Ирээд, Намайг дага
Бие даасан байдалтай байна гэдэг нь юу гэсэн үг вэ?


Бие даасан байдалтай байна гэдэг нь юу гэсэн үг вэ?

Бид бие дааж чадсан үед Бурханы бидэнд өгсөн адислал, чадварыг өөрсдийгөө болон гэр бүлүүдээ хангах, халамжлахад ашиглаж, тулгарсан бэрхшээлт асуудлуудаа шийдэх арга замыг олдог. Бид бие даах чадвартай болсноор бусдад үйлчилж, тэднийг халамжлах илүү боломжтой болдог. Их Эзэн биднийг сүнслэг болон материаллаг байдлын хувьд бие даасан байлгахыг хүсдэг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Бие даасан байдалтай байна гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ? Бие даасан байдал нь таныг болон гэр бүлийг тань хэрхэн адисалсан бэ?

Залуу эрэгтэйчүүд яагаад бие даасан байдлын талаар сурах хэрэгтэй вэ? Бие даасан байдалтай болоход нь тэдэнд юу саад болж болох вэ? Бие даасан байдал нь саад бэрхшээлтэй үеийг даван туулахад тэдэнд хэрхэн туслах вэ? Энэ нь тэдний ирээдүйн гэр бүлийг хэрхэн адислах вэ?

Та эдгээр судар болон бусад материалыг судлах явцдаа бие даасан байдал чухал болохыг залуу эрэгтэйчүүдэд хэрхэн заах талаар мэдэхийн тулд Сүнсний удирдамжийг эрэлхийлээрэй.

Матай 25:1–13 (Арван онгон охины сургаалт зүйрлэл)

Лук 2:52 (Есүсийн бие болоод мэргэн ухаан нь өссөөр байсан бөгөөд Бурханы болон олон түмний тааллыг олжээ)

1 Тимот 5:8 (Хүмүүс өөрсдийгөө тэтгэх ёстой)

C ба Г 83:2, 4 (Эмэгтэйчүүд нөхрөөрөө, хүүхдүүд эцэг эхээрээ тэтгүүлэх эрхтэй)

Хэнри Б.Айринг, “Сүнслэг байдлын бэлтгэл: Эртнээс эхэл, тууштай бай,” Ensign эсвэл Liahona, 2005 оны 11 сар, 37–40

Робэрт Д.Хэйлс, “Материаллагг болон сүнсний зүйлст ухаалгаар арвилан хэмнэгч байх нь,” Ensign эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 6; түүнчлэн “Гэр бүлээ бие даан хангах нь” видео бичлэгийг үзнэ үү.

Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Liahona, 2010 оны 11 сар, 129

Бие даасан амьдралтай болох нь,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 210–211

Бие даах чадвар,” Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 6.1.1

Робэрт Д.Хэйлс, “Өнөөгийн дэлхийн саад бэрхшээлтэй тулгарах нь,” Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 30

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч шавь нартаа итгэдэг байсан бөгөөд тэднийг бэлтгээд, заах, адислах мөн бусдад үйлчлэх чухал хариуцлагуудыг тэдэнд оноосон. Түүний зорилго нь бусдад үйлчлэх үйлчлэлээр дамжуулан хөрвөгдөхөд нь тэдэнд туслах явдал байв. Дуулгавартай байдал хийгээд үйлчлэл нь тэднийг бие даасан байдалтай болоход бэлтгэхэд нь туслах болно гэдгийг олж харахад залуу эрэгтэйчүүдэд тусал.

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:

  • Өмнөх долоо хоногийн хичээлээр сурсан зүйлээ хэрэгжүүлэхдээ олж авсан туршлагаасаа хуваалцаж, зааж мөн гэрчлэхэд залуу эрэгтэйчүүдийг урь.

  • Самбар дээр “бие даасан байдал” гэж бичээд, бие даах гэдгийг ямар утгатай гэж бодож байгаа талаар залуу эрэгтэйчүүдээс асуу. Тэдэнд бодож, хариулах цаг өгөөрэй. Чуулгаараа ”Итгэлдээ үнэнч байх нь“ товхимлын 210–211-р хуудсан дээрх ”Бие даасан амьдралтай болох нь хэсгийг унш. Тэд өөрсдийн уншсан зүйлд үндэслэн бие даасан байдал гэдэг үгийн тодорхойлолтод юу нэмэх вэ? Тусдаа амьдарч, нөхөр мөн аав болох үедээ биеэ даасан байхад бэлтгэхийн тулд тэд одооноос юу хийж чадах талаар залуу эрэгтэйчүүдээс асуу.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаанууд бие даасан байдлын талаар суралцахад чуулгын гишүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, чуулгадаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Залуу эрэгтэйчүүдийг бүлгүүдэд хуваарилаад, бүлэг бүрд боловсрол, санхүү, харилцаа холбоо, сүнслэг хүч чадал зэрэг бие даасан байдлын хэсгүүдээс нэгийг оноож өг.  Бүлэг бүрийг эдгээр сэдвийн талаар дурдсан ахлагч Робэрт Д.Хэйлсийн “Өнөөгийн дэлхийн саад бэрхшээлтэй тулгарах нь” хэлсэн үгийг хэсэгчлэн судлахад урь. Залуу эрэгтэйчүүдийг юу сурснаа мөн эдгээр хэсгийн аль нэг дээр илүү бие даахын тулд юу хийхээ хуваалцахад урь.

  • Жижиг цааснууд дээр тус тусад нь бие даасан байдалтай холбоотой дараах сэдвүүдийг бич: эрүүл мэнд, боловсрол, ажил төрөл, гэрийн хүнсний нөөц, санхүү болон сүнслэг хүч чадал. Залуу эрэгтэй бүрийг өөрсдийн сонирхсон сэдвийг сонгон, Гарын Авлага 2-ын 6.1.1 (36–37 дахь хуудас) хэсгээс уг сэдвийн талаар уншихад урь. Ангийнхандаа өөрийн сурсан сэдвийн талаар, энэ нь бие даасан байдалтай ямар холбоотой талаар мөн энэ тал дээр бие даахад бэлтгэхийн тулд юу хийж чадах талаараа товчхон зааж өгөхийг залуу эрэгтэй бүрээс хүс. Залуу эрэгтэйчүүдийн өсвөр насандаа гаргаж байгаа хичээл зүтгэл нь тэднийг ирээдүйд нөхөр, эцэг хүн болох үед гэр бүлийг нь хэрхэн адисалж болох вэ?

  • Чуулгын цуглааны өмнө чуулгын нэг эсвэл түүнээс дээш гишүүнийг ахмад Моронай өөрийн их цэргийг леменчүүдтэй байлдахад нь хэрхэн бэлдсэн талаар заахад бэлдэхэд урь (Алма 46–49-ийг үзнэ үү). Энд бие махбодын (Алма 43:18–21, 37–39; 48:8–9-ийг үзнэ үү) болон сүнслэг бэлтгэлийг багтааж болно (Алма 46:11–21, 48:7, 11–13-ыг үзнэ үү). Нифайчууд өөрсдийн амь нас, эрх чөлөө болон гэр бүлээ хамгаалахад энэхүү бэлтгэл нь ямар ялгаатай байсан бэ? Энэ жишээ нь залуу эрэгтэйчүүдэд бие даасан байдлын талаар юу зааж байна вэ? Хойшид тулгарч болох бэрхшээлүүдэд бэлдэхийн тулд залуу эрэгтэйчүүд одоо юу хийж болох вэ?

  • Самбарын зүүн талд “Тэжээлгэгч”, баруун талд нь “Бие даасан амьдралтай болох нь” гэж бич. Уг хоёр үгийг тодорхойлохыг залуу эрэгтэйчүүдээс хүс (хэрвээ тэдэнд тусламж хэрэгтэй бол “Итгэлдээ үнэнч байх нь” товхимлын 210–211 дахь хуудсыг үзнэ үү). Бусдаар тэжээлгэж байгаа арга зам, бие даасан байдлаа жагсаан бичихийг тэднээс хүс. Их Эзэн биднийг яагаад бие дааж сураасай хэмээн хүсдэг вэ? “Гэр бүлээ бие даан хангах нь” видео бичлэгийг үзүүл (эсвэл ахлагч Робэрт Д.Хэйлсийн “Материаллаг болон сүнсний зүйлст ухаалгаар арвилан хэмнэгч байх нь” хэлсэн үгэн дэх түүхийг уншихад залуу эрэгтэйчүүдийг урь). Хэрхэн бие даах талаар ахлагч Хэйлсийн заасан зүйлсийг олохыг залуу эрэгтэйчүүдээс хүсээд, хариултуудыг нь самбар дээр бич. Ирээдүйн гэр бүлээ тэтгэхийн тулд одооноос хийж хэвшвэл зохих дадал, хэвшлийнх нь талаар залуу эрэгтэйчүүдээс асуу. Тэд ямар зан ааштай байхаас зайлсхийх хэрэгтэй вэ? Энэ ярилцлагын нэг хэсэг болгож ахлагч Хэйлсийн хэлсэн үгийн 3-р догол мөрийг уншихад та тэднийг урьж болно.

  • Залуу эрэгтэйчүүдийг хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгүүдэд хуваана. Бүлэг бүрд энэ тоймд санал болгосон бие даасан байдлын талаарх судруудыг хуваарил. Залуу эрэгтэйчүүдийг оногдсон судрын шүлгээ уншаад, бие даасан байдлын талаар мормон сурталчилгаа гаргахад урь. New Era эсвэл Лиахона сэтгүүлээс мормон сурталчилгааны жишээг үзүүлж болох юм. Залуу эрэгтэйчүүдэд өөрсдийнхөө зохиосон мормон сурталчилгааг ангийнхантайгаа хуваалцах боломж олгоорой.

  • Залуу эрэгтэйчүүдээс тэд өөрдсөө болон гэр бүлийнхэн нь байгалийн гамшигт (газар хөдлөлт, хар шуурга гэх мэтэд) бэлтгэлтэй байхын тулд юу хийдгийг асуу. Ангиараа ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Сүнслэг байдлын бэлтгэл: Эртхэн эхэл, тууштай бай” хэлсэн үгийн эхний гурван догол мөрийг унш. Бидэнд тулгарч болох зарим “сүнслэг байдлын гамшиг” эсвэл бэрхшээл юу вэ? Сүнслэг байдлын хувьд бэлтгэхийн тулд бид юу хийж чадах вэ? Ерөнхийлөгч Айрингийн хэлсэн үгээс үлдсэн хэсгийг залуу эрэгтэй бүрд өгөөд, эдгээр асуултын хариултыг хайхыг тэднээс хүс. Тэднийг уншсан зүйлээсээ хуваалцахад урь.

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаараа хуваалцахыг хүс. Тэд юу мэдэрч, ямар сэтгэгдэлтэй байна вэ? Тэд бие даасан байдлын талаар хэн нэгэнд тайлбарлаж чадахаар ойлгож байна уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?

Заахад туслах арга

“Шилдэг багш нар зааж байгаа хүмүүсийнхээ сурсан зүйл, өсөлт хөгжилтийг өөрсдийн зааснаас болсон хэмээн үздэггүй. Тэд үр суулгаж, арчилдаг цэцэрлэгч адил сурах хамгийн сайн нөхцөл байдал бий болгохыг л хичээдэг. Дараа нь заасан хүмүүс нь ахиц дэвшил гаргахад тэд Бурханд талархлаа илэрхийлдэг юм” (Teaching, No Greater Call [1999], 62).

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Бие даасан байхын ач холбогдлын талаарх гэрчлэлээ болон энэ хичээл дээр хийхээр өдөөгдсөн зүйлийнхээ талаар чуулгынхантай хуваалцаж болно.

  • Чуулгын залуу эрэгтэйчүүдийг хэрхэн илүү бие даасан болох талаар чуулгын цуглааны туршид мэдэрсний дагуу үйлдэхэд уриалж болно.