Ирээд, Намайг дага
Би залбирлаа хэрхэн илүү утга учиртай болгох вэ?


Би залбирлаа хэрхэн илүү утга учиртай болгох вэ?

Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай бөгөөд биднийг Өөртэйгээ залбирлаар дамжуулан харьцаж байгаасай хэмээн хүсдэг. Бид залбирах үедээ зүрх сэтгэлдээ юу мэдэрч байгаагаа Тэнгэрлэг Эцэгт хэлэх хэрэгтэй. Бид учир утгагүй үг, хэллэгийг давтаж хэлэх хэрэггүй. Чин сэтгэлийн залбирлаар дамжуулан бид Тэнгэрлэг Эцэгт ойр байгаагаа мэдрэх болно.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Танд залбирлын талаар ямар нэг онцгой туршлага байгаа юу? Эдгээр туршлага нь Тэнгэрлэг Эцэгтэй харилцах талаар танд юу заасан бэ? Та залбирлаа илүү утга учиртай болгохын тулд юу хийсэн бэ?

Танай чуулгын залуу эрэгтэйчүүд залбирч байхыг та хэзээ сонссон бэ? Тэднийг залбирлаа илүү утга учиртай болгоход та хэрхэн тусалж чадах вэ? Тэнгэрлэг Эцэгтэй хэрхэн харьцахаа ойлгох нь тэдэнд одоо ба ирээдүйд нь хэрхэн туслах вэ?

Бэлтгэх үедээ эдгээр материалыг залбирч судал. Залуу эрэгтэйчүүдийг залбирлын талаар юуг олж мэдээсэй хэмээн та хүсэж байна вэ?

Лук 22:41–42; Хиламан 10:5; С ба Г 46:30–31 (Залбирах үедээ бид Бурханы хүслийг эрэлхийлэх хэрэгтэй)

3 Нифай 14:7; С ба Г 9:7–8 (Залбирал нь итгэл, хүчин чармайлттай хавсрах ёстой)

3 Нифай 17–19 (Есүс Христ нифайчуудтай хамт залбирч, залбирлын талаар заасан)

Moронай 10:3–5 (Итгэл, чин сэтгэл, үнэн хүсэлтэйгээр залбир)

Библийн лавлах “ Залбирал,” 752–53

Кэрол Ф.Макконки, “Бодгалийн чин сэтгэлийн хүсэл,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 10-13

Хуан А.Юсэда, “Их Эзэн Есүс Христ бидэнд залбирахыг заасан,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 17-19

Хэнри Б.Айринг, “Санваар ба хувийн залбирал,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 70–73

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь (2010), 38

Залбирал,Итгэлдээ үнэнч байх нь (2004), 101–106

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч заадаг хүмүүсээ хайрлаж, тэдний төлөө залбирдаг байсан. Бид заадаг хүмүүсээ таньж мэдэн, хайрлах үедээ хүн бүрийн нэрийг хэлэн, тэдний төлөө болон тэдэнд тулгарч байгаа сорилтуудыг даван туулахын төлөө мөн боломжуудын төлөө залбирдаг.

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханыөмнөхүлээсэнүүргээбиелүүлэхнь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:

  • Ахлагч Хуан А.Юсэдагийн “Их Эзэн Есүс Христ бидэнд залбирахыг заасан” үгэн дээрх түүхийг хуваалц. Энэ түүхийн аль хэсэг залуу эрэгтэйчүүдийн сэтгэлийг хөндсөн бэ? Та болон залуу эрэгтэйчүүд залбирлын талаарх ямар туршлагаа хуваалцаж болох вэ?

  • Өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ төлөөлүүлэх зураг зурж, зургуудаа хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Сурснаа хэрэгжүүлэх юуг тэд хийсэн бэ? Тэдэнд сурсан зүйлийнхээ талаар асуулт эсвэл нэмэлт санаанууд байна уу?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь чуулгын гишүүдэд залбирлаа хэрхэн илүү утга учиртай болгохыг ойлгоход тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Бурхан Тэргүүтэний гишүүдийн нэрийг самбар дээр бич. Залуу эрэгтэйчүүдийг Кэрол Ф.Макконки эгчийн “Бодгалийн чин сэтгэлийн хүсэл” үгийг ашиглан, биднийг залбирах үед Бурхан Тэргүүтэний гишүүн нэг бүр хэрхэн оролцдогийг жагсаан бичихэд урь. Залуу эрэгтэйчүүдээс Макконки эгчийн үгээс дараах асуултуудын хариултыг олохыг хүс. Үүнд: “Яагаад бид Тэнгэрлэг Эцэгт хандан залбирдаг вэ? Есүс Христийн нэрээр залбирах гэдэг нь ямар утга учиртай вэ? Ариун Сүнс бидний залбиралд хэрхэн нөлөөлж болох вэ?” Тэднийг залбирлаа илүү утга учиртай болгоход өөрсдийн зүгээс хийж болох зүйлийг жагсаалт гаргахад урь. Тэд энэ жагсаалтаа гэртээ ил гаргаж тавиад, долоо хоног бүр нэг зүйлийг сонгон төвлөрч болно.

  • Та ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Санваар ба хувийн залбирал” хэлсэн үгнээс чуулгынхаа залуу эрэгтэйчүүдэд хамгийн чухал гэж бодож байгаа түүхийг эсвэл богино эшлэлүүдийг сонгоно уу. Эдгээр түүхээ эсвэл эшлэлээ жижиг жижиг цаасан дээр бичнэ үү. Залуу эрэгтэйчүүдийг эдгээр цааснаас нэгийг сонгож, чуулгынхандаа уншиж өгөхийг хүс мөн энэ нь юуны тухай зааж байгаа талаар хэлэлцүүлэг удирдан явуул. Залбирал тэдний санваарын үйлчлэлд хэрхэн тусалж чадах вэ? Залбирлаар дамжуулан санваарын үйлчлэл тань адислагдаж байсан туршлагаа хуваалцах талаар бодож үзээрэй. Эсвэл залуу эрэгтэйчүүдийг үүнтэй төстэй туршлагуудаа хуваалцахад урь.   

  • Сүнслэг нөлөө бүхий залбирлын жишээг судруудаас олоход (хэрэв шаардлагатай бол энэхүү суралцах тоймд зөвлөмж болгосон судруудыг тэднээр уншуул). Олж мэдсэн зүйлээ болон залбирлын талаар энэ жишээнээс сурсан зүйлээ хуваалцахыг тэднээс хүс.

  • Залбирлын талаарх судар уншихад залуу эрэгтэйчүүдийг урь (энэхүү тоймд санал болгосон судруудаас). Залбирлын талаарх судраас мөн өөрсдийн болон бусдын амьдралаас сурсан зарчмын жишээг бич. Чуулгын өөр нэг гишүүнтэй бичсэн зүйлээ хуваалц. Өөрсдийн залбирлыг илүү утга учиртай болгоход туслах юуг залуу эрэгтэйчүүд бие биенээсээ суралцсан бэ?

  • Залуу эрэгтэй бүрийг Итгэлдээ үнэнч байх нь товхимлын 101–102-р хуудасны залбирлын зарчмуудаас нэгийг эсвэл Библийн лавлах дээрх залбирлын талаарх тэмдэглэгээг судлахыг хүс. Тэднийг юу сурснаа чуулгадаа заахад урь. Заах үедээ тэд өөрсдийн жишээнээс хуваалцахад нь урамшуул.

  • Чуулгаараа 38-р хуудасны сурах үйл ажиллагааг Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос хий. Чуулгын цуглаан дээр залуу эрэгтэйчүүдэд тогтмол залбирдаг хэвшилтэй болох төлөвлөгөө бичих эсвэл боловсруулах хугацаа өг (15, 39 эсвэл 63-ыг үзнэ үү).

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаараа хуваалцахыг хүс. Тэд залбирлаа хэрхэн илүү утга учиртай болгохыг ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сургаал дээр илүү хугацаа зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Хэн нэг нь асуултад хариулж, санаа бодлоо хуваалцсаны дараа бусдад нь нэмж хэлэх зүйл байвал хэлэхийг эсвэл өөр бодол санаатай бол хуваалцахыг хүсээрэй. Хэн нэгэн асуулт асуух үед өөрөө хариулахын оронд бусдаас асуугаарай. Жишээ нь: Та “Энэ асуултад хариулах хүн байна уу?” гэж асууж болох юм.”

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг хаана. Тэрээр:

  • Тогтмол залбирах дадал хэвшил тогтоох төлөвлөгөөгөө хуваалцаж болно.

  • Залбирлын хүчийг заасан хувийн туршлагаасаа хуваалцаж болно.