Энэхүү эх сурвалж нь багш, захиргааны туслах ажилтан, удирдагч, зохицуулагчдын үүрэг хариуцлагын талаарх хэрэгцээт мэдээллийг агуулсан болно. Шашны удирдагчид төгсөлтийн үйл ажиллагаа зохион байгуулах талаар “Институт, семинарын төгсөлтийн үйл ажиллагааны удирдамж"-аас хэрэгтэй мэдээллээ авах боломжтой.
Семинарын суралцагчид хичээлд тогтмол ирж, оролцоотой байж, хичээлээс гадуур судраас судалдаг байснаар илүү үр дүнтэй суралцаж, хөрвөлтөө илүү гүнзгийрүүлж чадна. Эдгээрийг биелүүлснээр тэд жил бүр кредит оноо авч, семинарыг төгсөх боломжтой (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 15.1.4 Кредит ба төгсөлт).
| Он цагийн дараалал | Үйлдэл | Үүрэг |
|---|---|---|
| Хичээлийн жилийн эхэнд ба сар тутам | Хичээл дутуу суралцагчдыг олж тогтоохын тулд оноогдсон хөтөлбөр бүрд зориулсан нөхөх даалгаврын тайланг WISE систем дээр гаргаж, суралцагчдад даалгавраа нөхөн дуусгахад дэмжлэг үзүүлэх | Багш, захиргааны туслах ажилтан, зохицуулагч эсвэл удирдагч |
| Хичээлийн жилийн эхэнд ба цаашдаа тогтмол | Хөтөлбөрт хамрагдсан болон томилогдсон гадасныхаа ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчдын тайланг гаргаж, ахиц дэвшлийг тухайн жилийн турш хянах | Захиргааны туслах ажилтан |
| Төгсөлтийн үйл ажиллагаанаас 5 сарын өмнө | Дипломуудын хавтас, цаасыг захиалах | Захиргааны туслах ажилтан |
| Төгсөлтийн үйл ажиллагаанаас 3 сарын өмнө | Семинарын төгсөлтийн мэдээ болон томилогдсон гадасныхаа нөхөх даалгаврын тайланг томилогдсон гадас руугаа илгээх; Удирдагчдад бүрэн мэдээллийг myseminary.ChurchofJesusChrist.org-оос авах боломжтой гэдгийг сануулах нь хэрэгтэй байж болно | Захиргааны туслах ажилтан |
| Төгсөлтийн үйл ажиллагаанаас 3 сарын өмнө | Томилогдсон гадасныхаа төгсөлтийн үйл ажиллагаа хариуцсан төлөөлөгч бүртэй хамтран ажиллаж, төгсөлтийн удирдамжийн холбоос/хувийг илгээх | Захиргааны туслах ажилтан, зохицуулагч, удирдагч |
| Төгсөлтийн үйл ажиллагаанаас 6 долоо хоногийн өмнө (түүнээс хойш тогтмол) | Гадасны төгсөлтийн урьдчилсан тайлан мэдээг томилогдсон гадас бүрд илгээх | Захиргааны туслах ажилтан |
| Төгсөлтийн үйл ажиллагаанаас 1 долоо хоногийн өмнө | Төгсөлтийн эцэслэсэн тайланг гадасны удирдлагууд руу илгээх | Захиргааны туслах ажилтан |
Төгсөлтийн үйл ажиллагаан дээр (хэрэв бүх хөтөлбөр хаагдсан бол); Төгсөлтийн үйл ажиллагааны дараа (хэрэв бүх хөтөлбөр хаагдаагүй бол) | Диплом, дипломын хавтас, гэрчилгээнүүдийг томилогдсон гадаснууд руу илгээнэ. | Зохицуулагч эсвэл удирдагч |
| Төгсөлтийн үйл ажиллагаан дээр | Хэрэв томилогдсон гадасныхаа семинарын төгсөлтийн ёслолд уригдсан бол оролцож, үг хэлнэ (энэ үүргийг ИС-ын төлөөлөгчид хариуцуулж болно) | Зохицуулагч эсвэл удирдагч |
Семинарын багш нар суралцагчид болон тэдний эцэг эхчүүдтэй нягт хамтран ажиллаж, суралцагчдад кредит оноо авч, төгсөхөд тусална. Багш нар
Суралцагчдыг тууштай байхад туслах
Эцэг эхчүүдтэй холбоо харилцаатай байх
Төгсөлтийн үйл явцад дэмжлэг үзүүлэх
Захиргааны туслах ажилтнууд удирдагч, зохицуулагч, багш нартай хамтран суралцагчдын ахиц дэвшлийг тодорхойлж, хянах байдлаар семинарын төгсөлтийн үйл явцад дэмжлэг үзүүлнэ.
Төгсөлтийн үйл явцыг хянах
Төгсөлтийн арга хэмжээний бэлтгэл
Семинарын дипломын бүрдэл хэсгүүдийг захиалах
Дипломын хавтсыг store.ChurchofJesusChrist.org-оос эсвэл онлайн дэлгүүрээс авах боломжгүй газруудад харьяа үйлчлэлийн төвөөр дамжуулан авах боломжтой. Дипломын хавтсыг 13 хэлээр авах боломжтой. Хэрэв өөрийн хэлээр дипломын хавтас авах боломжгүй бол англи хэл эсвэл хамгийн ойр хэлийг сонгоно. Семинарын бүх дипломд дараах зүйлсийг ашиглана:
Удирдагч болон зохицуулагчид семинарыг дүүргэн төгсөхөд түлхэц үзүүлэх мөн зохицуулалт хийх ажилд гол үүрэг гүйцэтгэдэг. Тэд суралцагчид төгсөх шаардлагыг хангаж, институтэд саадгүй шилжих тал дээр дараах байдлаар хамтран хяналт тавин ажилладаг:
Семинар төгсөхийг урамшуулан дэмжих
Суралцагчийн ахиц дэвшлийг хянах ба харилцаа холбоо
Төгсөлтийн бэлтгэлийг хангах ба институт руу шилжин суралцах
Санваарын удирдагчийн батламжаар дэмжлэг үзүүлэх