Өсвөр үеийнхэнд зориулсан дуу хөгжим
Намайг илгээ


12

Намайг илгээ

1. Би орд харшаа элсээр барьж болох ч,

үерийн ус урсаж ирээд нураахыг би мэддэг.

Дэлхийд би бүх хүчээ зориулсан ч

хэлсэн, хийсэн бүхэн минь үнэ цэнгүй болно.

Тиймээс би алс тэртээх тэнгэр өөд харан,

Таныг чин зүрхнээсээ дагахыг хүснэ.

[Chorus]

Намайг илгээ. Би төгс бишээ, мэднэ.

Намайг илгээ. Танд чухал бүхнийг

хийхэд би өөрийгөө зориулж,

үйлчлэхэд бэлэн.

Намайг илгээ. Би энд байна.

Илгээ

2. Амьдралын ширүүн салхи шуурганд

аюултай нүүр тулна гэдгээ би ойлгож байна.

Гэвч энэ хүнд бэрх замаар явахад минь

Тэр үргэлж дэргэд минь байна гэдгийг би мэднэ.

Тиймээс би алс тэртээх тэнгэр өөд харан,

Таныг чин зүрхнээсээ дагахыг хүснэ.

[Chorus]

Намайг илгээ. Би төгс бишээ, мэднэ.

Намайг илгээ. Танд чухал бүхнийг

хийхэд би өөрийгөө зориулж,

үйлчлэхэд бэлэн.

Намайг илгээ. Би энд байна.

Илгээ

[Chorus]

Намайг илгээ. Би төгс бишээ, мэднэ.

Намайг илгээ. Танд чухал бүхнийг

хийхэд би өөрийгөө зориулж,

үйлчлэхэд бэлэн.

Намайг илгээ. Би энд байна.

Илгээ

Words and music by Nik Day

Arranged by Mitch Davis, Nik Day, and Patch Crowe

Produced by Mitch Davis

Artist: Баярболд Лхагвадорж

© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. This song may be copied for incidental, noncommercial church or home use. This notice must be included on each copy made.