Заах товхимлууд
Санваарт томилох гэдэг нь юу гэсэн утгатай вэ?


Санваарт томилох гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Санваар нь Бурханы хүүхдүүддээ өгдөг, Өөрийнх нь нэрээр үйлдэх хүч болоод эрх мэдэл юм. Бид санваараар дамжуулан авралын ёслолуудыг хүлээн авдаг. Эрэгтэйчүүд санваарын албанд томилогддог бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүс амьдралдаа санваарын адислалын хүч, адислалуудыг хүртэж чадна. Эмэгтэйчүүд Сүмд болон Бурханы төлөвлөгөөнд үүрэг хүлээж байхдаа санваарын хүчийг ашигладаг.

Санваарт томилогдох гэдэг нь санваарын тодорхой албаны эрх мэдэл хүлээн авах гэсэн утгатай. Хэн нэгнийг томилохдоо зохих эрх мэдэл бүхий эрэгтэй хүн тухайн томилогдох хүний толгой дээр гараа тавин, тэрхүү албанд үйлдэх эрх мэдлийг өгдөг онцгой залбирал хэлдэг.

Зураг
тавиуртай талх барьж буй эрэгтэй, эмэгтэй

Ариун ёслолын ёслолыг санваарын эрх мэдлээр гүйцэтгэдэг.

Баптисм хүртэж, гишүүнээр батлуулсны дараа 12 ба түүнээс дээш насны хөвгүүд, эрэгтэйчүүд санваар хүлээн авах боломжтой. Эхний буюу бэлтгэл санваарыг Aaроны санваар хэмээн нэрлэдэг. Аароны санваарт томилогдсон хүмүүс ариун ёслолыг бэлтгэж, адисалж, түгээж, бусдад баптисм хүртээж болно. Аароны санваар нь эрэгтэйчүүдийг Мелкизедек санваар хүлээн авахад бэлтгэдэг. Мелкизедек санваар буюу илүү дээд санваарт томилогдсон хүмүүс санваарын адислал өгөх, Сүмийн шинэ гишүүнээр батлах, Мелкизедек санваарт томилох зэргээр ёслолуудыг гүйцэтгэдэг.

Эрэгтэй хүн санваарт томилогдохдоо ариун үүргээ биелүүлэх, бусдад үйлчлэх, Сүмийг бэхжүүлэхэд туслах гэрээ байгуулдаг. Санваарын хүчийг бусдыг адислах, бусдад үйлчлэхэд үргэлж зориулах ёстой бөгөөд зөвхөн зөв шударгаар, хайрлах сэтгэлээр ашиглах боломжтой.

Зураг
томилогдож буй залуу эрэгтэй

Санваарт томилогдож буй залуу эрэгтэй.

Та баптисм хүртсэнийхээ дараа (хэрэв та эрэгтэй бол санваарт томилогдсоныхоо дараа) ариун сүмд ороход бэлтгэх боломжтой. Та Бурханд буцаж очих замаар үргэлжлүүлэн алхахдаа сайн мэдээний нэмэлт ёслол, адислалуудыг тэнд хүлээн авах боломжтой байх болно.