“Хавсралт: Түгээмэл хэлц үг,” Суралцагчдад зориулсан EnglishConnect 2 хөтөлбөр (2022)
“Түгээмэл хэлц үг,” Суралцагчдад зориулсан EnglishConnect 2 хөтөлбөр
Appendix
Common Idioms
Түгээмэл хэлц үг
Хэлц үг гэдэг нь зарим үг нийлэхээрээ өөр утгыг илэрхийлэх хэллэг юм. piece of cake Хэрэв би I want a piece of cake гэж хэлбэл би амттан идмээр байна гэсэн үг. Гэвч би Learning English with EnglishConnect is a piece of cake гэж хэлбэл энэ нь EnglishConnect-оор англи хэл сурах нь амархан гэсэн үг юм. piece of cake” гэсэн хэлц үг нь “амархан” гэсэн утгатай.
Хэлц үг ашиглах нь ярих энгийн арга бөгөөд унаган хэлтэй хүн шиг сонсогдуулдаг. Хэлц үг нь бидний толгойд зураглал үүсгэж, тодорхой мэдрэмжийг өгдөг. Хүн бүр ижил нөхцөл байдалтай байвал үүнийг англи хэлэнд We’re all in the same boat гэж хэлдэг. Энэ нь хүмүүс нэг завин дээр хамтран зүтгэж аливаа нэг газрыг зорьж буй зураглалыг үүсгэдэг. We’re all in the same boat” гэж хэлэх нь хамтрал, ойлголцлын мэдрэмжийг төрүүлдэг.
Хэлц үгсийг ойлгож ашиглах нь тун хөгжилтэй! Англи хэлний түгээмэл хэлцүүдийг доор жагсаав.
Хэлц үгийг хэрхэн сурах вэ:
-
Хэлц үгийг хар. Тайлбар болон жишээг нь судал.
-
Өөрийн хэл дээрх ижил төстэй хэлц үгийг бод.
-
Тухайн хэлц үгийг ашиглаж болох арга замуудыг бод.
-
Тухайн хэлц үгийг ашиглан өгүүлбэр бич. Үүнийгээ харилцан ярианд ашигла.
-
Англи хэлээр унших, сонсохдоо тухайн хэлц үгийг анзаар.
|
Хэлц үг |
Тайлбар |
Жишээ |
|---|---|---|
Хэлц үг a piece of cake | Тайлбар хялбар | Жишээ That test was a piece of cake! |
Хэлц үг a blessing in disguise | Тайлбар эхэндээ муу санагдах сайн зүйл | Жишээ She lost her job, but it was a blessing in disguise. She found a better job. |
Хэлц үг all in the same boat | Тайлбар хүн бүр адилхан нөхцөл байдалд байгаа | Жишээ Nobody can leave this room. We’re all in the same boat. |
Хэлц үг barking up the wrong tree | Тайлбар ямар нэг зүйлд хүрэхийг хичээж байгаа ч буруу аргаар хийх | Жишээ If you think I’m going to loan you more money, you’re barking up the wrong tree. |
Хэлц үг better late than never | Тайлбар хэзээ ч тохиохгүй байснаас хожимдож тохиосон нь дээр | Жишээ A: He didn’t repay the money until last week. B: That’s okay. Better late than never. |
Хэлц үг birds of a feather flock together | Тайлбар ижил төстэй зан авир, хандлага, сонирхол, мэдрэмжтэй хүмүүс ихэвчлэн хамтардаг | Жишээ I was right that Paul and Ben would get along. Birds of a feather flock together. |
Хэлц үг no use crying over spilled milk | Тайлбар буруугаар эргэсэн, өөрчилж чадахгүй зүйлийг эргэн харж, санаа зовоод нэмэр байхгүй | Жишээ We can’t get the money back, so let’s make a new plan. It’s no use crying over spilled milk. |
Хэлц үг don’t count your chickens before they’re hatched | Тайлбар аливаа зүйл болно гэдэгт итгэлгүй байгаа бол одоохондоо төлөвлөөд хэрэггүй | Жишээ A: I will probably get a raise soon, so I bought a new bed! B: Well, don’t count your chickens before they’re hatched. You might not get the raise. |
Хэлц үг get all your ducks in a row | Тайлбар бүх зүйлээ эмхлээд дараагийн алхамдаа бэлдэх | Жишээ We have to get all our ducks in a row before the family comes for a visit. Let’s start cleaning and cooking right now. |
Хэлц үг give me a hand | Тайлбар надад туслаач | Жишээ I can’t lift this sofa on my own. Can you give me a hand? |
Хэлц үг hang in there | Тайлбар битгий бууж өг | Жишээ I know learning English is very difficult. Hang in there. |
Хэлц үг it takes two to tango | Тайлбар тухайн үйлдэл, алдаанд гар бие оролцсон хүн бүр хариуцлага хүлээнэ | Жишээ It is partially my fault that we were fighting. It takes two to tango. |
Хэлц үг keep an eye on | Тайлбар анхааралтай ажиглах | Жишээ My son has been misbehaving a lot lately, so please keep an eye on him to ensure that nothing goes wrong. |
Хэлц үг let the cat out of the bag | Тайлбар хайхрамжгүй байдлаар эсвэл санаатайгаар нууцыг задлах | Жишээ I heard that someone let the cat out of the bag, so I might as well tell you myself—I’m pregnant! |
Хэлц үг out of the frying pan and into the fire | Тайлбар муу нөхцөл байдлаас илүү муу нөхцөл байдал руу орох | Жишээ He didn’t like his previous job, so he quit, but now he can’t find a new job. He’s out of the frying pan and into the fire. |
Хэлц үг go out on a limb | Тайлбар таныг хэцүү байдалд оруулж болох эрсдэлтэй зүйлийг турших | Жишээ I’m going to go out on a limb here and invest some money in this project, even though I don’t know if the project will be successful. |
Хэлц үг preaching to the choir | Тайлбар тантай аль хэдийн санал нийлж буй хүнийг ятгахыг оролдох | Жишээ They are already going to vote for him. He’s just preaching to the choir. |
Хэлц үг rub salt in the wound | Тайлбар тухайн хүнийг гэмтэй гэж мэдрүүлэх эсвэл алдааг нь өөрт нь сануулж байдлыг бүр дордуулах | Жишээ I know I shouldn’t have done it. You don’t have to remind me and rub salt in the wound. |
Хэлц үг so far, so good | Тайлбар одоог хүртэл юмс сайн байна | Жишээ This first month, they haven’t had any problems building the house. So far, so good. |
Хэлц үг the straw that broke the camel’s back | Тайлбар дараалсан олон асуудлын сүүлийн жижиг асуудал том үр дагавар авчрах | Жишээ We had a terrible week. Everything was going wrong. So when we missed the bus, that was the straw that broke the camel’s back. |
Хэлц үг you’re pulling my leg | Тайлбар хэн нэгнийг буруу зүйлд итгүүлэхийн тулд хоржоонтой байдлаар оролдох; хуурах | Жишээ No, that celebrity isn’t calling me. You’re pulling my leg. |
Note
Жич:
Суралцагчид хэлц үг сурах дуртай байдаг. Тэдэнд сурахад нь туслах зарим санааг энд оруулав.
-
Өдөр бүр нэг хэлцийг сонгож, суралцагчдад заа. Утгыг нь тайлбарлаж, жишээнүүдийн талаар ярилц.
-
Суралцагчдыг бүлгийн гишүүддээ ээлжлэн хэлц үг хэлэхийг хүс. Тэд дээрх жагсаалтаас эсвэл өөрсдийн мэддэг хэлцийг сонгон хэлж болно. Суралцагч бүр нэг нэгээрээ хэлж эсвэл хосоороо ажиллаж болно.
-
Суралцагчдаас эдгээр хэлц үгийг өөрсдийн хэл дээрх хэлц үгтэй харьцуулахыг хүс. Жишээлбэл: Хэцүү нөхцөлд байгаа хүнд урам зориг өгөхийн тулд Америкийн Нэгдсэн Улсад хүмүүс Hang in there! гэж хэлдэг. Танай суралцагчдын төрөлх хэл дээр ийм утгатай ямар хэллэг байдаг вэ?