2022
Мексикт амьдардаг Жэромтой танилц
2022 оны 9, 10-р сар


Дэлхий даяарх тусч гар

Мексикт амьдардаг Жэромтой танилц

Есүстэй адил бусдад тусалж буй Хүүхдийн хэсгийнхэнтэй танилцаарай.

Зураг
boy in blue shirt

Жэромын тухай бүх мэдээлэл

Зураг
boy holding up pets

Нас: 10

Амьдардаг газар: Мексик улсын Мехико хот

Хэл: Испани

Зорилго, мөрөөдөл: 1) Сэтгэл зүйч эсвэл амьтны эмч болох 2) Гоё зургууд зурах 3) Бусдад хүндэтгэлтэй, сайхан сэтгэлээр хандах

Гэр бүл: Жэром, ээж, аав, 2 эрэгтэй дүү

Жэромын тусч гар

Зураг
boy taking care of dogs

Жэром гурван жижиг нохойтой бөгөөд тэднийгээ өдөр бүр хооллох нь түүний нэг үүрэг юм. Тэр нохойнууддаа маш их хайртай. Жэром түүнчлэн сайн сонсогч мөн номлогч юм. Тэр найзынхаа өвөөг нас барсныг сонсоод найз руугаа залгаж, түүнтэй ярилцсан. Тэр түүнийг тайвшруулж, Тэнгэрлэг Эцэгийн бидэнд зориулсан төлөвлөгөөний талаар ярьж өгчээ.

Жэром найзуудаа баяр хөөртэй байлгахыг хүсдэг. Тэр байнга тэдэнд Сүмийн талаар ярьж, сүмийн цуглаан, үйл ажиллагаануудад урьдаг. “Та нар залбирахдаа гэр бүл, найзуудаа бодож, тэдэнд хэрхэн тусалж чадах талаар асуугаарай” гэж Жэром хэлж байна.

Жэромын дуртай

Зураг
illustrations of Jarom’s favorites

Газар: Цэцэрлэгт хүрээлэн, сүмийн байр

Есүсийн тухай түүх: Есүс хараагүй хүнд тусалсан болон Есүсийн амилсан тухай түүх

Хүүхдийн хэсгийн дуу: “Намайг баптисм хүртэхэд” (Хүүхдийн дууны ном, 53)

Хоол: Позол шөл, шарсан төмс, цагариган боов

Өнгө: Хөх, нил ягаан

Хичээл: Түүх, газарзүй