2022
Тэр дэргэд байдаг
2022 оны 9, 10-р сар


Би үүнийг тоглож чадна

Тэр дэргэд байдаг

Цоглог [дөрөвний нэг]=72

Зураг
sheet music
Зураг
sheet music

1. Өндөр уул руу авирах шиг,

хүнд хэцүү зүйлс чамд тулгарч,

ганцаардаж байв уу?

Далайн ёроол мэт гүнзгий

шаналалд сэтгэл чинь автаж,

гуниглаж байв уу?

Тэр цагт зөөлөн дуу хоолой зүрхэнд ийн шивнэнэ.

Тэр энд байна, Тэр бүхнээс илүү хүчтэй.

Тэр энд байна, залбирлыг чинь сонсдог.

Тэр чамайг хүчтэй болгож,

Хайрлаж хамгаалдгаа мэдрүүлнэ.

Бурхан тусална. Тэр үргэлж хамт байдаг.

2. Тэнгэрлэг Эцэг чамайг

хараад, юу боддог талаар

чи бодож байв уу?

Тэр энхрий чамайг хараад,

нарнаас ч тод гэрэлтдэг юм.

Чи бол ердөө ганц.

Тэрхүү зөөлөн дуу хоолой чамайг тайвшруулна.

Тэр энд байна, Тэр бүхнийг дийлэх хүчтэй.

Тэр энд байна, өсөж хөгжихийг чинь харж,

Харанхуйд чамд гэрэл өгч,

Зөвийг таньж, сонгоход чинь тусална.

Бурхан тусална. Тэр үргэлж хамт байдаг.

Иймд хичээцгээе, өсөцгөөе.

Залбирцгаая, мэдэцгээе.

Тэр чамд хайртай, үргэлж дэргэд чинь байна.