Номлогчдод зориулсан EnglishConnect
Хавсралт: Харилцан ярианы бүлэгт тоглох тоглоом


“Хавсралт: Харилцан ярианы бүлэгт тоглох тоглоом,” Суралцагчдад зориулсан EnglishConnect 2 хөтөлбөр (2022)

“Харилцан ярианы бүлэгт тоглох тоглоом,” Суралцагчдад зориулсан EnglishConnect 2 хөтөлбөр

Appendix

Conversation Group Games

Харилцан ярианы бүлэгт тоглох тоглоом

Энэхүү гарын авлагад англи хэлний дадлага хийх хөгжилтэй тоглоомуудын жагсаалтыг оруулсан. Та эдгээр тоглоомыг аль ч бүлгийн цугларалтын үеэр тоглож болно. Одоо үзэж байгаа хичээл эсвэл өмнөх хичээлийн загвар өгүүлбэр, үгсийн санг ашигла. (Эдгээр тоглоомын ихэнхэд нь хамтрагчтай эсвэл жижиг бүлгээр ажиллах шаардлагатай.)

Questions (10–15 minutes)

Асуултууд (10–15 минут)

Гурван асуултын тэмдэг

Steps

Алхмууд

  1. Жагсаалтаас асуултыг сонго. Та доогуур зураастай үгсийг өөр үг, үг хэллэгээр сольж болно гэдгийг санаарай.

  2. Хариултаа бүлэгтэйгээ хуваалцаарай.

  3. Асуултуудыг ээлжлэн сонгож, хариултаа хуваалц.

Questions to Review Patterns:

Загвар өгүүлбэрүүдийг давтаж шалгах асуултууд:

  • What do you like doing? Why?

  • Tell me about your extended family.

  • How are you and your sister different?

  • Are you happy? Why or why not?

  • Tell me about where you live.

  • What were you like as a child?

  • Tell me about your weekly routine.

  • What did you do yesterday?

  • Where were you yesterday? Why?

  • When did you finish school?

  • What happened when you moved to the United States?

  • Tell me about shopping in your city.

  • Which phone is better?

  • Tell me about your neighborhood.

  • What will you do tomorrow?

  • Tell me about your favorite holiday.

  • Tell me about your plans for the summer.

  • What do you do when you are sick?

  • Tell me about a time when you got hurt. What happened?

  • Tell me about an event next week.

  • Tell me about your last vacation.

  • What are your future plans?

More Questions:

Илүү олон асуулт:

  • What’s your favorite thing to do on the weekend?

  • What’s your favorite place to visit?

  • Tell me about your favorite memory from your childhood.

  • Describe your favorite family tradition.

  • Name one great thing about your family.

  • What is something you really want to do in the future?

  • What adjectives best describe you?

  • Where would you like to go on vacation?

  • What is your favorite movie?

  • Tell me about your greatest adventure.

  • Tell me about your favorite food.

  • What is your dream job?

  • Who is your role model? Why?

  • Why do you want to learn English?

  • Tell me about your best friend.

  • What is one of your current goals?

Notes

Жич:

  • Та энэ тоглоомыг нийт бүлгээрээ эсвэл гурваас таван хүнтэй жижиг бүлэгт тоглож болно.

  • Та энэ жагсаалтын асуултуудаар хязгаарлагдахгүй. Та шинэ шинэ асуулт зохиож болно. Та илүү олон асуулт зохиохын тулд доогуур зурсан үгсийг өөрчилж болно.

  • Хэрэв та энэ тоглоомыг илүү хүндрүүлэхийг хүсвэл бүлгийн гишүүн бүрээс санаж буй хариултуудаа ээлжлэн хуваалцахыг хүсээрэй.

  • Та эдгээр асуултыг доорх “Унадаг дугуйн гинж” эсвэл “Бөмбөг шидэх” гэх мэт бусад тоглоомд ашиглаж болно.

Hot Seat (10–20 minutes)

Халуун суудал (10–20 минут)

Самбар луу нуруугаа харуулан сууж буй эмэгтэй

Steps

Алхмууд

  1. Хоёр багт хуваарил.

  2. Хоёр суралцагчийг сонго (баг бүрээс нэг суралцагч). Эдгээр суралцагч нуруугаа самбар луу харуулаад, бүлгийнхэн рүүгээ эгцлэн харж (“халуун суудал”-д) сууна.

  3. Танай багш самбарт үгсийн сангаас үг эсвэл хэллэг бичнэ. “Халуун суудал”-д сууж байгаа суралцагч энэ үгийг харахгүй.

  4. Багууд “халуун суудал” дээр суугаа багийнхаа гишүүнд үгийг хэлэлгүй, самбар дээрх үгийг таахад хоёр минутад тусална.

  5. Үгийг түрүүлж хэлсэн “халуун суудал”-д суугаа хүн багтаа нэг оноо авна. Хэрэв баг нь багийн гишүүндээ таахад нь туслахыг оролдож байхдаа самбар дээрх үгийг хэлбэл оноо авахгүй.

  6. Шинэ үгээр давтана.

Notes

Жич:

  • Бүлгийн хэмжээнээс хамааран нэгээс гурван баг бүрдүүл.

  • Хэрэв та нар онлайнаар уулзаж байгаа бол багаар биш бүтэн бүлгээрээ хамтдаа тоглоорой. Нэг хүн “халуун суудал”-д суусан байна. Энэ хүн үгийг мэдэхгүй. Нэг хүн “сэжүүр өгөгч” байна. “Сэжүүр өгөгч”-ийг нэг үг сонгоод, сэжүүр өгөхөд “халуун суудал”-д суусан хүн уг үгийг таах гэж оролдоно.

Ball Toss (10–15 minutes)

Бөмбөг шидэх (10–15 минут)

Бөмбөг барьсан залуу эмэгтэй

Steps

Алхмууд

  1. Бөмбөг, зөөлөн эд зүйл эсвэл базсан цаас ол.

  2. Асуулт сонго. (Хичээлээс нэгийг ашигла эсвэл энэ хавсралтын “Асуултууд” хэсгийг үзнэ үү.)

  3. Асуулт тавьж, бөмбөгөө суралцагч руу шид.

  4. Суралцагч бөмбөгийг барьж аваад, асуултад хариулна.

  5. Суралцагч асуултаа дахин тавьж, бөмбөгийг өөр суралцагч руу шиднэ.

  6. Танай бүлгийн бүх суралцагчийг асуултад хариулах хүртэл давтана. Дараа нь шинэ асуултаар дахин эхлүүлээрэй.

Notes

Жич:

  • Энэ тоглоомыг илүү хүндрүүлэхийн тулд бөмбөг шидэх болгондоо асуултаа өөрчил.

  • Хэрэв та зайнаас уулзаж байгаа бол бөмбөг шидэхийн оронд нэрийг нь дуудаарай.

Give One, Get One (10–20 minutes)

Нэгийг өгч, нэгийг ав (10–20 минут)

Steps

Алхмууд

  1. Бүлэгт зориулсан сэдвийг сонго (жишээ нь: гэр бүл, спорт, хоол хүнс гэх мэт).

  2. Нэгээс хоёр минутын турш тухайн сэдвээр мэддэг аль болох олон үг бич.

  3. Босож яваад, өрөөн дотуур алх. Хамтрагч ол.

  4. Жагсаалтаас нэг үгийг хамтрагчтайгаа хуваалцаарай. Таны хамтрагч тантай нэг үг хуваалцана. Хэрэв энэ нь шинэ үг бол энэ үгийг жагсаалтдаа нэмж бич.

  5. Өрөөн дотуур дахиад алх. Шинэ хамтрагч ол. Давт.

Example

Сэдэв: гэр бүл

Хамтрагч А дараах үгсийг бичнэ.

  • mom

  • dad

  • sister

  • brother

Хамтрагч Б дараах үгсийг бичнэ.

  • grandfather

  • grandmother

  • mother

  • father

  • aunt

  • uncle

A: What’s one word from your list?
B: Grandmother.
A: I don’t have that word. I’ll add it to my list.
B: What’s a word from your list?
A: Mom.
B: I have mother. I will write mom next to mother.

Хоёр суралцагч хоёулаа шинэ үгсийг жагсаалтдаа нэмнэ.

Хамтрагч А-ийн жагсаалт:

  • mom

  • dad

  • sister

  • brother

  • grandmother

Хамтрагч Б-ийн жагсаалт:

  • grandfather

  • grandmother

  • mother, mom

  • father

  • aunt

  • uncle

Notes

Жич:

  • Энэ бол хичээлд байхгүй шинэ үгсийг сурах, дадлагажуулах гайхалтай арга юм.

  • Хэрэв та онлайнаар уулзаж байгаа бол хүн бүр хоёр хоёроороо ажиллахын оронд жагсаалтаас нэг үгийг бүтэн бүлэгтэйгээ хуваалцана.

Speculation—“I think that you …” (15–20 minutes)

Таамаглал дэвшүүлэх—“Би таныг … бодож байна” (15–20 минут)

Инээлдэж буй хоёр эмэгтэй

Steps

Алхмууд

  1. Үйл үг бод.

  2. Үйл үгийг чанга хэлээрэй.

  3. Тухайн үйл үг ашиглан өөр суралцагчийн тухай үнэн өгүүлбэр зохио. Өгүүлбэрээ эхлүүлэхийн тулд “I think that you …” гэж хэл.

  4. Нөгөө суралцагч таны хэлсэн үг үнэн эсэхийг хэлнэ.

  5. Хэрэв үнэн бол та нэг оноо авна. Хэрэв энэ нь үнэн биш бол та оноо авахгүй.

  6. Таван оноо авсан эхний суралцагч ялна!

  7. 10-аас 20 тойрог хийж дуусга. Тойрог бүрд үйл үгийг өөрчил.

Example

А суралцагч (Б суралцагч руу): The verb is like. I think that you like chocolate.

Б суралцагч: That’s true! (А суралцагч оноо авна.)

Б суралцагч (В суралцагч руу): I think that you like to play basketball.

В суралцагч: That’s not true! (Б суралцагч оноо авахгүй.)

Notes

Жич:

  • 3-аас 5 хүнтэй бүлгүүд бүрдүүл.

  • Энэ тоглоом 10-аас 20 тойрогтой. Тойрог бүрд нэг үйл үг хэрэгтэй болно. Тойрог эхлэх бүрд шинэ үйл үг хэлж ээлжлээрэй.

Tell Me a Story! (5–15 minutes)

Үлгэр ярьж өг!

Steps

Алхмууд

  1. Хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлэгтэй хамтран хийгээрэй.

  2. Нэг хүн ямар нэгэн түүх зохион эхний өгүүлбэрийг нь хэлнэ.

  3. Дараагийн хүн хоёр дахь өгүүлбэрийг хэлнэ.

  4. Түүх дуустал ээлжлэн нэг нэг өгүүлбэр хэлнэ.

Example

A: Yesterday, Sara and Mari missed the bus to come to conversation group.
B: They waited for the next bus, but it didn’t come.
C: They started to walk to the church.
A: Luke was driving to conversation group and saw them walking.
B: He stopped so they could go with him.
C: Sara, Mari, and Luke arrived 20 minutes late.
A: Luke was happy to help Sara and Mari.
B: He said it was a blessing in disguise that he was late.
C: They all had a fun time.

Notes

Жич:

  • 3-аас 5 хүнтэй бүлгүүд бүрдүүл.

  • Энэ үйл ажиллагааг хялбар болгохын тулд түүхээ эхлэхдээ зураг үзүүлж болно.

  • Энэ үйл ажиллагааг хялбар болгох өөр нэг арга бол бүлэг бүрээр адилхан өгүүлбэр хэлүүлж эхэл. Жишээлбэл: Бүлэг бүр “Амралтын өдрүүд маань тун онцгүй байлаа” эсвэл “Миний амьдралын хамгийн сайхан өдөр байлаа” гэж эхэлж болно.

Two Truths and One Lie (10–15 minutes)

Хоёр үнэн ба нэг худал (10–15 минут)

Steps

Алхмууд

  1. Өөрийнхөө талаарх үнэн хоёр зүйлийг бод. Худал нэг зүйлийг зохио. Хичээлээс үгсийн сан, үг хэллэг ашиглахыг хичээ.

  2. Хамтрагчдаа эсвэл 3–5 хүнтэй жижиг груптээ өгүүлбэрээ чангаар уншиж өг.

  3. Танай бүлгийн гишүүд аль тодорхойлолт худал болохыг таахын тулд танаас асууна. Асуултуудад хариул.

Example

Бүлгийн 1-р гишүүн: “I like pizza. I like French fries. I like chocolate. Which is not true?

Бүлгийн бусад гишүүн ийн асууна.

Q: What is your favorite kind of pizza?
A: I like cheese pizza.
Q: What is your favorite candy bar?
A: I like chocolate and caramel.
Q: Where do you like to get French fries?
A: I don’t have a favorite place.

Бүлгийн бусад гишүүн ийн таана. “I think you don’t like French fries.

Бүлгийн 1-р гишүүн: “That’s right! I don’t like French fries.

Vocabulary Cards (10–15 minutes)

Үгийн картууд (10–15 минут)

сонсож буй эрэгтэй

Steps

Алхмууд

  1. Жижиг цаасан дээр 5–10 үг бичээрэй (наалддаг тэмдэглэлийн цаас тохиромжтой байдаг). Цааснуудаа багцад хий.

  2. Нэг хамтрагч ол.

  3. Үгсийг харахгүйн тулд үгсийн багцыг доош нь харуул. Хамтрагчтайгаа багцыг холь.

  4. Нэг цаас сонго. Үгийг харахгүй. Цаасыг духан дээрээ тогтоож барь. Таны хамтрагч үгийг дүрсэлж хэлнэ (эсвэл орчуулж өгнө). Ингэснээр та цаасан дээрх үгийг таах боломжтой болно. Хэрэв та зөв таавал нэг оноо авна.

  5. Ээлжлэн гүйцэтгэ. Багцан дахь цаас бүрээр давтаж хий.

Notes

Жич:

  • Энэ бол үгсийн сангаа давтах гайхалтай арга юм.

  • Хэрэв та нар онлайнаар уулзаж байгаа бол хоёр хоёроороо биш нийт бүлгээрээ хамтдаа ажиллаарай. Хүн бүр үгийн жагсаалтыг бичнэ. Жагсаалтаа бүлэгтээ харуулахгүй. Жагсаалтаасаа нэг үгийг ээлжлэн сонго. Бүлгийнхэндээ үгийг шууд хэлэлгүй тайлбарлаж хэл. Бүлгийн гишүүд энэ үгийг таана.

Dice Game 2 (10–15 minutes)

Шоон тоглоом (10–15 минут)

Steps

Алхмууд

хоёр шоо
  1. Танд хоёр шоо хэрэгтэй (эсвэл 1-ээс 6 хүртэлх дугаартай карт).

  2. Зургаан үйл үг сонгоод, 1-ээс 6 хүртэл дугаарлан самбарт бич.

  3. Өөр үгс, төлөөний үгс, эсвэл үйл үгийн цагууд сонгоод, 1-ээс 6 хүртэл дугаарлан самбарт бич.

  4. Хамтрагчтайгаа эсвэл 3–5 хүнтэй жижиг бүлэгтэй хамтраарай. Шоог орхи. Буулгасан хоёр тоотойгоо холбогдох үгсээр өгүүлбэр зохио. Ээлжлэн гүйцэтгэ.

Example

Багш дараах үйл үгсийг болон цагуудыг самбарт бичнэ.

Үйл үг

  1. eat

  2. play

  3. talk

  4. laugh

  5. go

  6. buy

Цаг

  • 1, 3, 5 = past tense

  • 2, 4, 6 = present tense

1-р суралцагч шоог шидээд, 6 ба 3 буулгав. Тэрээр худалдаж авах + өнгөрсөн цаг гэснийг ашиглан өгүүлбэр зохионо.

  • I bought rice and chicken at the store last night.

2-р суралцагч шоог шидээд, 4 ба 6 буулгав. Тэрээр инээх + одоо цаг гэснийг ашиглан өгүүлбэр зохионо.

  • I always laugh at my dog. He’s so silly.”

3-р суралцагч шоог шидээд, 1 ба 5 буулгав. Тэрээр идэх + өнгөрсөн цаг гэснийг ашиглан өгүүлбэр зохионо.

  • I ate pizza for lunch.

Notes

Жич:

  • Энэ бол цагуудыг (өнгөрсөн, одоо, ирээдүй) болон дүрмийн бусад бүтцийг (өмнө болон дараа, асуух болон үгүйсгэх өгүүлбэр гэх мэт) ашиглан дадлага хийх үр дүнтэй арга юм.

  • Хэрэв та онлайнаар уулзаж байгаа бол нийт бүлэгтэйгээ хамтран ажиллаарай. Виртуал шоо ашиглаж, ээлжлэн өгүүлбэр зохио.

Bicycle Chain (in person) (10–20 minutes)

Унадаг дугуйн гинж (биечлэн) (10–20 минут)

Энэ бол зөвхөн биечлэн уулзах бүлэгт тохирох үйл ажиллагаа юм.

Steps

Алхмууд

  1. Асуулт сонго. (Хичээлээс нэгийг ашиглах эсвэл энэ хавсралтын “Асуултууд” хэсгийг үзнэ үү.)

  2. Бие бие рүүгээ харсан хоёр эгнээнд жагсана.

    Бие бие рүүгээ харсан хүмүүсийн хоёр эгнээний бүдүүвч зураг
  3. Бие бие рүүгээ харсан хүмүүс бол хамтрагчид юм.

  4. Хамтрагчид асууж, асуултад хариулна.

    Хүн бүр баруун талдаа байгаа хүний ​​байрлал руу шилждэг 2 эгнээ хүмүүсийн бүдүүвч зураг
  5. Хүн бүр шинэ хамтрагчтай болохын тулд тойрог хэлбэрээр хөдөлнө.

    Эхлүүлсэн зүйлээсээ илүү тооны шинэ хүмүүстэй таарч буй хоёр эгнээ хүмүүсийг харуулсан бүдүүвч зураг
  6. Хамтрагчид асууж, асуултад хариулна.

  7. 5, 6-р алхмыг давтаж хийнэ.

Notes

Жич:

  • Хэрэв та сондгой тооны хүмүүстэй бол гурван хүнээс бүрдсэн нэг бүлэг байгуул.

Mingle and Share (in person) (10–15 minutes)

Холих, хуваалцах (биечлэн) (10–15 минут)

Энэ бол зөвхөн биечлэн уулзах бүлэгт тохирох үйл ажиллагаа юм.

Ярилцаж буй хоёр хүн

Steps

Алхмууд

  1. Асуулт сонго. (Хичээлээс нэгийг ашигла эсвэл энэ хавсралтын “Асуултууд” хэсгийг үзнэ үү.)

  2. Босож яваад, хамтрагчаа олоорой.

  3. Хамтрагчаасаа асуу. Хамтрагчийнхаа хариултыг санаарай. Хамтрагчийнхаа асуултад хариул.

  4. Өрөөн дотуур алхаж, шинэ хамтрагч олоорой. Асуу, мөн асуултуудад хариул. Шинэ шинэ хамтрагчтай хэд хэдэн удаа давт. Хамтрагчийнхаа бүх хариултыг санаарай.

  5. Суудалдаа буцаад суу. Олж мэдсэн зүйлээ бүлэгтэйгээ хуваалц.

Example

Question: What do you like to do?

Суралцагчид тойрон алхаж, өөр өөр хамтрагчаас асууж, асуултад хариулна.

  • Sara: What do you like to do?

    Mei: I like to dance. What do you like to do?

    Sara: I like to go to karaoke.

    Mei: What’s your favorite song to sing?

    Sara: I don’t have a favorite song. I really like to sing with other people.

    Mei: What do you like to do?

    Lee: I like to play video games. What do you like to do?

    Mei: I like to dance. What is your favorite game?

    Lee: I like strategy games.

Суралцагчид олж мэдсэн зүйлээ бүлэгтэйгээ хуваалцана.

  • Teacher: What does Mei like to do?

    Sara: She likes to dance.

    Teacher: What does Lee like to do?

    Mei: He likes to play video games.