Ирээд, Намайг дага
Би яагаад бие махбодоо Ариун сүм шиг байлгах хэрэгтэй вэ?


Би яагаад бие махбодоо Ариун сүм шиг байлгах хэрэгтэй вэ?

Бидний бие махбодь Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн. Тэдгээр нь биднийг мөнх бус байдлаа мэдэрч, Түүнтэй илүү адилхан болохоор үргэлжлүүлэх боломжийг олгодог Тэнгэрлэг Эцэгийн бэлэг юм. Энэ мэдлэг нь бидний өөрийн биед хандах хандлага, Тэнгэрлэг Эцэг болон өөрсдийнхөө тухай ямар мэдрэмжтэй байгаад нөлөөлдөг. Бид биедээ Бурханы ариун сүм мэт хандах юм бол бие махбодын, оюун санааны мөн сүнслэг адислалуудыг хүлээн авна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Биеэ Бурханы сүм мэт байлгаснаар та ямар адислалуудыг хүлээн авсан бэ? Өөрийн болон бусдын амьдралыг ажигласнаар биеийн тань ариун нандин байдлын тухай ойлголт хэрхэн өсч байна вэ?

Өөрийн биеийг Бурханаас ирсэн нандин бэлэг мэт байлгахыг хичээснээр ямар сорилтуудтай залуу эрэгтэйчүүд учирч байна вэ? Тэдний биедээ хандах байдал нь санваарын хүчтэй нь хэрхэн холбогдож байна вэ?

Эдгээр судруудыг болон материалуудыг залбиралтайгаар уншаарай. Сүнс таныг залуу эрэгтэйчүүдтэй юу хуваалцахыг урамшуулж байна вэ?

Эхлэл 39:1–21; Даниел 1:3–21 (Жозеф, Даниел хоёр өөрсдийн биед хүндэтгэл үзүүлдэг)

1 Коринт 6:19–20; С ба Г 93:33–35 (Бид Бурханы Ариун сүм)

С ба Г 88:15–16 (Сүнс ба бие нь хүмүүний бодгаль мөн)

С ба Г 130:22; Мосе 6:9 (Бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн)

Гордон Б.Хинкли, “Хүүхдүүдийн чинь амар амгалан агуу байх болно” Ensign, 11 сар, 2000, 50–53

Видео бичлэгүүд: “Мормон Мустанг,” “Ариун явдал: Хязгаарлалтууд нь юу вэ?”

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч заасан хүмүүсээ хайрласан. Тэр тэдний хэн болох мөн хэн болж чадахыг мэддэг байв. Тэр зөвхөн тэдэнд зориулсан арга замуудаар тэднийг өсгөх онцгой аргуудыг олсон. Зовж цөхөрсөн үед нь Тэрээр хэзээ ч тэднийг орхилгүй харин үргэлжлүүлэн хайрлаж, тэдэнд тохинуулсаар байлаа. Залуу эрэгтэйчүүдийг Аврагч шиг хайрлаж мөн үйлчлэхийн тулд та юу хийж чадах вэ?

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:

  • Залуу эрэгтэйчүүдэд өнгөрсөн долоо хоногийн хичээлээс юу сурсныг нь сануул. Тэдэнд ярилцсан зүйлсийнх нь талаар ямар нэгэн асуултууд, бодлууд байна уу?

  • Ариун сүмийн зургийг үзүүлээд, залуу эрэгтэйчүүдийг ариун сүмийн тухай бодоход ямар үгс орж ирдэг талаар бичихийг урь. Эдгээр үгсийн эсрэг үгс нь юу вэ? Залуу эрэгтэйчүүдээс биеэ Бурханы ариун сүм шиг байлгахын тулд тэднээс юу хийхийг санал болгосон талаар хуваалцахыг хүс.

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаанууд нь ангийн гишүүдийг тэдний бие ариун нандин гэдгийг ойлгоход тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг буюу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Залуу эрэгтэй бүрт энэ тойм дээрх судрын хэсгүүдийн нэгийг уншихыг хүс. Залуу эрэгтэйчүүдийг судрын хэсгүүдээ судлаад биеэ яагаад ариун байлгах тухай юу сурснаа нэг өгүүлбэрээр нэгтгэн дүгнэхийг хүс. Тэднээс бие махбод, оюун санаагаа цэвэр байлгахын тулд юу хийж чадахаа хуваалцахад урь.

  • Энэ тоймд санал болгосон яриануудын нэг хэсгийг уншихыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Тэгээд залуу эрэгтэйчүүд тус бүрд нь бие махбодын ариун байдлын тухай богино хэмжээний хичээл бэлдэх цөөн хэдэн минутыг өг. Тэднийг хувийн туршлага хийгээд гэрчлэлийнхээ хамт богино хэмжээний эшлэлийг ярианаас ашиглахад урамшуул.

  • Ангиараа 1 Коринт 6:19–20 болон С ба Г 93:33–35-ыг унш. Залуу эрэгтэйчүүдээс бидний бие Бурханы ариун сүмтэй адил байж чадах жагсаалт гаргахыг хүс. Өсвөр үеийнхэнд өөрсдийнхөө биеийг ариун сүм шиг авч явахад тохиолдож байгаа сорилтуудын талаар ярилцахыг урь. Тэд эдгээр сорилтуудыг даван туулахын тулд юу хийж чадах вэ?

  • Ангийг хос хосоор нь хуваа. Хосуудын нэгийг Эхлэл 39:1–21 болон Даниел 1:3–21-ийг уншихыг даалга (эдгээр түүхийн зургийг Сайн мэдээний уран зургийн цуглуулганы 11, 23-аас үз). Тэднээс Жозеф, Даниел нар өөрсдийн биеэ хүндэтгэж байгааг үзүүлсэн арга замуудыг олуулж, юу олсноо бие биетэйгээ хуваалцахыг хүс. Тэд Жозеф, Даниел хоёрын жишээг хэрхэн дагаж чадах вэ?

  • Залуу эрэгтэйчүүдийг Залуучуудын бат бөх байдлын төлөө номын гарчгийг гаргаад оюун санаа болон биеэ цэвэр байлгахтай холбоотой жишгүүдийг олоход урь. Чуулгыг бүлгүүдэд хуваагаад тэдгээр хэсгүүдээс судлуулж, “Би өөрийн биеийг яагаад Ариун сүм шиг байлгах хэрэгтэй вэ?” гэсэн асуултын хариултуудыг олуул. Эдгээр жишгийн дагуу амьдрахын тулд юу хийж чадахаа хуваалцахыг тэднээс хүс.

  • Энэ тоймд санал болгосон видео бичлэгүүдийн нэгийг үзүүл. Залуу эрэгтэйчүүдийг биеэ цэвэр байлгахын чухлыг тайлбарлахаар видео бичлэгт хэрэглэсэн зүйрлэлийг олоод ярилцахыг урь. Тэд видео бичлэгт зааж байгаа жишгийн дагуу амьдрахад бие биенээ зоригжуулахын тулд тэд юу хийж чадах вэ?

  • Залуу эрэгтэйчүүдээс “Хувцаслалт ба гадаад төрх” хэсгийг Залуучуудын бат бөх байдлын төлөө номноос авч ашиглан “Даруу байдлын талаарх Их Эзэний жишиг юу вэ?” гэх зэрэг асуултанд хариулахыг хүс. “Тэдгээр жишгүүдийг дагах нь яагаад чухал вэ?” ба “Бидний даруу байдал биеийнхээ ариун нандин байдлыг хүндэтгэж байгааг хэрхэн үзүүлдэг вэ?”

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээ хуваалцахыг хүс. Тэд биеийнхээ ариун нандин байдлын талаар илүү сайн ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Тодорхой сэдэв дээр хэлэгдсэн бүх зүйлсийг заахаас зайлсхий. Таны зааж байгаа хүүхдүүд энэ сэдвийн талаар зарим ойлголтыг аль хэдийн олж авсан байж болно. Таны хичээл тэдэнд энэ сэдвийн талаар сурч болох цорын ганц цаг биш гэдгийг санаарай” (Teaching, No Greater Call [1999], 99).

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Бие махбодтойгоо хүндэтгэлтэй харьцсанаар ирэх адислалуудын тухай гэрчилж болно.

  • Ангийн гишүүдтэй хамт Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын Эрүүл мэнд (хуудас 31–34) хэсгийг ажиллахаар төлөвлө.