6
Асуудлуудаа шийдвэрлэ
-
Тунгаан бод:Тэнгэрлэг Эцэг биднийг яагаад асуудал болон бэрхшээлүүдтэй тулгарахыг зөвшөөрдөг гэж та нар бодож байна вэ?
-
Үз:“Асуудлаа шийдвэрлэж, шийдвэр гарга” (“Solve Problems and Make Decisions” видео бичлэг байхгүй бол дараах хуудсыг уншина уу.)
-
Ярилц:Хонь гахайд асуудлаа шийдвэрлэхэд нь хэрхэн тусалсан бэ? (Тэр түүнд хэрхэн жинхэнэ асуудлаа олж тодорхойлох, сонголтуудыг олж харах, мөн шийдвэрээ гаргаж, үйлдэхэд нь тусалсан талаар бодож үз.)
-
Унш:Ифер 2, 3 (Зөвхөн баруун гар талд байгаа эшлэлүүдийг уншина уу).
-
Ярилц:Жаредын ах асуудлаа шийдвэрлэхийн тулд юу хийсэн бэ?
-
Дасгал: Бүх төрлийн асуудлаа залбирал болон итгэлээр шийдвэрлэхийн тулд таны хийж чадах 3 алхмыг доор оруулав. Тэдгээрийг бүлгийн нэг гишүүнтэй хамт уншиж, ярилц. Та нар бүгдээрээ өөрсдөдөө байгаа тодорхой асуудлуудыг олж тогтоогоод, дараах алхмуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Асуудлуудаа шийдвэрлэ
❶
Тодорхойл
Жинхэнэ асуудал нь юу вэ?
❷
Сонголтуудыг судал
Ямар боломжтой шийдлүүд байна вэ?
Аль хамгийн сайн нь вэ?
❸
Шийдвэр гарга мөн үйлд
Удирдамж хүсч залбир. Шийдвэр гарга. Тэгээд итгэлээр үйлд. Сайн үр дүн гарсан уу? Хэрэв үгүй бол 1–3-р алхмыг дахин туршиж үз.
Бүү бууж өг!
-
Дасгал:Гэр бүлдээ тулгарч байгаа асуудлаа сонгож аваад, энд бичнэ үү:
Долоо хоногийн турш гэр бүлийнхэнтэйгээ хамт энэ асуудал дээрээ ажилла. Бууж өгч болохгүй гэдгээ сана! Асуудлыг шийдвэрлэж, өөрчлөлт хийхэд цаг хугацаа шаардагддаг.
-
Амлалт өг: Энэ долоо хоногт дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Даалгавар бүрийг дуусгаад, нүднүүдийг тэмдэглэ:
-
Дээр бичсэн асуудлуудаа шийдвэрлэх арга замуудыг давт.
-
Энэ зарчмыг гэр бүлийнхэндээ заа.
-
Өмнөх суурь зарчмуудыг үргэлжлүүлэн давтан хий.
-
Зохицуулагчид өгөх зөвлөгөө
Ярилцлагуудыг эрч хүчтэй, идэвхтэй явуул. Хүн бүрийг оролцуул.
Асуудлуудаа шийдвэрлэ, шийдвэр гарга
Хэрэв энэ видео бичлэгийг үзэх боломжгүй бол дүрүүдийг сонгож, энэ эхийг уншина уу.
ГАХАЙ: Би өлсөж үхэх нь! Эзэн явчихсан. Түүний хүү залхуу, надад ямар ч хоол өгөхгүй юм. Би одоо яах вэ?
ХОНЬ: Гахай? Гахай! Чамд ямар асуудал байна вэ?
ГАХАЙ: Асуудал аа? Асуудал аа? Мэдээжийн асуудал биш байна гэж үү? Би өлсөж үхэх нь!
ХОНЬ: Хмм. Энэ чиний асуудал биш ээ.
ГАХАЙ: Аан? Энэ чинь юу гэсэн үг вэ? Би өлсөж байна! Тэр залхуу хүүхэд ажлаа хийхгүй байна шүү дээ.
ХОНЬ: Тийм ээ, гэхдээ энэ бол түүний асуудал. Хаанаас хоол олох вэ гэдэг нь чиний асуудал биз дээ?
ГАХАЙ: Хоол олох нь миний асуудал гэж үү?
ХОНЬ: Яг тийм. Чамд ямар ямар сонголт байна вэ?
ГАХАЙ: За, би эндээ үлдээд хүлээж байя!
ХОНЬ: Энэ бол нэг сонголт нь. Энэ нь хэр үр дүнтэй бол?
ГАХАЙ: Тийм ээ. … Хмм. … Хэрэв би эндээс гарвал хогийн цэгээс хоол олж магадгүй.
ХОНЬ: Энэ бол өөр нэг сонголт юм. Хүү хаалгыг чинь цоожлоогүй орхисныг би анзаарсан.
ГАХАЙ: Тийм ээ, гэхдээ би эндээс хэзээ ч гарч байгаагүй шүү дээ. Тэгээд ч хаанаас ч, ямар ч хоол олдохгүй биз дээ.
ХОНЬ: За, одоо шийдэж, ямар нэгэн зүйл хийх—үлдэх үү эсвэл явах уу гэдгээ шийдэх цаг болоод байна.
ГАХАЙ: За. Энэ одоо миний асуудал мөн үү?
ХОНЬ: Тийм ээ, мөн.
ГАХАЙ: Хогийн цэг миний хамгийн сайн сонголт болоод байна.
ХОНЬ: Хэрэв чи тэгж бодож байгаа бол.
ГАХАЙ: Тэгвэл би шийдээд, үйлдэх хэрэгтэй.
ХОНЬ: Би санал нэг байна.
ГАХАЙ: За. … За. … тэгвэл. … эндээс явья. [Идэж эхлэв.] Хөөе, Хонь оо, энэ чинь гоё хоол байна шүү.
ХОНЬ: Сайн байна, Гахай минь!