Институт
23-р хичээлд бэлтгэх материал: Мөнхийн гэрлэлтийн эсвэл үр хүүхэдтэй болох адислалууд оройтсон үед


“23-р хичээлд бэлтгэх материал: Мөнхийн гэрлэлтийн эсвэл үр хүүхэдтэй болох адислалууд оройтсон үед,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“23-р хичээлд бэлтгэх материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

Зураг
Ариун сүм рүү харж буй залуу хүн

23-р хичээлд бэлтгэх материал

Мөнхийн гэрлэлтийн эсвэл үр хүүхэдтэй болох адислалууд оройтсон үед

Олон хүн гэрлэх эсвэл үр хүүхэдтэй болох зөвт хүслээ хүлээн авахдаа хүлээх шаардлагатай тулгардаг ба эдгээр саатал нь тэдэнд урам хугаралт, санаа зовнил эсвэл сэтгэлийн шаналлыг авчирдаг. Та энэ материалыг судлах явцдаа, хэрэв бид Их Эзэнд итгэлтэй байвал Тэрээр мөнхийн гэр бүлүүдэд маань зориулан Өөрийн амласан адислалуудыг биелүүлнэ гэдэгт яагаад итгэж болох талаар бод. Мөн гэр бүлийн маань нөхцөл байдал ямар ч бай, бид бүгд яагаад Аврагчийн Сүмд болон Бурханы төлөвлөгөөнд хэрэгтэй байдгийг бодож үз.

1-р хэсэг

Хэрэв миний нөхцөл байдал гэр бүлийн тунхагт дурдсантай таарахгүй байвал яах вэ?

Сүмийн удирдагчид гэр бүлийн амьдралын загварыг заадаг. Хүн бүр эдгээр загвараар амьдардаггүй гэдгийг тэд бас хүлээн зөвшөөрдөг. Жишээлбэл, гэр бүлийн тунхагт бошиглогчид гэр бүлийн ариун үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд зарим “нөхцөл байдалд зайлшгүй дасан зохицох шаардлага гарч болно” гэж заадаг (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн Сүмийн итгэлтэй гишүүд гэр бүлийн янз бүрийн нөхцөл байдалтай тулгардаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Зураг
Ахлагч Нийл Л.Андэрсэн

Гэр бүл салалтаас болж амьдрал нь ганхсан хүүхдүүд; … эхнэр эсвэл нөхөр нь итгэлийг нь алдсанаас болж зүрх сэтгэл нь шархалж гэр бүлээсээ салсан эмэгтэй, эрэгтэйчүүд; хүүхэд төрүүлэх боломжгүй эхнэр, нөхрүүд; … олон янзын шалтгаанаар гэрлэх боломжгүй ганц бие эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд зэрэг одоогийн нөхцөл байдал нь гэр бүлийн тунхагтай яг таг тохирдоггүй ч Есүс Христийн сайн мэдээнд үнэнч, шударга ханддаг хөгшин, залуу маш олон хүн байдаг. (“Итгэлийн нүд,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 42)

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард ийн заасан.

Зураг
Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард

Өнөөдөр Сүмийн насанд хүрэгчдийн талаас илүү хувь нь бэлэвсэрсэн, салсан эсвэл гэрлээгүй байгаа хүмүүс байна. Зарим нь Бурханы төлөвлөгөөнд болон Сүмд эзэлдэг байр суурь, боломждоо эргэлздэг. Мөнх амьдрал бол бидний одоогийн гэрлэлтийн төлөв байдлын асуудлыг биш, харин “Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй” шавь мөн эсэхийг тань авч үздэг юм [Сургаал ба Гэрээ 76:79-ийг мөн Сургаал ба Гэрээ 121:29-ийг үзнэ үү]. …

… Аврагчийн өгсөн наманчлалын бэлгийг хүлээн авч, Түүний зарлигуудын дагуу амьдрах бүх хүн мөнх бус амьдралд үүний бүх шинж чанар хийгээд төгс төгөлдөр байдлыг бүрдүүлээгүй байсан ч мөнх амьдралыг хүлээн авах болно. (“Христэд найдах нь,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, хх)

Зураг
Гудамжаар алхаж буй залуу хүн

Зарим хүн Сүмийн олон гишүүн эдгээр загвараар амьдардаггүй байхад яагаад Сүмийн удирдагчид гэр бүлийн амьдралын загварын талаар заасаар байгаад гайхаж магадгүй.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн Шэрон Юбанк эгч ганц бие хүний хувиар туршлага, ойлголтоо хуваалцжээ.

Зураг
Шэрон Юбанк эгч

Би өөрөө ганц бие учраас энэ нь ямар мэдрэмж төрүүлдгийг ойлгодог. Та хамтрагчгүй; сүмд явах нь эвгүй; хүмүүс шүүж; хэн ч үг дуугарах ёсгүй үед хамаатан саднууд үг хэлж болно гэж боддог. …

Гэр бүлд төвлөрсөн Сүмд зохицох нь бас хэцүү байж болно. Гэвч бодит байдал бол Сүмийн гишүүдийн дийлэнх нь гэр бүлийн төгс нөхцөл байдалд амьдардаггүй. Хэн нэгэн ийм төгс, төгөлдөр гэр бүлд амьдардаг гэдэгт би итгэлтэй бус байна. Тэгвэл яагаад үүнийг онцолсоор байгаа юм бэ? Учир нь гэр бүл бол бидний хувь тавилан ба бид өөрсдийн нөхцөл байдлаас үл хамааран гэр бүлийн бат бөх харилцааны ур чадварт суралцахын тулд энэ дэлхийд ирсэн. (“A Letter to a Single Sister,” Ensign, 2019 оны 10-р сар, 40)

Зураг
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Манай гэр бүлийн нөхцөл байдал төгс биш ч бид Есүс Христэд болон гэр бүлийн талаарх Түүний сургаалд итгэх итгэлээ ямар арга замаар хөгжүүлж чадах вэ?

2-р хэсэг

Хүссэн адислалууд оройтсон үед би хэрхэн итгэлтэйгээр урагшилж болох вэ?

Зураг
Aбрахам Мамрегийн хөндийд, Грант Ромни Клаусон

Абрахам, Сара хоёр энэ амьдралд хүссэн зарим адислал нь оройтож, зарим нь биелэгдэхгүй байх ямар байдгийг мэддэг байсан. Абрахамыг 75 настай байхад тэд хүүхэдгүй байв (Эхлэл 11:29–30; 12:4-ийг үзнэ үү). Гэсэн хэдий ч Их Эзэн түүнд “Би чиний үр удмыг газрын тоос мэт болгоно” гэж амлажээ (Эхлэл 13:16). Мөн Их Эзэн Абрахам болон түүний үр удамд Канаан нутгийг өв болгон өгнө гэж амласан (Эхлэл 17:8-ыг үзнэ үү). Хожим нь Абрахамыг 100, Сараг 90 настай байхад Сараг Исаак гэдэг хүү төрүүлнэ гэж тэдэнд амласан юм (Эхлэл 17:17, 19-ийг үзнэ үү). Хэдийгээр энэ болон тэдэнд өгсөн зарим амлалт биелсэн ч тэд тоо томшгүй олон үр удамтай болж, амлагдсан нутгийг хүлээн авна гэсэн Их Эзэний амлалт Абрахам, Сара хоёрыг амьд байх үед биелээгүй юм.

Төлөөлөгч Паул Еврей номдоо Абрахам, Сара хоёрт өгсөн эдгээр амлалтыг эш татжээ.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Еврей 11:8, 11–13-ыг уншаад, энэ амьдралд хүссэн адислалууд оройтсон эсвэл биелээгүй үед Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх талаар Абрахам, Сара хоёрын үлгэр жишээнээс юу сурч болохыг бодож үз.

Зураг
Бага насны хүүхдүүдтэйгээ хамт залбирч буй ээж

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Итгэл бол Бурханы таалал буюу аливаа зүйлийг гүйцэтгэх Түүний арга зам, цаг хугацаанд итгэж найдах явдал юм” хэмээн тайлбарласан (“Timing,” Ensign, 2003 оны 10-р сар, 12).

Хүсэж буй адислалуудаа Их Эзэнээс хүлээх нь бидний тэвчээр, дуулгавартай байдлыг шалгаж болно. Далын гишүүнээр үйлчилж байхдаа ахлагч Спэнсэр Ж.Конди ийнхүү хуваалцжээ.

Зураг
Ахлагч Спэнсэр Ж.Конди

Заримдаа бид тэвчээргүй байдлаасаа болж Их Эзэний нандин амлалтуудыг умартаж, тэдгээрийн биелэлтээс дуулгавартай байдлаа холдуулж орхидог. (“Claim the Exceeding Great and Precious Promises,” Liahona, 2007 оны 11-р сар, 17)

Ерөнхийлөгч Баллард мөн адил Их Эзэнийг хүлээх тухай дараах зүйлийг заасан.

Зураг
Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард

Их Эзэнийг хүлээх гэдэг нь Түүнд үргэлжлүүлэн дуулгавартай байж, сүнслэгээр хөгжихийг хэлнэ. Их Эзэнийг хүлээх гэдэг нь цаг хугацаагаа зарцуулах гэсэн утгыг агуулаагүй. Та хэзээ ч хүлээлгийн өрөөнд байгаа мэт байх ёсгүй. …

Их Эзэнийг болон Түүний амлалтыг хүлээх явцдаа олж авч болох хувийн өсөлт хөгжил нь бидний хүн нэг бүрд зориулсан Түүний төлөвлөгөөний үнэлж баршгүй ариун нандин бүрэлдэхүүн хэсэг юм. … Итгэлтэй мөн тэвчээртэйгээр Түүнийг хүлээж, үйлчилдэг хүмүүсийг Их Эзэн хүндэлдэг [Исаиа 64:4; Сургаал ба Гэрээ 133:45]. (“Христэд найдах нь”)

Зураг
Шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Хэдийгээр адислалууд оройтсон ч Их Эзэн амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэх итгэлийг бий болгосон туршлага эсвэл сургаалыг бичиж тэмдэглэ.

3-р хэсэг

Би гэр бүлийн нөхцөл байдлаасаа үл хамааран Их Эзэний Сүмд хэрхэн хувь нэмрээ оруулж чадах вэ?

Гэр бүлийн нөхцөл байдал нь гэр бүлийн тунхагт дурдсантай яг одоо таарахгүй байгаа Сүмийн зарим гишүүн өөрсдийгөө Сүмд хэрхэн зохицох талаар гайхаж байж магадгүй. Төлөөлөгч Паул Есүс Христийн Сүмийг бие махбодтой зүйрлэж, Сүмийн гишүүн бүр яагаад хэрэгтэй байдгийг бидэнд зааж өгсөн.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

1 Коринт 12:12, 16–17, 21, 25–27-г уншаад, Сүмийн гишүүн бүр амин чухал бөгөөд бүрэн байдалд хэрхэн хувь нэмэр оруулдаг талаар бод.

Зураг
Ахлагчдын чуулгын хурал дээр ярилцаж буй эрэгтэйчүүд

Бидний өвөрмөц нөхцөл байдал тойрог эсвэл салбар дахь гэр бүлүүдэд үнэ цэн, туршлага авчирч чадна. Ерөнхийлөгч Баллард ийн онцолсон.

Зураг
Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард

Та одоо мөн үүрд Бурханы буюу Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхэд гэдгээ хэзээ ч бүү мартаарай. Тэрээр танд хайртай. Сүм таныг ирээсэй гэж хүсдэг. Та Сүмд хэрэгтэй. Тийм ээ, та бидэнд хэрэгтэй! Бидэнд таны дуу хоолой, авьяас, чадвар, сайн сайхан чанар, зөв шударга байдал хэрэгтэй. (“Христэд найдах нь,” 55)

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс мөн ийн заажээ.

Зураг
Ахлагч Робэрт Д.Хэйлс

Бидний хэн нь ч ялгаатай байдлынхаа улмаас өөрсдийгөө тойргийнхоо гэр бүлээс тусгаарлаж болох байсан. … Тэгэхийн оронд бид өөрсдийн авьяас, ур чадварыг бусадтай хуваалцаж, тэдэнд найдварын гэрэл гэгээ, баяр баясгаланг өгснөөр өөрсдийн сүнсийг хүчирхэгжүүлдэг. (“Belonging to a Ward Family,”Ensign, 1996 оны 3-р сар, 16)

Зураг
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Тойрог, салбарынхаа бусад гишүүнийг илүү сайн ойлгож, тэдэнд үнэ цэнтэй, хамааралтай гэдгээ мэдрэхэд нь хэрхэн тусалж болох вэ? Хэрэв надад Сүмд харьяалагддаггүй мэт мэдрэмж төрвөл Сүм дэх өөрийн үнэ цэн, байр суурийг мэдрэхийн тулд би Аврагчаар өөртөө туслуулах юуг хийж болох вэ?