Дуу хөгжим
Удиртгал


Удиртгал

Хайрт охид, хөвгүүд ээ,

Энэ бол та бүхэнд зориулсан дууны ном юм. Та нар эдгээр дууг хэзээ ч, хаана ч дуулж болно. Та нар эдгээр дууны заримыг Тэнгэрлэг Эцэгтээ талархаж байгаагаа харуулж, заримыг нь зүгээр л хөгжилдөхөөр дуулж болно.

Та нар дуулах үедээ сайхан мэдрэмж авч болох юм. Эдгээр дууны үгс, захиасууд үнэн гэдгийг ойлгоход тань туслахын тулд Ариун Сүнс та нарт халуун дулаан мэдрэмж өгнө. Та нарыг энэ маягаар сайн мэдээний талаар ойлгож мэдэн, суралцах явцад гэрчлэл тань өсөн нэмэгдэнэ. Та нар ойлгож мэдсэн зүйлсийнхээ талаар дуулснаар уг зүйлсээ илүү амархан санана. Дууны ая нь үгийг санахад туслахын зэрэгцээ тухайн дууны мэдрэмжийг зүрх сэтгэлд тань хүргэх болно. Түүнчлэн зургууд нь тухайн дууны зааж буй зүйлийг харахад тусална. Дууг сурчихсан байхад тухайн дуу тантай хамт (сайн найз мэт) байж, зөв сонголт хийн, аз жаргалтай байхад тань тусална.

Хөгжим бол хүн бүрийн ойлгож чадах хэл юм. Дэлхийн өнцөг булан бүрийн хүүхдүүд яг энэ дуунуудыг дуулдаг. Хөгжим нь бас өнгөрсөн үеийг ирээдүйтэй холбож өгдөг. Хэзээ нэгэн цагт та нар эдгээр дууг хүүхдүүдтэйгээ хамт дуулж магадгүй юм.

Энэхүү номонд сайн мэдээний бараг бүх сэдвээр зохиогдсон дуунууд бий. Эдгээр дуу бидний тэнгэр дэх амьдралын талаарх итгэл үнэмшил, залбирал, талархал, хүндэтгэл, Аврагчийн тохинуулал, сайн мэдээний зарчмууд болон гэр орон, гэр бүл, өвөг дээдсийн маань үлдээсэн үнэт өвийн ач холбогдол, байгаль дэлхий, цаг улирлын гоо үзэсгэлэн, хөгжилтэй тоглоом, үйл ажиллагаан дээр анхаарах хэрэгтэй талаар тайлбарладаг.

Хэзээ нэгэн өдөр та нар Сүмийг болон дэлхийг удирдах болно. Эдгээр дуунаас сурч мэдсэн зүйлс та нарт итгэлтэй байж, зөв шударга үйлчлэхэд тусална. Дуунуудаас ирэх сайн сайхан мэдрэмж та нарыг жаргалтай байлгаж, зоригжуулж, Бурханы хүүхдүүд гэдгээ эргэн санахад туслах болно.