Амлалт өг
Би хэрхэн өдөр бүр ахиц гаргах вэ?
-
Цаг:Зөвхөн энэ хуудсанд 10 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.
Хамтрагчдаа амлалтаа нэг нэгээр нь чанга уншиж өг. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлнэ гэдгээ амла! Доор гарын үсгээ зур.
|
МИНИЙ АМЛАЛТУУД |
|---|
|
Би бизнесийнхээ талаар танилцуулга бэлтгэнэ. |
|
Би бизнесийнхээ зорилгуудыг тавина. |
|
Би долоо хоногийн бизнесийн зорилгодоо хүрнэ. |
|
Би өдөр бүр өнөөдрийн “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заана. |
|
Би хадгаламжиндаа ганц хоёр төгрөг байсан ч нэмж хийнэ. |
Миний гарын үсэг
Би үргэлжлүүлэн хэрхэн бие даасан байх вэ?
-
Цаг:Энэ хуудсанд 20 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.
-
Унш:“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын 28-р хуудсан дээр очоод, бүлгээрээ төгсгөл хэсгийн үйл ажиллагааг хийж, үйлчлэлийн төсөл төлөвлө. Дуусгаад, энд буцаж ирнэ.
-
Унш:Баяр хүргэе! Их Эзэн таныг шинэ мэдлэг, ур чадвараар адисалсан бөгөөд та агуу зүйл хийж гүйцэтгэлээ. Үргэлжлүүлэн урагш тэмүүл!
Та бизнесээ урагшлуулж байхын тулд дараах зүйлийг хийж чадна:
-
Та ойролцоох бие даах чадвар хөгжүүлэх төвд сайн дураараа үйлчил. (Бие даасан байхын нэг зорилго бол бусдад туслах чадвартай болох явдал юм. Бусдад үйлчлэх нь агуу адислал байдаг.)
-
Та бүлгийнхэнтэйгээ уулзахаа үргэлжлүүл. Үргэлжлүүлэн бие биедээ урам өгч, дэмж.
-
Бие даах чадварын онцгой цугларалтууд дээр оч.
-
Хамтрагчтайгаа холбоотой бай. Бие биедээ урам өгч, дэмж.
-
Би үргэлжлүүлэн амлалт өгч, амлалтаа биелүүлэн ахиц гаргана.
Миний гарын үсэг
-
Унш:Одоо бид хаалтын залбирал хийх болно.
Санал хүсэлт
Санал, сэтгэгдэл, санаа бодол болон туршлагаа srsfeedback@ldschurch.org хаягаар явуулна уу.
Зохицуулагчийн анхааралд
Гишүүдийг гэрчилгээ хүлээн авах боломжтой болгохын тулд бүлгийнхээ гаргаж буй ахицыг srs.lds.org/report руу илгээнэ үү.