Жил тутмын нэвтрүүлэг
Матног семинарын видео бичлэг


Матног семинарын видео бичлэг

2020 оны И ба С-ын жил тутмын сургалтын шууд нэвтрүүлэг

Ричард Манахан: Матног бол Сорсогон мужийн нэг хот юм. Лузоноос Висайя бүс рүү хүрдэг зам эндээс эхэлдэг. Хэрэв Матног нь олон сая аялагчийг Лузоноос Висайя руу мөн Висайягаас Лузон руу хүргэдэг үүд хаалга юм бол семинарын суралцагчдын хувьд семинар нь амьдралын илүү сайн сайхан боломж руу хөтлөх үүд хаалга билээ.

Алекс Кастидадэс: Намайг Алекс Кастидадэс гэдэг. Би семинарын багш бөгөөд Матног салбарын шинэ ерөнхийлөгч. 2012 онд семинарын хөтөлбөр анх 22 хүнтэй эхэлж байсан ба энэ тоо энэ оныг хүртэл өссөөр ирсэн гэдгийг би бүгдэд хэлмээр байна. Элсэгчдийн тооноос гадна төгсөгчдийн маань тоо жил болгон өсөн нэмэгдсээр ирсэн.

Ричард Манахан: Ийнхүү өнөөдрийг хүртэл өсөн нэмэгдсээр одоо 55-аас 110 суралцагчтай болсон байна. Товчоор хэлбэл, тэд 100 хувь хамрагдах болсон. Тэд боломжтой бүх семинарын суралцагчийг хамруулж чадсан. Тэд 2015 оноос эхлэн 2016, 17, 18, 19 онд бараг 100 хувь хамруулж чадсан бөгөөд семинар үнэхээр амьдралыг өөрчилж чадна гэдэгт итгэдэг учраас үүнийг хийсэн.

Эдилбэрто Габэло: Намайг Матног салбарын Эдилбэрто Габэло гэдэг. Би 6 жилийн өмнө салбарын ерөнхийлөгчөөр дуудагдсан. Би Сүмийн гишүүнчлэлийн мэдээллийн системээ мөн гишүүнчлэлийн бүртгэлүүдээ шалгасан юм. Тэндээс би семинарын суралцагч болох боломжтой өсвөр үеийнхний нэрсийн жагсаалт байхыг олж билээ. Хэн ч семинарт анхаарал хандуулдаггүй байсан тул энэ тал дээр маш олон асуудал байв. Тиймээс би эргэж ирсэн номлогчидтой ярилцсан юм. Эхнийх нь Алекс ах байв. Би түүнээс амлалтыг нь авч чадсан юм.

Ричард Манахан: Тэд семинар заалгахаар санал болгосон ах, эгч хоёр байв. Тэд Алекс Кастидадэс ах, Маржи эгч хоёр байсан юм. Эндээс л үнэхээр бүх зүйл эхэлсэн. Учир нь тэд уг хөтөлбөрийг хайрладаг мөн дэмждэгийг нь би олж харсан.

Алекс Кастидадэс: Өсвөр үеийнхэн өмнө нь семинарт, тэр байтугай институтэд суух боломжгүй байв. Гэр бүлийнхэн нь Сүмийн гишүүд байгаагүйд гол шалтгаан оршиж байлаа. Хоёрдугаарт, тэд цуглааны байрнаас хол амьдардаг байв.

Маржи Адионг: Шинэ багшийн хувьд би семинарын багшийн дуудлагынхаа онцлог талыг сайн мэдэхгүй байв. Хөтөлбөрийг эхлүүлэхэд, ялангуяа өсвөр үеийнхнийг урамшуулан дэмжихэд надад маш хүнд байлаа. Тэр үед тэд огтхон ч сонирхохгүй байв.

Эдилбэрто Габэло: Надад Ариун Сүнсний нөлөөлөл хэрэгтэй байсан. Үүний тулд би өсвөр үеийнхний болон тэдний эцэг эхийн зүрх сэтгэлийг нээхийн тулд Бурханаас удирдамж заавар хүссэн. Тэгснээр эцэг эхчүүд өсвөр үеийнхэнтэй гардан ажиллаж, тэдэнд тусалж, дэмжих болно.

Алекс Кастидадэс: Тэр үед би семинарын багшийн хувьд салбарын ерөнхийлөгчийн зөвлөл болон Сүмийн бүх удирдагчтай хамт зөвлөлийн хуралд оролцсон бөгөөд тэнд бид юуг эхэлж хийхээ ярилцсан юм. Нэг номлогч алдагдсан бүх хүний төлөө салбараараа мацаг барихыг санал болгов.

Ричард Манахан: Бид шууд л санаа нэгдсэн. Аль болох семинарын бүх боломжит суралцагчийг урихыг Сүм нэн тэргүүнд тавьж байсан тул тэдэнд хүрч ажиллах нэгдмэл нэг зорилго бидэнд байсан. Бид ч үүнийг хийсэн. Бид үнэхээр гадуур гарч, бүгдтэй нь очиж уулзсан. Хамруулах, хамруулах, бас дахин хамруулах. Үүнээс гадна бид семинарын идэвхтэй суралцагчдыг энэ ажилдаа татан оролцуулсан юм.

Стэфани Пантонэ: Хичээлийн дараа бид бие биенээ сургуулийн хаалган дээр хүлээж, тэндээсээ хамтдаа семинарын ангидаа явдаг.

Алекс Кастидадэс: Би энэ салбарын өглөөний ангийг заадаг. Би үүрээр 3:00 цагт босож, семинарын ангидаа бэлдэхээр 5:00 цагт цуглааны байранд очдог. Семинарт ашиглах материалаа бэлдэхийн тулд би суралцагчдаа ирэхээс өмнө цуглааны байрандаа ирсэн байх ёстой. Семинарын дараа би шууд ажилдаа явдаг ба цуглааны байрнаас 2 цаг явж байж ажилдаа очдог. Эхлээд надад үнэхээр хэцүү байсан. Үүний дараа үдээс хойш би оройн 5:00 цагт Матног дахь цуглааны байранд дахиад семинар заахаар явж очдог. 3:00 цаг гэхэд Матногт очих үед надад цаг гарвал би семинарын суралцагчтайгаа болон тэдний эцэг эхтэй уулздаг. Өөрөөр хэлбэл, би бараг өдөр бүр семинарын суралцагчдынхаа гэрээр явж, зочлон очдог гэсэн үг.

Маржи Адионг: Түүнийг өдөр бүрийн семинарыг заах багшаар дуудсаны дараа би гэрээр суралцах ангийн багш болсон. Өсвөр үеийнхэнтэй, ялангуяа сүмийн цуглааны байрнаас хэдхэн метрт бус, нэлээд километрын зайд амьдардаг хүүхдүүд дээр анхаарч ажиллах хэцүү байсан. Тэднийг семинарын хөтөлбөрт хамруулахын тулд гэрээр нь эргэж тойрох хэрэгтэй. Одоо надад гэрээр суралцах ангийн 23 суралцагч бий. Би тэднийг нэг бүрчлэн долоо хоног бүр эргэж очдог.

Ричард Манахан: Бид хувь хүний чадавхыг дутуу үнэлж болохгүй. Би тэднийг Бурханы эрхэм үнэт хөвгүүд, охид гэж хардаг. Энэ хөтөлбөр тэдний амьдралыг өөрчилнө гэдэгт би баттай итгэдэг. Тиймээс л бид энэ хөтөлбөрийн төлөө ажил амьдралаа зориулдаг. Энэ жил л гэхэд, тэдний дундаас 12 номлогч гараад байгаа бөгөөд цаашид өөр олон номлогч гарах болно.

Маржи Адионг: Өсвөр үеийнхэнд бие биетэйгээ ойртож дотносоход нь туслахын зэрэгцээ семинарын хөтөлбөрийг сурталчлах зорилгоор тэдэнд зориулсан олон үйл ажиллагааг удирдагчид зохион байгуулдаг.

Эрика Вилларэал: Семинар миний итгэлийг хүчирхэгжүүлж; хүчтэй байж, Их Эзэний хүчинд найдахад тусалдаг тул намайг асар их адисалсан.

Арнолд Карисо: Би семинарт хамрагдсанаар номлолд явахад өөрийгөө бэлдэж байгаа.

Маржи Адионг: Би үнэхээр аз жаргалтай байна! Зарим өсвөр үеийнхэнд хайр халамж хэрэгтэйг би олж хардаг. Би өөрөө эх хүн болохоор тэднийг хайр халамжийг мэдрээсэй гэж хүсдэг. Би ямар нэгэн асуудал байгааг мэдэж байгаа учраас суралцагчдыг ангидаа ирэхгүй байх тоолонд сэтгэл гонсойдог бөгөөд тэдэнтэй холбогдож, яагаад гэдгийг нь олж мэдэхийг хүсдэг. Тиймээс тэд хэчнээн хол амьдардаг байсан ч өөрсдийг нь чухал, онцгой нэгэн болохыг нь харуулахын тул би тэдэн дээр явж очдог.

Ричард Манахан: Өмнө нь хэлснээр энэ залуусын дундаас орон нутгийн, магадгүй дүүргийн гээд Сүмийн олон удирдагч хэзээ нэгэн цагт гарна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Оролцогчид:

Ричард МанаханИнститут, семинарын зохицуулагч

Алекс КастидадэсСеминарын багш

Эдилбэрто ГабэлоСалбарын ерөнхийлөгч асан

Маржи АдионгГэрээр судлах семинарын багш

Стэфани ПантонэСеминарын суралцагч

Эрика ВилларэалСеминарын суралцагч

Арнолд КарисоСеминарын суралцагч