Жил тутмын нэвтрүүлэг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон - Институт, семинарын хөтөлбөрт оруулах өөрчлөлт


Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон - Институт, семинарын хөтөлбөрт оруулах өөрчлөлт

2020 оноос эхлэн семинарын судлах хичээл жил тутмын хуанли руу шилжиж байна. Ангиудад Ирээд, Намайг дага хөтөлбөрт ашиглаж байсан судрыг судлах болно. Энэхүү өөрчлөлт гэртээ болон Ням гаргийн хичээл дээр мөн семинарт сайн мэдээг нэгдмэл байдлаар судлах гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжигдсэн арга замыг сайжруулах болно.

Би та бүхнийг уг өөрчлөлтийн тухай бодож үзэхдээ ирээдүйнхээ тухай тунгаан бодоход урьж байна. Урьд өмнө нь байгаагүй агуу нөлөөг дэлхийд үзүүлэх таны чадавх Их Эзэн Есүс Христэд үзүүлэх сүсэг бишрэл, хичээл зүтгэлээс бүрэн шалтгаалах болно. Та нарын хүн нэг бүр хамт амьдардаг хүмүүстээ Түүний сайн мэдээг зааж туслах үүрэгтэй. Институт, семинар нь гэр орноо итгэлийн дуган буюу Есүс Христийн сайн мэдээг зааж, судалж, үүний дагуу амьдарч, хайрладаг газар болгон өөрчлөхөд тань туслах болно.