Ирээд, Намайг дага
Судруудыг судлах нь яагаад чухал байдаг вэ?


Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь

Судруудыг судлах нь яагаад чухал байдаг вэ?

Судрууд Бурханы үгийг агуулдаг. Хожмын үеийн бошиглогчид хувиараа болон гэр бүлээрээ судруудыг өдөр бүр судлахыг бидэнд зөвлөдөг. Судруудыг судалснаар бид Тэнгэрлэг Эцэг мөн Есүс Христийг мэдэж, сорилтуудыг эсэргүүцэх хүчийг авч мөн бэрхшээлүүдээр дамжин хүчирхэгжих болно.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Судруудыг судалснаар таны амьдрал хэрхэн адислагдсан бэ? Та залуу эрэгтэйчүүдтэй ямар туршлагаасаа хуваалцаж болох вэ?

Судрын ямар шүлэг танай чуулгын залуу эрэгтэйчүүдийн хувьд ач холбогдолтой гэж та бодож байна вэ? Залуу эрэгтэйчүүдийг судар судлахаа илүү учир утгатай, үр дүнтэй болгоход туслах юуг та хийж чадах вэ?

Дараах судар ба материалуудыг залбирч судал. Судар судлахын ач холбогдлыг ойлгоход залуу эрэгтэйчүүдэд юу тусална гэж та үзэж байна вэ?

Иoшуа 1:8; 2 Tимот 3:16–17; 1 Нифай 15:24; 2 Нифай 32:3; Aлма 17:2–3; Хиламан 3:29–30; С ба Г 18:33–36; 21:4–6; 84:85 (Судруудыг судалснаас ирэх адислалууд)

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь (2010), 14–15, 38–39, 62–63

Боид К. Пакэр, “Сүнслэг хамгаалалтын түлхүүр,Ensign эсвэл Лиахона, 2013 оны 11-р сар

Ричард Г. Скотт, “Судрын адислалууд,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 11-р сар, 6–8

Д. Тодд Кристоффэрсон, “Судрын хүч” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 5-р сар, 32–35

Судрууд,Итгэлдээ үнэнч байх нь (2004), 175–176

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийн номлолыг зааж, гэрчлэхдээ судруудыг ашигладаг байсан. Тэрээр хүмүүст судруудын талаар бодож, асуултынхаа хариултыг олоход тэдгээрийг ашиглахыг заасан. Залуу эрэгтэйчүүдийг асуултуудынхаа хариултыг олохын тулд судруудыг ашиглахад нь та хэрхэн тусалж болох вэ?

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханыөмнөхүлээсэнүүргээбиелүүлэхнь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:

  • Залуу эрэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногийн ярилцлагаар сурч мэдсэн болон хуваалцсан зүйлийг төлөөлөх ямар нэгэн зүйлийн талаар бодохыг урь. Энэ зүйл нь тэдний сурч мэдсэн зүйлтэй ямар холбоотойг тайлбарлахыг тэднээс хүс.

  • Залуу эрэгтэйчүүдийг хоёр хоёроороо болж өөрсдийн дуртай судруудынхаа нэгийг чуулгынхантай хуваалцахад урь. Тэдэнд судрыг чухал ач холбогдолтой гэсэн ямар туршлага байгааг хуваалц. Эдгээр туршлагаас судруудын ач холбогдлын талаар залуу эрэгтэйчүүд юу мэдэж авсан бэ?

Хамтдаа суралц

Энэхүү хичээлийн зорилго бол судраас тогтмол судлах хэвшил тогтоох эсвэл хүчирхэгжүүлэх төлөвлөгөө хийхэд залуу эрэгтэйчүүдэд туслах явдал юм. Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номон дээрээ төлөвлөгөөгөө бичих цагийг чуулгын цуглааны үеэр залуу эрэгтэйчүүдэд гаргаж өгөөрэй. Төлөвлөгөөгөө өөр хоорондоо хуваалцахад тэднийг дэмжиж, төлөвлөгөөгөө хэрхэн биелүүлсэн тухай туршлагаасаа чуулгын цаашдын цуглаанууд дээр хуваалцахад урь.

  • Залуу эрэгтэйчүүдээс Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номынхоо 14 юм уу 38-р хуудсыг нээхийг хүс. Чуулгын гишүүн бүрд эдгээр хуудсууд дээрх судрын эшлэлүүдээс нэгийг оноон өг (энэхүү тоймд жагсаасан судруудыг үзнэ үү). Чуулгын гишүүдийг судруудыг судлахад бид хэрхэн хандах ёстойг харуулах үгсийг мөн бид судруудыг судалснаар ирдэг адислалуудыг хайж олон, хуваалцахад урь. Судар тогтмол судлах дадал хэвшилтэй болох эсвэл ийм хэвшилтэй бол улам сайн болгох төлөвлөгөө хийхэд тэднийг урь (Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь,15, 39 эсвэл 63-р хуудсуудыг үзнэ үү).

  • Залуу эрэгтэй бүрээс дараах асуултуудаас нэгийг тунгаан бодохыг хүс: Судар судлах нь зарлигуудыг дагахад маань хэрхэн нөлөөлдөг вэ? Судар судлах нь гэр бүлийнхэнтэйгээ харьцах харилцаанд маань хэрхэн нөлөөлдөг вэ? Судар судлах нь Бурхантай харьцах харилцаанд маань хэрхэн нөлөөлдөг вэ? Залуу эрэгтэйчүүдийг өөрсдийн бодлыг чуулгынхантай хуваалцахыг хүс (Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын 62-р хуудсыг үзнэ үү). Тэднийг 15, 39, эсвэл 63-р хуудсыг Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос уншаад хувиараа судар илүү сайн судлах төлөвлөгөө гаргахад урь.

  • Залуу эрэгтэйчүүүдийг энэхүү тоймд санал болгосон үгсийн нэг хэсгийг уншихад урь. Судруудын талаар мөн судар судлахаас ирдэг адислалуудын талаар сурсан зүйлээ хуваалцахыг тэднээс хүс. Тэд өөрсдийн амьдралд судар судлахын үр нөлөөг харсан уу?

  • Энэ тоймд зөвлөмж болгосон видео бичлэгүүдээс нэгийг үзэхэд эсвэл Итгэлдээ үнэнч байх нь товхимлын (175–176-р хуудсууд) “Өдөр бүр судар судлахын ач холбогдол” хэсгийг уншихад залуу эрэгтэйчүүдийг урь. “Судар судлах нь миний хувьд яагаад чухал вэ?” гэсэн асуултын хариуг олохыг тэднээс хүс. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Судар хэрхэн судалдаг туршлагаасаа хуваалцахыг хэдэн залуу эрэгтэйгээс хүс. Судар хэрхэн судалдаг тухай туршлагаас нь хуваалцуулахын тулд нэг эцгийг эсвэл тойргийн нэг гишүүнийг бишопын зөвшөөрөлтэйгөөр урихыг бод.

  • Миний сайн мэдээг номло номын 28-30-р хуудсууд дээрх суралцах үйл ажиллагаануудаас нэгийг сонгож, уг үйл ажиллагааг нэг, нэгээрээ эсвэл хамтарч хийхэд залуу эрэгтэйчүүдийг урь.

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаараа хуваалцахыг хүс. Судруудыг судлах нь яагаад чухал болохыг тэд ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сургаал дээр илүү хугацаа зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Заах тэдний зүрх сэтгэлд нь сайн мэдээг хүргэхийн тулд Сүнс байх хэрэгтэй (2 Нифай 33:1; C ба Г 42:14-ийг үзнэ үү). Тийм учраас Сүнсийг урьж, хичээлд зөв уур амьсгал бий болгох арга барилыг та нар ашиглах хэрэгтэй” (Teaching, No Greater Call [1999], 91).

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Хувийн судар судлах төлөвлөгөөнийхөө талаар чуулгынхантай хуваалцаж болно.

  • Ирэх долоо хоногуудын чуулгын цуглаанаар чуулгын гишүүдийг долоо хоногийн турш уншсан судраасаа хуваалцаж, энэ судар нь тэдний хувьд яагаад чухал байгааг тайлбарлахад урина гэдгээ тайлбарлан хэлж болно.