Бэлэн байдал
Гэр Бүлийн Санхүү


Хэрэгцээтэй Бүх Зүйлсээ Бэлтгэ

Гэр Бүлийн Санхүү

© 2007 by Intellectual Reserve, Inc.

All rights reserved. Printed in the USA

Англи эхийн зөвшөөрөл: 11/06

Орчуулгын зөвшөөрөл: 11/06

Тэргүүн Зөвлөлийн Захиас Бичгээс

Хүндэт ах эгч нар аа:

Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд маань хүнд хэцүү үед бэлтгэлтэй байхын тулд бага ч гэсэн мөнгө хуримтлуулж байх тухай зөвлөгөөг олон жилийн туршид зөвлөсөөр ирсэн билээ. Ингэж мөнгө хуримтлуулах нь бидний сайн сайхан, баталгаатай байдлыг маш ихээр нэмдэг. Гэр бүл бүхэн өөрийн хэрэгцээг чадлынхаа хэрээр хангах үүрэгтэй билээ.

Та дэлхийн хаана ч амьдардаг бай хамаагүй, өөрийнхөө санхүүгийн байдалд тохируулан хүнд хэцүү үе ирэхэд бэлтгэлтэй байхыг бид та нараас хүсэж байна. Бид та бүхнийг мөнгөө зөв зохистой зарцуулж, өр тавихаас зайлсхийхийн тулд аливаа зүйлсийг худалдан авахдаа хариуцлагатай хандахыг уриалж байна. Өр тавьсан бол аль болох түргэн буцаан төлж энэ хүлээснээс өөрсдийгөө чөлөөл. Бага багаар мөнгө хуримтлуулсаар аажмаар өөрийн санхүүгийн нөөцийг бий болго.

Хэрэв та өрөө төлж дуусган, санхүүгийн нөөцийг бага ч гэсэн бий болгосон бол та мөн таны гэр бүл илүү амьдралын баталгаатай болж, илүү гайхамшигтай амар тайвныг зүрх сэтгэлдээ мэдрэх болно.

Гэр бүлийнхээ санхүүг зохицуулахад хийж буй бүхий л зүйлд тань Их Эзэн таныг адислах болтугай.

Тэргүүн Зөвлөл

Гэр бүлийн санхүүгийн үндсүүд

Аравны нэг болон бусад өргөлүүдээ төл

Шударгаар аравны нэгээ төлж, мацгийн өргөлийг харамгүй өгснөөр гэр бүлийн санхүүгийн амжилттай эхлэл тавигдана. Итгэлтэйгээр аравны нэг болон өргөлүүдийг төлдөг хүмүүсийн дээр Их Эзэн тэнгэрийн цонхыг нээж гайхамшигт адислалуудыг асгахаа амласан билээ (Maлахи 3:10 үз).

Өрнөөс зайлсхийх

Олдгоосоо бага мөнгө зарцуулах нь таны санхүүгийн баталгаатай байдалд чухал үүрэгтэй. Боловсрол, орон гэр худалдан авах болон бусад зайлшгүй шаардлагатай хэрэгцээг эс тооцвол өр тавихаас зайлсхий. Хэрэгцээтэй зүйлсээ худалдан авахын тулд мөнгө хуримтлуул. Хэрэв та өртэй бол аль болох түргэн төлж дуусга.

Төсөвлө

Бүх зардлуудаа бүртгэж бай. Сарын орлого болон зарлагаа бичиж тэмдэглэн тооцож бай. Шаардлагагүй зүйлд зарцуулдаг зардлаа хэрхэн бууруулах талаар шийдвэр гарга.

Гэр бүлийн төсвийг бий болгохын тулд энэ мэдээллийг ашигла. Сүмийн өргөлд хэдийг өгөх, хэдийг цааш нь хадгалах болон хоол, байр, цахилгаан, унаа тээвэр, хувцас, даатгал гэх мэтийн зүйлүүдэд хэдий хэмжээний мөнгө зарцуулахаа төлөвлө. Төсөвлөснөө чанд баримтлан амьдар. (Ард талын хуудсанд буй Төсөвлөлтийн Хуудсыг үз)

Нөөцийг бий болго

Аажим аажмаар санхүүгийн нөөцийг бий болгож үүнийгээ зөвхөн гарцаагүй үед хэрэглэ. Хэрэв та бага мөнгө тогтмол хуримтлуулсаар байвал хэсэг хугацааны дараа хэр их цугларсныг хараад та гайхах болно.

Гэр бүлийн гишүүддээ сурга

Санхүүгээ хэрхэн зохицуулах зарчмуудыг гэр бүлийн гишүүддээ заа. Төсөв зохиох болон гэр бүлийн санхүүгийн зорилго тавих үйл явцдаа тэднийг оролцуулж бай. Шаргуу хөдөлмөр, арвич хямгач байдал болон хуримтлалтай болох зарчмыг тэдэнд заа. Аль болох олон талын боловсрол эзэмшихийн чухлыг тэдэнд ойлгуул.

Төсөвлөлтийн хуудас

ЮУНД ТӨСӨВЛӨХ: (сар/жил)

Орлого

Төлөвлөсөн

БОДИТ орлого

Цалин/Хөлс (татвар суутгасны дараа)

Бусад орлого

Нийт орлого

Зардлууд

Төлөвлөсөн

БОДИТ зардлууд

Аравны нэг болон өргөлүүд

Хадгаламж

Хоол хүнс

Лизинг болон Түрээсийн төлбөр

Ус/цахилгаан

Тээврийн хэрэгсэл

Өр төлөлт

Даатгал

Эрүүл мэнд

Хувцас

Сургуулийн зардлууд

Бусад

Нийт зардал

Орлогоосоо зардлаа хасах

  • Тодорхой хугацааны төсөв (нэг долоо хоног, хоёр долоо хоног, сараар гэх мэт).

  • Төсвөө тогтмол нягтлан харж байх.

Гэр бүлийн санхүүгийн талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл www.providentliving.org хаягаар орж үзнэ үү.