Гарын авлагууд ба дуудлагууд
Тохинууллын эх сурвалж


“Хүчирхэгжсэн Мелкизедек санваарын чуулга, Халамжийн нийгэмлэгтэй хамт тохинуулахад зориулсан эх сурвалж”

“Тохинууллын эх сурвалж”

Хүчирхэгжсэн Мелкизедек санваарын чуулга, Халамжийн нийгэмлэгтэй хамт тохинуулахад зориулсан эх сурвалж

Эдгээр эх сурвалж нь удирдагчдад удирдамж заавар өгөхөд бэлдэхэд нь мөн тэднийг бүсийн зөвлөлд ярилцлага хөтлөн явуулах, зөвлөл, гадасны чуулган болон гадас, тойргийн зөвлөл, Ням гаргийн хичээлүүдийг зохицуулахад тусалдаг.

Эдгээр эх сурвалжийг ашиглах зөвлөмж

Удирдагчид зөвлөлийн хуралд 2018 оны 4-р сарын 2-ны өдрийн Тэргүүн Зөвлөлийн захиас бичгийн“Хүчирхэгжсэн Мелкизедек санваарын чуулга болон Халамжийн нийгэмлэгтэй хамт тохинуулах нь” (ministering.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү) хавсралтын оршил хэсгийг уншиж, 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр зарласан өөрчлөлтийн талаар ярилцлагаа эхлүүлж болно.

Зөвлөлийн гишүүд мөн Тохинууллын алсын хараа видео бичлэгийг үзэж, ярилцаж болно (доорх “Видео бичлэгүүд”-ийг үзнэ үү). Энэхүү ярилцлагад туслах нэмэлт видео бичлэг болон өөр эх сурвалжууд байгаа бөгөөд дараа дараагийн зөвлөлийн хуралд эсвэл өөр үйл ажиллагаануудад ашиглаж болно. Тохинууллыг үр дүнтэй хийх нь видео бичлэгийн хэсэг бүрийн дараа бүлгээрээ ярилцах асуулт байгаа.

Видео бичлэг

Дараах видео бичлэгүүдэд 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулганаас болон ерөнхий эрх мэдэлтэн, бүсийн дал, ерөнхий албан тушаалтнуудтай хийсэн ерөнхий чуулгын удирдагчдад зориулсан хурлуудаас авсан хэсгүүд орсон.

Тохинууллын алсын хараа (4:41)

Тохинууллыг үр дүнтэй хийх нь (15:01) дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

  1. Бид яагаад тохинуулдаг вэ?” (2:43). Асуулт: Бид яагаад тохинуулдаг вэ?

  2. Энгийн, хувь хүн рүү чиглэсэн, Ариун Сүнсээр хөтлөгдсөн” (2:20) Асуулт: Бид хийж буй ажлаа хэрхэн энгийн бөгөөд Ариун Сүнсээр хөтлөгдөн хийж болох вэ?

  3. Тохинууллын ярилцлагын тойм” (3:53) Асуулт: Тохинууллын үр дүнтэй ярилцлага нь хэрхэн хувь хүн, гэр бүлүүдийг адисалж болох вэ?

  4. Нэгдсэн, харилцан уялдаа холбоо бүхий хүчин чармайлт” (2:49). Асуулт: Нэгдсэн, харилцан уялдаа холбоо бүхий хүчин чармайлт нь Бурханы бүх хүүхдийг асран халамжлахад бидэнд хэрхэн тусалж болох вэ?

  5. Үйлдэх урилга” (3:24). Асуулт: Бид Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын тохинууллын алсын харааг хэрхэн хамгийн сайн хэрэгжүүлж болох вэ?

Тохинууллын ярилцлага (19:18)

Судрын эшлэлүүд

Maтай 10:39; 22:37–39; Лук 22:32; Иохан 10:11; 13:34; 21:15–16; Галат 5:13; Moзая 23:18; Сургаал ба Гэрээ 20:51–53

Нэмэлт эх сурвалж

  • Лиахона болон Ensign сэтгүүлийн 2018 оны 5-р сарын дугаарт мөн comefollowme.ChurchofJesusChrist.org-д ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн 4 дэх ням гаргийн ярилцлагад ашиглаж болох эх сурвалжууд бий.

  • “Тохинууллын зарчмууд” гарчигтай нэмэлт мэдээллийг Лиахона, Ensign сэтгүүлийн дараах дугааруудад нийтлэх болно.