Судрууд
Яагаад судруудыг судалдаг вэ?


“Яагаад судруудыг судалдаг вэ?” Судар судлах санаа (2021)

“Яагаад судруудыг судалдаг вэ?” Судар судлах санаа

Зураг
Христ ариун ёслолыг нифайчуудад танилцуулсан нь, Андрю Босли

Яагаад судруудыг судалдаг вэ?

Бид судруудыг хичээнгүйлэн судалснаар Есүс Христэд ойртож, Түүний сайн мэдээ, цагаатгагч золиосыг илүү сайн ойлгох болно. Бошиглогч Нифай биднийг ийн урамшуулсан.

“Иймийн тул, та нар найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой. Иймийн тул, хэрэв та нар урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэгийн ийн хэлсэнчлэн: Та нарт мөнх амьдрал байх болно” (2 Нифай 31:20).

Зураг
судар уншиж буй гэр бүл

Судруудад заадаг зүйлс Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очиход бидэнд туслах болно. Хожмын үеийн бошиглогчид маань биднээс судруудыг хувиараа, боломжтой бол гэр бүлээрээ тогтмол судлахыг хүссэн. Тэд мөн биднийг судар дээрх хүмүүсийн туршлагаас суралцаж, 1 Нифай 19:23 дээр Нифайн зөвлөсний дагуу судрын түүх, сургаалуудыг өнөөгийн амьдралдаа хэрэгжүүлэхэд урьсан. Эртний болон орчин үеийн бошиглогчид биднийг судруудыг судалж, “Христийн үгэн дээр найрлахад” (2 Нифай 32:3) урьдаг.

Зураг
Судар уншиж буй хүн

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон судар дээр “найрлах” талаарх чухал үнэнийг заахдаа:

“Зооглох гэдэг нь амсах төдий өнгөрөх зүйл биш юм. Зооглох гэдэг нь амтанд нь орох буюу амтархан идэх гэсэн утгатай. Бид шинэ зүйлийг олж нээгээд, түүндээ баясах хандлагаар, итгэлтэй дуулгавартай байдлаар судраас судалснаар шимтэж, амтархан суралцдаг. Биднийг Христийн үгнээс зооглоход тэдгээр үгс ‘махбодын зүрхэн самбарт’ [2 Коринт 3:3] бичигдэж, бидний биеийн салшгүй хэсэг болдог билээ” хэмээсэн байдаг (“Living by Scriptural Guidance,” Ensign, Nov. 2000, 17).

Хувиараа болон гэр бүлээрээ судар судлахад тогтмол оролцох үедээ бид болон бидний гэр бүл өнөөгийн олон сорилтын эсрэг удирдагдан, хамгаалагдаж мөн хүчирхэгжих болно.