Семинар
Матай 20:1–16


Матай 20:1–16

Усан үзмийн талбайд ажиллагсдын сургаалт зүйрлэл

Men and women working in a vineyard picking grapes. Outtakes include the Lord of the vineyard, hiring workers to work in the vineyard, people picking grapes, being paid for their labors and also some pictures of the surrounding countryside/landscape and people working on the film

Петр “Бид бүхнийг орхиод Таныг дагасан. Тэгээд бид юу хүртэх вэ?” (Матай 19:27) хэмээн асуусан. Аврагч энэ асуултад усан үзмийн талбайд ажиллагсдын сургаалт зүйрлэлээр хариулжээ. Энэ сургаалт зүйрлэл нь амьдралаа Түүнд зориулахыг сонгосон бүх хүн гэрээний замаар хэзээ алхаж эхэлснээс үл хамааран амлагдсан шагналыг хүлээн авахыг заадаг. Энэ хичээл нь Есүс Христийн Цагаатгалаараа дамжуулан өгдөг адислалуудыг хүлээн авах итгэл найдварыг мэдрэхэд тусална.

Дараах жишээг төсөөл.

Мэрисол ээж, эмээ, өвөө нартайгаа хамт саяхан Сүмд нэгджээ. Үүнээс хойш удалгүй өвөө нь нас барав. Өвөө нь сайн мэдээг амьдралдаа хожуу хүлээн авсан ч өөрийнхтэй нь адил адислалуудыг авах болов уу гэж Мэрисол бодох болжээ.

  • Та Мэрисолд юу гэж хэлэх вэ?

Аврагч төлөөлөгчдөдөө Өөрийг нь дагахаар сонгосон бүх хүнд санаа тавьдаг болохоо харуулсан сургаалт зүйрлэлийг заасан. Энэ хичээлийн туршид, Аврагч бидэнд юу өгөхийг хүсдэгийг илүү сайн ойлгоход туслах үнэнүүдийг хайхдаа Ариун Сүнсний өдөөлтийг эрэлхийл.

Усан үзмийн талбайд ажиллагсад

Та энэ сургаалт зүйрлэлийг судлахдаа, Шинэ Гэрээний цаг үед ажлын энгийн өдөр өглөө эрт эхлээд, орой дуусдаг буюу ойролцоогоор 12 цаг үргэлжилдэг байсныг мэдвэл зохино. Эдгээр шүлэгт орсон зоос гэдэг үг нь ажилчдад бүтэн өдрийн ажлын хөлсийг өгөхдөө голчлон ашигладаг байсан Ромын мөнгөний нэгж буюу денарыг хэлж байгаа юм.

Матай 20:1–7 -г уншаад, усан үзмийн талбайн эзэн ажилчдаа хэрхэн хөлсөлдөг байсныг олж мэд.Та ChurchofJesusChrist.org дээрх “Laborers in the Vineyard” видеоны цагийн код 00:00-1:33 хүртэл үзэж болох юм.

3:0

Laborers in the Vineyard

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р. Холланд ийн тайлбарласан.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Аврагчийн амьдарч байсан цаг үед, дундаж нэг гэр бүл нэг өдрийн цалингаараа хоол хүнс авахаас өөр юу ч авч хүрдэггүй байв. Хэрвээ тэд ажиллаагүй, загас бариагүй, мал хариулаагүй эсвэл худалдаа хийж чадаагүй бол идэх хоолгүй байна гэсэн үг.

(Жэффри Р.Холланд, “Талбайд хөдөлмөрлөгсөд,” Ensign, May 2012, 31 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 32)

  • Усан үзмийн талбайн эзэн болон ажилчид хэнийг төлөөлж байна гэж та бодож байна вэ?

  • Тухайн өдөр хөлслөгдсөн анхны ажилчдын нэг байсан бол танд ямар санагдах байсан гэж та бодож байна вэ?

  • Цаг явах тусам хөлслөгдөхөө хүлээж буй ажилчдад ямар бодол, мэдрэмж төрж байсан гэж та бодож байна вэ?

Матай 20:8–16 -г уншаад, бүх ажилчны хувьд энэ өдөр хэрхэн дууссан болохыг олж мэд.Та ChurchofJesusChrist.org дээрх “Laborers in the Vineyard” видеоны цагийн код 1:34-өөс 3:00 хүртэл үзэж болох юм.

3:0

Laborers in the Vineyard

Энэ сургаалт зүйрлэлд өгүүлснээр, усан үзмийн талбайн эзэнд хөлслөгдөх гэдэг нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой байгуулсан гэрээг бэлгэдсэн байж болохыг мэдэх нь тустай байж болно. Ажлын хөлс гэдгээр мөнх амийн адислалуудыг бэлгэдэж байж болно.

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Дараах асуултуудын дор хаяж хоёрт нь судлах тэмдэглэлдээ хариулж бич.

  • Та хамгийн эхэнд эсвэл хамгийн сүүлд хөлслөгдсөн хүмүүсийн нэг байсан бол усан үзмийн талбайн эзний талаар юу гэж бодох байсан бэ?

  • Усан үзмийн талбайн эзэн бүх ажилчинд хайр, халамжаа ямар арга замаар харуулсан бэ?

  • Усан үзмийн талбайн эзэн Тэнгэрлэг Эцэг эсвэл Есүс Христийг төлөөлж байгааг ойлгосноор та түүнээс ямар тэнгэрлэг зан чанаруудыг олж харсан бэ?

  • Та энэ сургаалт зүйрлэлээс ямар сургамж олж авч болох вэ?

Их Эзэний нигүүлсэл

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р. Холланд энэ сургаалт зүйрлэлээс Их Эзэний талаар олж мэдэж болох чухал үнэнүүдийг хуваалцсан. Та ChurchofJesusChrist.org дээрх “Талбайд хөдөлмөрлөгсөд” видеоны цагийн код 10:02-оос 11:42 хүртэл үзэж эсвэл дараах бичвэрийг уншиж болох юм.

15:23

The Laborers in the Vineyard

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Их Эзэний талбайд ажиллахын зорилго юу вэ?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х. Өүкс ийн заасан.

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Эцсийн шүүлтээр өгөх Эзэний шагнал нь бид хэр удаан талбайд ажилласан гэдэгт үндэслэхгүй. Бид цаг харж ажилласнаар тэнгэрлэг шагналыг хүртэхгүй. Юу чухал вэ гэвэл, Их Эзэний ажлын байранд ажилласан хөдөлмөр биднийг өөр хүн болгодогт оршино. Бидний заримын хувьд үүнд бусдаас илүү их цаг зарцуулах шаардлага гардаг. Эцэст нь хөдөлмөрлөснөөр хэн болсон гэдэг нь чухал юм.

(Dallin H. Oaks, “The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 34)

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р. Холланд ийн заасан.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Би Бурханы хайрын шинэчлэх хүч, Түүний ач ивээлийн гайхамшгийг гэрчилж байна. Тэрээр олж авах итгэлд тань санаа зовдог, харин итгэлийг олж авах цаг хугацааны төлөө санаа зовдоггүй.

Хэрэв та нар гэрээ байгуулсан бол түүнийгээ сахь. Хэрвээ гэрээ байгуулаагүй байгаа бол гэрээ байгуул. Хэрвээ чи гэрээ байгуулчхаад, сахиж чадаагүй бол наманчлаад, залруул. Талбайн Эзэн цаг хугацаа байна гэж хэлж байгаа цагт хэзээ ч оройтохгүй гэсэн үг юм шүү. … Бүү хойшлуул. Оройтох нь байна.

(Жэффри Р.Холланд, “Талбайд хөдөлмөрлөгсөд,” Ensign May 2012, 33 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 34)