“Танилцуулга,” Суралцагчдад зориулсан EnglishConnect 1 хөтөлбөр (2022)
“Танилцуулга,” Суралцагчдад зориулсан EnglishConnect 1 хөтөлбөр
Introduction
Танилцуулга
Welcome to EnglishConnect!
EnglishConnect (ИнглишКоннэкт) хөтөлбөрт тавтай морилно уу!
EnglishConnect хөтөлбөр нь англи хэл сурах замаар өөр өөрсдийнхөө боломжийг өргөжүүлэхийг эрэлхийлдэг хүмүүсийг нэгтгэдэг. Бид бүгд өөр өөр гарал угсаатай мөн олон янзын хэлээр ярьдаг. Бидний англи хэлний чадварын түвшин өөр байж болох ч бид хамтдаа зорилгодоо хүрч чадна.
Why Are You Learning English?
Та яагаад англи хэл сурч байгаа вэ?
Тодорхой зорилготой байх нь таныг төвлөрөхөд, мөн урам зоригтой байхад тусална. Таны яагаад англи хэл сурч байгаа шалтгааныг авч үзэцгээе. Та илүү сайн ажилд орох боломжтой болно гэж найдаж байна уу? Та боловсролоо дээшлүүлэхийн тулд англи хэл сурах хэрэгтэй байна уу? Англи хэл сурах болсон шалтгаанаа хэдэн хоромд бичнэ үү.
Би дараах шалтгаанаар англи хэл сурахыг хүсэж байна. Үүнд:
Англи хэл сурснаар боловсрол эзэмших, ажил хөдөлмөр эрхлэх, үйлчлэх, найз нөхөдтэй болох боломжууд нээгдэнэ. EnglishConnect хөтөлбөр зорилгодоо хүрэхэд тусална.
What Is EnglishConnect?
EnglishConnect хөтөлбөр гэж юу вэ?
EnglishConnect бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс хэрэгжүүлдэг англи хэлний өвөрмөц хөтөлбөр юм. EnglishConnect хөтөлбөр нь англи хэлний чадваруудыг итгэл, нөхөрлөл, өсөлт хөгжил бүхий орчинд хөгжүүлэхэд туслах зорилготой. Энэ нь та суралцахдаа ганцаараа биш гэсэн үг юм. Та бусадтай хамт суралцаж, бие биедээ урам өгч, дэмжинэ. Бурхан өсөж хөгжихөд тань тусалж чадна гэдэгт илүү их итгэдэг болно.
EnglishConnect хөтөлбөр нь олон түвшинтэй. EnglishConnect 1 ба 2 нь англи хэлний анхан шатны чадвараа хөгжүүлэхэд суралцагчдад тусална. EnglishConnect 3 нь суралцагчдыг боловсрол эзэмших боломжуудад, ялангуяа BYU–Pathway Worldwide (БЯИС-Патвэй Ворлдвайд)-д бэлтгэдэг. Та BYU–Pathway-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг byupathway.org вэбсайтаас үзнэ үү. EnglishConnect хөтөлбөрийн талаарх мэдээллийг englishconnect.org вэбсайтаас үзнэ үү.
What Makes EnglishConnect Unique?
EnglishConnect-ийн онцлог юу вэ?
EnglishConnect хөтөлбөрт хамрагдсанаар бид итгэл, нөхөрлөл, өсөлт хөгжил бүхий орчинд англи хэлний чадвараа хөгжүүлдэг.
Faith
Итгэл
EnglishConnect хөтөлбөрт бид судалж мөн тэрчлэн итгэлээр суралцдаг. Хичээл нэг бүр суралцах зарчмаар эхэлдэг. Эдгээр нь суралцах чадавхаа нэмэгдүүлэхдээ Бурханд итгэж найдахад маань тусалдаг сүнслэг зарчмууд юм. Суралцах чадвартаа итгэх итгэл тань таныг хичээл зүтгэл гаргаж, үр дүнд хүрэхэд чухал нөлөөтэй. Суралцах зарчмууд нь танд жинхэнэ чадавхаа болон Бурханы танд туслах чадварыг ойлгоход тусална. Та дараах зарчмуудыг судална. Үүнд:
Та бол Бурханы хүүхэд
“Би бол Бурханы мөнхийн чадавх, зорилготой хүүхэд.”
(Ром 8:16–17; Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг зэргийг үзнэ үү)
Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх
“Намайг Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх үед Тэрээр бүх зүйлийг хийхэд минь тусалж чадна.”
(Филиппой 4:13; Ифер 12:27; Моронай 7:33-ыг үзнэ үү)
Хариуцлагатай байх
“Би сонгох хүчтэй бөгөөд суралцахуйнхаа төлөө хариуцлагатай байна.”
(2 Нифай 2:14, 16; Сургаал ба Гэрээнүүд 58:27–28-ыг үзнэ үү)
Бие биенээ хайрлаж, нэг нэгэндээ заах
“Би хайрлаж, зааж, бусадтай хамт сурч байхдаа Ариун Сүнснээс суралцаж чадна.”
(Иохан 13:34–35; Иохан 14:26–27; Сургаал ба Гэрээнүүд 88:77, 88:122–123-ыг үзнэ үү)
Урагш тэмүүлэх
“Би саад бэрхшээлтэй тулгарсан ч Бурханы тусламжтайгаар урагш тэмүүлж чадна.”
(2 Нифай 31:20; 2 Нифай 32:9; Сургаал ба Гэрээнүүд 50:41–42-ыг үзнэ үү)
Их Эзэнтэй зөвлөлдөх
“Би гаргаж буй хичээл зүтгэлийнхээ талаар өдөр бүр Бурхантай зөвлөлдсөнөөр суралцахуйгаа сайжруулдаг.”
(Сургаалт үгс 3:5–6; Матай 7:7–8; Алма 37:37-г үзнэ үү)
Суралцах зарчмууд нь үнэний тунхаг юм. Танд урам зориг, дэмжлэг хэрэгтэй үед эдгээр үгийг өөртөө хэлж болно. Эдгээр зарчмыг хэрэгжүүлэх тусам таны суралцах чадвар нэмэгдэнэ. Бурханы тусламжтайгаар та зорилгодоо хүрч чадна гэдгээ ойлгоно.
Fellowship
Нөхөрлөх
Бусадтай хамт суралцах нь EnglishConnect хөтөлбөрийн чухал хэсэг юм. EnglishConnect хөтөлбөрийн бүлгүүд нэг нэгнээ хайрлаж, тусалж, дэмждэг. Бүлгийн уулзалтууд бол ярианы дадлага хийхэд тохиромжтой, алдаа гаргахаас эмээх шаардлагагүй газар юм. EnglishConnect бүлэгт хамрагдах нь танд урам зоригтой байхад мөн нөхөрлөл үүсгэхэд тусална.
Growth
Өсөж хөгжих
EnglishConnect бол зөвхөн англи хэл сурах хөтөлбөр биш юм. Таны хаанаас эхэлж байгаагаас үл хамааран таны олж авах туршлага илүү сайн суралцагч болоход тань тусална. Танд дараах боломжууд нээлттэй. Үүнд:
-
Өдөр бүр англи хэлээр дадлага хийнэ.
-
Гаргасан ахиц дэвшлээ хянаж тэмдэглэнэ.
-
Бусадтай хамт суралцана.
-
Зорилгодоо хүрэхдээ туслалцаа авахын тулд Бурханд хандан залбирна.
What Will I Do in EnglishConnect?
Би EnglishConnect-д хамрагдсанаар юу хийх вэ?
EnglishConnect-д та бие даан судалж, бүлгээрээ ярианы болон өдөр тутмын дадлага хийнэ. EnglishConnect суралцагчийн гарын авлагын хичээл бүр “Бие даан судлах,” “Харилцан ярианы бүлэг” гэсэн хоёр хэсэгт хуваагддаг.
Personal Study
Бие даан судлах
Та “Бие даан судлах” хэсэгт харилцан ярианы бүлэгт ороход бэлтгэнэ. “Бие даан судлах” хэсэгт та дараах үйл ажиллагаануудыг хийж гүйцэтгэнэ.
Study the Principle of Learning
Суралцах зарчмыг судлах
Хичээл бүрд суралцах зарчмыг багтаадаг. Эдгээр нь англи хэл сурахдаа Бурхантай хамтрахад тань туслах сүнслэг зарчмууд юм. Харилцан ярианы бүлэгтээ орохоосоо өмнө суралцах зарчмыг уншиж, асуултуудыг тунгаан бодож, бодлоо бичиж авч байгаарай.
Memorize Vocabulary
Үг цээжлэх
Үгийн утга, дуудлагыг сур. Загвар өгүүлбэрийг давтахдаа үгийн сангаасаа ашигла. Мөн та загвар өгүүлбэрт ашиглаж болох нэмэлт үгийн сангаас үгнүүдийг хайж болно.
Practice the Patterns
Загвар өгүүлбэрүүдийг хэлж давтах
Өгүүлбэрийн загварыг цээжилж эхэл. Дараа нь загвар өгүүлбэрээ ашиглан, асуулт, хариулт бүтээ. Та доогуур нь зурсан үгнүүдийг үгийн сангийн жагсаалтын өөр үгээр сольж болно. Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг чанга дуугаар үргэлжлүүлэн давт.
Conversation Group
Харилцан ярианы бүлэг
“Харилцан ярианы бүлэг” хэсэгт бусадтай хамт суралцах үед ашиглах үйл ажиллагаанууд багтсан. “Харилцан ярианы бүлэг” хэсэгт та дараах үйл ажиллагаануудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
Discuss the Principle of Learning (20–30 minutes)
Суралцах зарчмын талаар ярилцах (20–30 минут)
Бүлэг дотроо суралцах зарчмын талаар уншиж, ярилцах. Энэ бол бусадтай хуваалцах, бусдаас суралцах боломж юм.
Activities
Үйл ажиллагаа
1, 2, 3-р үйл ажиллагаагаар үгийн сан, өгүүлбэрийн загварыг ашиглан утга учиртай харилцан яриа өрнүүлэх. Үйл ажиллагаа нь танд давтаж хэлэхээс эхлэн өөрийн гэсэн харилцан яриаг үүсгэх хүртэл ахиц гаргахад тусална. Үйл ажиллагаа бүр таныг дараагийн үйл ажиллагаанд бэлтгэнэ.
Activity 1: Practice the Patterns (10–15 minutes)
1-р үйл ажиллагаа: Загвар өгүүлбэрийг давтах (10–15 минут)
1-р үйл ажиллагаагаар та бие даан судлах үедээ сурч мэдсэн үг, загвар өгүүлбэрийг дахин дахин давтаж хэл. Энгийн зүйл асуух, хариулах, тэдгээрийг ойлгохын тулд загвар өгүүлбэр ашиглах зэрэг нь таны зорилго юм.
Activity 2: Create Your Own Sentences (10–15 minutes)
2-р үйл ажиллагаа: Өгүүлбэр зохиох (10–15 минут)
2-р үйл ажиллагаагаар өөрөө өгүүлбэр зохиохын тулд загвар өгүүлбэрүүдээ ашиглахад анхаар. Бүтээлч бай. Таны зорилго бол аль болох олон асуулт, хариулт зохиохын тулд загвар өгүүлбэр ашиглах юм.
Activity 3: Create Your Own Conversations (15–20 minutes)
3-р үйл ажиллагаа: Харилцан яриа зохиох (15–20 минут)
3-р үйл ажиллагаагаар бодит амьдрал дээр тохиолддог жишээнүүдээр бүрэн гүйцэд харилцан ярианы дадлага хий. Таны зорилго бол сурсан англи хэлээ ашиглан утга учиртай яриа өрнүүлэх юм.
Evaluate (5–10 minutes)
Үнэлэх (5–10 минут)
Харилцан ярианы бүлэг бүрийн төгсгөлд хичээлийн зорилго дээрээ гаргасан ахицаа үнэл. Бие даан судлахад гаргасан хичээл зүтгэлээ үнэлж, сайжруулах зорилго тавихын тулд “Бие даан судлах тэмдэглэл”-ийг ашигла. Гаргасан ахиц, хичээл зүтгэлдээ талархаж тэмдэглэх цаг гарга.
Daily Practice
Өдөр бүр дадлага хийх
Англи хэл сурахын тулд та өдөр бүр дадлага хийх дадал хэвшүүлэх хэрэгтэй. Суралцахад цаг зориулахаас гадна өдөр тутам хийдэг үйл ажиллагаандаа англи хэл ашиглах арга замуудыг эрэлхийл. Жишээлбэл: Англи хэл дээр дуу, хөгжим сонсож болно. Та кино үзэхдээ англи хэлээр үз эсвэл англи хадмал орчуулгатай үз. Та хаа нэгтээ ямар нэг зүйл хүлээж байхдаа оюун санаандаа англи хэлээр ярих дадлага хий. Залбирахдаа аль болох англи хэлээр залбираарай. Англи хэлээ өдөр тутам давтах нэг үндсэн арга бол энгийн амьдралдаа ашиглах явдал юм.
Та мөн хичээлийн үйл ажиллагаа, үнэлгээг englishconnect.org/learner/resources, EnglishConnect Дасгалын ном руу онлайнаар тус тус ороод, бөглөн гүйцэтгэж болно.
Хичээлийн бие даан судлах үйл ажиллагааг бүрэн гүйцээж, өдөр бүр давтсанаар та илүү хурдан сурч, харилцан ярианы бүлэгтээ илүү сайн бэлтгэх боломжтой. Энэхүү танилцуулгын төгсгөлд буй “Бие даан судлах тэмдэглэл”-ийг ашиглан, гаргасан хичээл зүтгэл, зорилгодоо хэр хүрч байгаагаа шалгах боломжтой.
Remember This
Үүнийг сана
Та бие даан судлах дасгалуудыг хийж гүйцээн, өдөр бүр англи хэлний дадлага хийж, харилцан ярианы бүлэгтээ идэвхтэй оролцсоноор англи хэлний ярианы чадвар тань сайжирна. Үүнээс илүү чухал зүйл нь гэвэл, та суралцах зарчмуудыг хэрэгжүүлж, Бурханаас тусламж гуйж залбирдаг байвал Тэрээр танд одоо болон ирээдүйд зорилгодоо хүрэхэд тань туслах болно.