Бие даасан байдал
Эх сурвалж


Эх сурвалж

Жош ухаалаг хөдөлмөрлөдөг

Даваа гараг

Өнгөрсөн орой Жошийн найз компьютер хангамжид тулгуурласан Computer Central гэдэг компанийн тухай түүнд ярьжээ. Дажгүй ажил юм шиг санагдсан тул Жош судалж үзэхээр шийдэв.

Уг компанийн вэбсайтад компьютерийн техникч 1, харилцагчид дэмжлэг үзүүлэх төлөөлөгч 2 гэсэн хоёр ажлын зар байсан ба хоёулаа тохирох ажил юм шиг санагдав. Жош ажил тус бүрд зориулан ажлын намтраа бичээд, хоёуланд өргөдөл гаргажээ.

Ажил хайж буй ихэнх хүн үүнийг хийгээд, утас дуугарахыг хүлээдэг бол харин Жош тухайн ажилд авагч менежерүүдтэй ярьж чадвал энэ ажилд орох боломж өндөртэйг мэдэж байв.

Вэбсайт руу дахин орж, ажилд авах шийдвэрт нөлөөлдөг байж болох хүмүүсийн мэдээллийг хайж эхлэв. Эцэст нь тэр гурван нэр оллоо.

Таньдаг хүмүүсээрээ дамжуулан холбогдох нь танихгүй хүнтэй утсаар шууд ярьснаас дээр гэдгийг мэдэж байсан тул Жош хичээлийнхээ дараа хоёр багштайгаа уулзаж, тэднээс уг компанид ажилладаг хэн нэгнийг таньдаг эсэхийг асуув. Тэд түүнд яг тэр хоёр албан тушаалд хүн авч байгаа хэлтсийн нарийн бичиг Алиса Паттонтой уулзахыг зөвлөв.

Жош Алисагийн талаар багшаасаа бага зэрэг мэдэж авсан ч бэлтгэлтэй байхын тулд сошиал медиад байгаа тэр эмэгтэйн ажил мэргэжлийн товч намтрыг харав. Тэгээд тэр түүнтэй утсаар ярьж, Өөрийнхөө тухай 30 секундэд танилцуулгаа хуваалцаж, өргөдөл гаргасан хоёр ажлынхаа талаар хэнтэй ярих хэрэгтэйг лавлав. Алиса түүнийг яг тэр ажилд авч буй менежер Виллиам Стивэнсонд хандахыг зөвлөв. Тэр хүн бол Жошийн эхлээд олж мэдсэн гурван хүний нэг байлаа.

Жош тэр өдрийнхөө үлдсэн хугацаанд өөр ажлын боломжуудыг судлав.

Үргэлжлэл нь дараагийн хуудсанд.

Мягмар гараг

Виллиам Стивэнсоны ажил мэргэжлийн товч намтрыг судалснаар Жош ажил хайлтаа эхлүүллээ. Тэгээд тэр түүнтэй утсаар ярьж, Өөрийнхөө тухай 30 секундэд танилцуулгаа хуваалцаж, өргөдлийг нь хүлээн авсан эсэхийг магадлав. Уг албан тушаалын талаар илүү ихийг олж мэдсэнийхээ дараа, Жош шинэчилсэн ажлын намтраа шууд Виллиам руу илгээж болох эсэхийг асуув. Жош мөн нөгөө өөр албан тушаалд ажилд авах шийдвэр гаргагч менежерийг Сара Жонсон гэдэг болохыг Виллиамаас мэдээд,

Сара руу утасдан, яг адил зүйлсийг хийв. Нийтэд зарлаагүй сул орон тоо байх магадлалтайг мэдэж байсан тул Жош компанийн өөр ажлын талаар асуухад Сара түүнд өөр хоёр сул орон тооны талаар хэлсэн.

Түүнтэй утсаар ярьсныхаа дараа, Жош хоёр янзын ажлын намтраа дахиад засаж шинэчлээд Виллиам, Сара хоёр руу илгээв. Тэр мөн Алиса, Виллиам, Сара нарт талархлын ил захидал бичиж, илгээжээ.

Тэгээд Жош тэр өдрийнхөө үлдсэн хугацаанд өөр ажлын боломжуудыг судлав.

Зураг
зураасан тэмдэглэгээ

156-р хуудас руу буцаж оч.

Эх сурвалж

(Хүн, газар, юмс)

Холбоо барих хүмүүс

(Ажил эрхлэлтийн талаарх харилцаа холбоо)

Нүүр тулж уулзсан хүмүүс

  • Жошийн найз

  • Computer Central

  • Компанийн вэбсайт

  • Компьютер техникч 1

  • Харилцагчид дэмжлэг үзүүлэх төлөөлөгч 2

  • Компанийн удирдлага

  • Удирдлагын нэр 1

  • Удирдлагын нэр 2

  • Удирдлагын нэр 3

  • 1-р багш

  • 2-р багш

  • Алиса Паттон

  • Алисагийн намтар

  • Виллиам Стивэнсон

  • Виллиамын намтар

  • Сара Жонсон

  • Сарагийн намтар

  • Нийтэд зарлагдаагүй ажил 1

  • Нийтэд зарлагдаагүй ажил 2

  • Жош найзтайгаа ярьсан

  • Компьютер техникч 1 гэсэн ажилд ажлын намтраа илгээсэн

  • Харилцагчид дэмжлэг үзүүлэх төлөөлөгч 2 гэсэн ажилд ажлын намтраа илгээсэн

  • 1-р багштай уулзсан

  • 2-р багштай уулзсан

  • Алиса Паттонтой утсаар ярьсан

  • Виллиам Стивэнсонтой утсаар ярьсан

  • Сара Жонсонтой утсаар ярьсан

  • Виллиам руу шинэчилсэн ажлын намтраа илгээсэн

  • Сара руу шинэчилсэн ажлын намтраа илгээсэн

  • Алисад талархлын ил захидал явуулсан

  • Виллиамд талархлын ил захидал явуулсан

  • Сарад талархлын ил захидал явуулсан

  • 1-р багштай уулзсан

  • 2-р багштай уулзсан

Нийт: 19

Нийт: 13

Нийт: 2

Рафаэл: 6 өдрийн дотор ажилд оров

Рафаэл ажил хайлтаа өдөр тутмын эх сурвалж, холбоо барих хүмүүс, нүүр тулсан уулзалтуудын төлөвлөгөөгөөр дамжуулан хэрхэн хурдасгасан талаар уншицгаая.

“Би ажилгүй болоод долоон сар өнгөрөв. Тэр үед би Сүмийн дөнгөж эхэлж буй бие даасан байдлын шинэ хөтөлбөрийн талаар сонсоод,бие даахын тулд надад ажил хийх хэрэгтэй байсан учраас уг хөтөлбөрт найдан, оролцож эхлэв. 15-10-2 аргын талаар сонсоод би сандарсан. Энэ нь их л ажиллагаатай юм шиг санагдсан бөгөөд би энэ тухай бодоод, Тэнгэрлэг Эцэг надад туслах байх гэж залбирсан. Би чадах бүхнээ хийж, оролдоод үзэхээр шийдлээ.

Дараа өдөр нь би интернэт, сонин зэрэг эх сурвалжуудыг судалж,хүмүүстэй холбоо барьж эхэллээ. Их сургуулийнхаа найзуудтай ярьж, Сүмийн зарим найзаасаа болон бизнесийн байгууллагуудад ажиллаж байгаа зарим хүнээс лавлав.Тэр долоо хоногт би 75 эх сурвалжийг олж тогтоон, 50 хүнтэй холбоо барьж, 6 ярилцлагад орсон юм.Өөрийнхөө тухай 30 секундэд танилцуулгыг сурч мэдээд, холбоо барьсан хүн бүртэйгээ хуваалцав.Давуу талуудын тухай тодорхойлолтын талаар мэдэж аваад, холбоо барихдаа болон ярилцлагууддаа ашиглав.Би ердөө 6 өдрийн дотор ажилд орж чадсан.

Энэ бол үнэхээр гайхамшиг байлаа.Энэ туршлага Тэнгэрлэг Эцэгт итгэх миний итгэлийг хөгжүүлж,гэрчлэлийг минь хүчирхэгжүүлсэн.Сурсан зүйлээ хэрэгжүүлсэн ямар ч үед маань Тэр намайг хэзээ ч орхиогүй гэдгийг би мэднэ.Би үүнийг холбоо барьсан болонуулзаж ярьсан хүн бүрээс мэдэрсэн.Тэнгэрлэг Эцэг хажууд минь байсан.Энэ нь гэрийнхнийг минь их баярлуулсан.Эхнэр минь их баяртай байснаас гаднабид бие даах чадвартай болсон тул тэр амар амгаланг мэдэрсэн.Би одоо гэр орноо болон үр хүүхдүүдээ хэрэгтэй зүйлээр нь хангаж чадна.”

159-р хуудас руу буцаж оч.

Тэмдэглэл