Миний Хүүхдийн хэсгийн багшийн дуудлага
Үүрэг хариуцлага
Их Эзэн Өөрийнх нь Сүмд үйлчлэх таны хүсэлд талархаж байгаа билээ. Таны дуудлагын хүрээнд байх үүрэг хариуцлагын тоймыг доор оруулсан болно.
Хүүхдийн хэсгийн зорилго
Хүүхдийн хэсэг хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгийнхээ хайрыг мэдэрч, Түүний аз жаргалын төлөвлөгөөний тухай суралцаж, Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч, Ариун Сүнсний нөлөөг мэдэрч, таньж, мөн үүний дагуу үйлдэхэд нь тусалдаг. Хүүхдийн хэсэг нь хүүхдүүдийг Бурханы авралын болон өргөмжлөлийн ажилд оролцохдоо ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахихад бэлтгэх цаг болдог. (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 12.1-ийг үзнэ үү.)
Хүүхдийн хэсгийн багш
Бурханы хүүхдүүдэд заах нь ариун нандин үүрэг юм. Хүүхдийн хэсгийн багш нарыг тодорхой насны хүүхдийн бүлэгт зааж, тохинуулуулахаар дуудна (12.3.5-ыг үзнэ үү). Тэд сайн мэдээнээс суралцаж, сурч мэдсэнээ хүүхдүүдтэй хуваалцана. Багш нар хүүхдүүдийг болон тэдний гэр бүлийнхнийг гэр орондоо сайн мэдээнээс суралцахад урамшуулан дэмжинэ. Тэд хүүхдүүдийг гэртээ сурч мэдсэн зүйлээ сүм дээр хуваалцахад урина (12.2.1.2-ыг үзнэ үү).
Ням гаргийн анги
Хүүхдийн Хэсгийн багш нар Ирээд, Намайг дага гарын авлагаас заана. Тэд Аврагчийн арга барилаар заах нь, мөн Ерөнхий гарын авлагын 17-р бүлэг дэх зарчмуудыг дагана. Насанд хүрсэн хүмүүс Сүмийн хүрээнд хүүхдүүдэд зааж байхад наад зах нь насанд хүрсэн, хариуцлагатай хоёр хүн байх ёстой (12.3.5-ыг үзнэ үү).
Удирдамж ба бодлого журам
Хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ажилладаг бүх насанд хүрсэн хүн дэмжин батлагдсанаасаа хойш нэг сарын дотор Хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах талаарх сургалтад хамрагдсан байх ёстой (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org). Тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй холбоотой удирдамж ба бодлого журам, аюулгүй байдлын шаардлагууд, Хүүхэд, Өсвөр үеийнхний хөтөлбөр болон бусад зүйлсийг Ерөнхий гарын авлагын 12.5-р хэсгээс олж үзэж болно.