Ном, хичээлүүд
Сайн мэдээний үндэс: Шинэ гишүүд болон Сүмийг сонирхсон хүмүүст зориулсан ням гаргийн ангийн хичээл


Сайн мэдээний үндэс: Шинэ гишүүд болон Сүмийг сонирхсон хүмүүст зориулсан ням гаргийн ангийн хичээл

Тойргийн зөвлөлүүд Сайн мэдээний үндэс хэмээх ням гаргийн ангийн нэмэлт ангийг зохион байгуулж болно. Энэ анги нь шинэ гишүүд болон сүмийг сонирхсон хүмүүст дараах байдлаар туслах зорилготой:

  1. Тойрог, салбартаа халуун дотно, ая тухтай, үнэ цэнтэй, чухал хүн гэсэн сэтгэгдэл төрүүлэх.

  2. Аврагчийн Сүмд насан туршийн шавь болоход нь бэлтгэх туршлага хуримтлуулах.

  3. Аврагчийн сэргээгдсэн сайн мэдээний үндсэн үнэнүүдийг сурч мэдэх.

Энэ хичээл нь насанд хүрсэн шинэ гишүүд болон сүмийг сонирхсон хүмүүст зориулагдсан. Мөн Сүмд эргэн ирж буй гишүүдийг ч хамрагдахыг урьж болно. Ерөнхийдөө хүүхэд, өсвөр үеийнхэн насны ангиллынхаа дагуу өөр өөрийн хичээлдээ хамрагддаг.

Энэ сургалтад шинэ гишүүд болон сүмийг сонирхсон хүмүүст Есүс Христийн насан туршийн шавь болоход нь туслах хэлэлцүүлгийн сэдэв, хийх зүйлс багтсан болно. Хичээлд хамрагдаж буй хүмүүст хамгийн чухал сэдвүүд, үйл явц дээр төвлөрөхөд анхаарна уу.

Хоёроос дөрвөн сарын дараа шинэ гишүүд Ирээд, Намайг дага гарын авлагыг тойргийн бусад гишүүнтэй хамт ням гаргийн ангид судалж эхлэх ёстой.