Бие даасан байдал
Суралц—Дээд талын хугацаа: 45 минут


Суралц—Дээд талын хугацаа: 45 минут

Зураг
шат

Унш:Амжилттай ажил хайлт нь дараах энгийн загвартай.

Итгэлээр үйлдэх + Шаргуу хөдөлмөрлөх + Ухаалаг хөдөлмөрлөх = Амжилт

Энэ бүлэгт та ажилдаа амжилт гаргахын тулд тухайн зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлэх мөн ажил эрхлэлт нь таны бие даасан байдалд хэрхэн хувь нэмрээ оруулдаг болохыг сурч мэднэ.

Жош ажил хайсан нь

Унш.Сайхан мэдээ! ABC Marketing компанийн Жюли гэдэг хүн Жоштой утсаар ярьж, түүнд Хэрэглэгчдэд үйлчлэх газрын техникчийн ажлыг санал болгожээ. Тэр энэ долоо хоногоос эхлэн ажиллаж эхлэх бөгөөд Жош болон түүний гэр бүлийнхэн үнэхээр их баярлацгаав. Энэ нь бие даасан байдалтай болох нэг том алхам бөгөөд үүнийг Жош зүгээр нэг ажилтай байснаас ч илүү чухал гэдгийг мэддэг.

Ярилц.Ажил эрхлэлт нь бие даасан байдалтай хэрхэн холбогддог вэ?

Унш.Сударт “Учир нь аврах чадал бүхий түүний гавьяанд та нар бүрэн дүүрнээр даатган, түүнд хэлбэрэлтгүй итгэлтэйгээр Христийн үгсээр бус аваас өдий зэрэгт хүрээгүй болой” хэмээн заадаг (2 Нифай 31:19). Жошийн шаргуу хөдөлмөрлөж, итгэлээ хөгжүүлэн, ажлаар адислагдсаныг бид харсан. Хэдий тийм боловч ажилтай болсноор тухайн хүн автоматаар бие даасан болно гэсэн үг биш юм. Та мөн ажилдаа сайн байж, магадгүй илүү сайн ажил эрхлэх зорилгын төлөө хичээх хэрэгтэй. Үүнийг хийхэд танд Тэнгэрлэг Эцэг тусалж чадна.

Ярилц.Ажил эрхлэхэд тань Тэнгэрлэг Эцэг та нарыг хэрхэн адисалж болох вэ?

1 . Шилдэг ажилтан бай

Унш.Шилдэг ажилтан байх нь таныг ажлаа хадгалж үлдэн, өсөж дэвшиж, илүү их мөнгө олоход тусална. Энэ нь таныг илүү бие даасан болоход тусалж чадна.

Та хүссэн ажилдаа орсон эсвэл арай ороогүй байсан ч ямар ч ажлаар дамжуулан үргэлж үнэт зүйл болон туршлага олж авдаг гэдгийг санаарай.

Шилдэг ажилтнууд илүү сайн ажилтай болохыг илүүд үздэг ч гэсэн ажил бүрийг боломж гэж хардаг. Өөр ажилтай болтлоо одоогийн ажлаасаа гарахгүй байхыг хичээ. Боломж олохын тулд ажиллах хэрэгтэй бөгөөд шилдэг ажилтан байх нь танд илүү их боломжуудыг авчирна. Бараг бүх ажил сайхан.

Ярилц.Та яагаад ажлаасаа үл шалтгаалан шилдэг ажилтан байх ёстой вэ?

Үз.“Keep it Simple” [Энгийн байлга] видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 182-р хуудсыг уншина уу.)

Зураг
видео бичлэг шигтгээ зураг

2 . Ажил хөдөлмөртөө зорилго тавь

Унш.Та илүү бие даасан болохын тулд ажил хөдөлмөртөө илүү өргөн хүрээний зорилго тавих талаар бодолцох хэрэгтэй байж болох юм.

Тунгаан бод.Таны одоо хийж буй ажил (эсвэл хайж буй ажил) бие даах чадвартай болоход тань тус болох уу?

Унш.Та хүсэж байгаа нөхцөл байдлынхаа талаар ойлголттой боллоо, тэгвэл зорилгодоо хэрхэн хүрэх вэ? Ажилдаа өсөж дэвшихийн тулд танд нэмэлт ур чадвар эсвэл боловсрол хэрэгтэй байж магад. Ажил хайх талаар сурсан зүйл тань таны ажил хөдөлмөрийн зорилгод мөн туслах болно. Эх сурвалжуудыг олж тогтоон, хүмүүстэй холбоо барих нь таныг ирээдүйд хүссэн албан тушаалдаа тэнцэхэд тусална.

Жош ажил хайсан нь

Унш:Жош ажилтай болсондоо баяртай байсан ч сүлжээний инженер болохыг хүсэж байлаа. Тэр ажил нь түүнийг илүү их мөнгө олж, илүү бие даасан болоход туслах юм. Жош хийх ёстой зүйлсээ мэдэхийн тулд дараах хэрэгслийг ашигласан.

Таны хүсэж буй албан тушаал

Танд хэрэгтэй ур чадвар, мэдлэг

Ур чадвар, мэдлэг олж авах арга замууд

Дараагийн алхмууд

  • Сүлжээний инженер

  • Компьютерын шинжлэх ухааны салбарын зэрэг

  • Сүлжээний гэрчилгээ

  • Илүү их туршлага

  • Зэрэгтэй болох

  • Тусгай төслүүдэд оролцохыг хүсэх

  • Сүлжээний бусад инженертэй ярих

  • Сүлжээний зарим инженертэй мэдээллийн чанартай ярилцлага хийх

Ярилц.Дараагийн энэ алхмуудыг хийх нь илүү их бие даасан байдалд хэрхэн хүргэх вэ?

Дүгнэлт

Үз.“Growing” [Өсөж хөгжих нь] видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 183-р хуудсыг уншина уу.)

Зураг
видео бичлэг шигтгээ зураг

Ярилц.Энэ бүлгээс таны мэдэж авсан хамгийн чухал зүйлс юу вэ?

Унш.Амжилттай ажил хайх загвар бол:

Итгэлээр үйлдэх + Шаргуу хөдөлмөрлөх + Ухаалаг хөдөлмөрлөх = Амжилт

Ажилдаа амжилт гаргахад яг энэ зарчмууд хэрэглэгддэг. Бурхан танд хайртай бөгөөд таныг бие даасан байгаасай хэмээн хүсдэг. Та шилдэг ажилтан байхыг хичээн, бие даасан байхад туслах ажилтай болохын төлөө төлөвлөж, итгэлээ харуул. Шаргуу ажиллаж, итгэлээр үйлдэх үед тань Тэр та нарыг адисална.