“9-р хичээл: Хувцас ба өнгө,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав (2022)
“9-р хичээл,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав
Lesson 9
Clothing and Colors
Зорилго: Би хэн нэгний юу өмссөнийг дүрслэн хэлж сурна.
Personal Study
A-аас E хүртэлх үйл ажиллагааг харилцан ярианы группээрээ гүйцэтгэхэд бэлтгэ.
Study the Principle of Learning: Counsel with the Lord
Их Эзэнтэй зөвлөлдөх
I improve my learning by counseling with God daily about my efforts.
Би хичээл зүтгэлийнхээ талаар өдөр бүр Бурхантай зөвлөлдсөнөөр суралцахуйгаа сайжруулдаг.
Суралцахуй бол цаг хугацааны явцад бий болдог үйл явц юм. Бурхан суралцаж, өсөж хөгжихөд тань туслахыг хүсдэг. Тэрээр том зорилгод хүргэдэг жижиг жижиг алхмын дагуу хийж сурахад тань туслахыг хүсдэг. Мормоны Номд итгэлээрээ хүчирхэг Алма хэмээх хүний тухай өгүүлдэг. Тэрээр Бурханы бошиглогч, улс орныхоо удирдагч байсан. Алма ийн заажээ.
“Өчүүхэн мөн энгийн зүйлсээр агуу их зүйлс улиран авчрагддаг. … Бүх үйлүүддээ Их Эзэнтэй зөвлөгтүн, мөн тэрээр чамайг сайны төлөө чиглүүлэх болно” (Алма 37:6, 37).
Бурхан өчүүхэн мөн энгийн зүйлүүдээр дамжуулан ажилладаг. Өчүүхэн үйлдэл нь цаг хугацааны явцад том үр дүн авчирдаг. Бид Тэнгэрлэг Эцэгт хандан Түүний Хүү Есүс Христийн нэрээр залбирдаг. Та залбирах, судраас судлах зэргээр дамжуулан Их Эзэнтэй зөвлөлдөж чадна. Тэр танд сайжруулах өчүүхэн, энгийн аргуудыг сонгоход тусална. Танд сонсож ойлгох чадвараа сайжруулах шаардлага байна уу? Залбирахдаа та Бурхантай зөвлөлдөж, өдөрт 10 минут найзтайгаа англи хэлээр ярьж, дадлага хийхээр шийдэж болно. Шинэ үгсээ эргэн санахад танд хэцүү байдаг уу? Залбирахдаа та Бурхантай зөвлөлдөж, автобусанд явж байхдаа шинэ үгсээ эргэн харж, шалгахаар шийдэж болно. Тууштай хичээл зүтгэл тань англи хэл сурахад “агуу зүйлсийг” авчрах болно.
Ponder
-
Танай соёлд “өчүүхэн, энгийн зүйлс” гэдэгтэй төстэй үг байдаг уу?
-
Та хичээл зүтгэлийнхээ талаар Бурхантай хэрхэн зөвлөлдөж болох вэ?
-
Та англи хэл сурахын тулд өдөр бүр ямар ямар жижиг зүйлийг хийж болох вэ?
Memorize Vocabulary
Харилцан ярианы группдээ орохоос өмнө үг нэг бүрийн утга, дуудлагыг мэдэж ав. Эдгээр үгийг амьдрал дээр ашиглахыг хичээ. Эдгээр үгийг хэзээ хаана ашиглах талаар эргэцүүлэн бод.
|
I’m |
би |
|
he’s |
тэр (эр) |
|
she’s |
тэр (эм) |
|
they’re |
тэд |
|
wearing |
өмссөн байна |
|
looking for |
хайж байна |
|
this/these |
энэ/эдгээр |
|
that/those |
тэр/тэдгээр |
|
clothing |
хувцас хунар |
|
color/colors |
өнгө/өнгөнүүд |
Nouns
|
coat/coats |
хүрэм/хүрмүүд |
|
dress/dresses |
даашинз/даашинзууд |
|
pants |
өмд |
|
shirt/shirts |
цамц/цамцнууд |
|
shoe/shoes |
гутал/гутлууд |
|
skirt/skirts |
банзал/банзлууд |
|
sweater/sweaters |
ноосон цамц/ноосон цамцнууд |
Adjectives
|
orange |
улбар шар |
|
purple |
нил ягаан |
|
yellow |
шар |
Practice Pattern 1
Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий. Доогуур зураастай үгсийг “Memorize Vocabulary” хэсэгт байгаа үгсээр сольж болно.
Q: What are you wearing?A: I’m wearing a (adjective) (noun).
Questions
Answers
Examples
Q: What is he wearing?A: He’s wearing a red shirt.
Q: What is she wearing?A: She’s wearing an orange skirt.
Q: What are they looking for?A: They’re looking for black shoes.
Practice Pattern 2
Асуух болон хариулахдаа итгэлтэй хэлж чаддаг болтлоо загвар өгүүлбэрүүдийг ашиглан дадлага хий.
Q: Do you like this (adjective) (noun)?A: Yes, I like that (adjective) (noun).
Questions
Answers
Examples
Q: Do you like this green sweater?A: No, I don’t like that green sweater.
Q: Do you like these red shoes?A: Yes, I like those shoes.
Use the Patterns
Хэн нэгнээс асуух дөрвөн асуулт бич. Асуулт тус бүрд хариултыг бич. Тэдгээрийг чанга унш.
Additional Activities
englishconnect.org/learner/resources эсвэл EnglishConnect 1 Дасгалын ном руу орж, хичээлийн үйл ажиллагаа, үнэлгээг хийж гүйцэтгэ.
Act in Faith to Practice English Daily
Өдөр бүр англи хэлээ таслахгүй давт. Өөрийн “Бие даан судлах тэмдэглэл”-ийг ашигла. Суралцах зорилгоо эргэн харж, хичээл зүтгэлээ үнэл.
Conversation Group
Discuss the Principle of Learning: Counsel with the Lord
(20–30 minutes)
-
Энэ хичээлийн Суралцах зарчмыг чанга унш.
-
Асуултуудыг ярилц.
Activity 1: Practice the Patterns
(10–15 minutes)
Хамтрагчтайгаа хамт үгийн жагсаалтаа дахин хэлж давт.
Хамтрагчтайгаа 1-р загвар өгүүлбэрийг хэлж давтахдаа:
-
Асуух дадлага хий.
-
Хариулах дадлага хий.
-
Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.
2-р загварыг дагаж хэл.
Activity 2: Create Your Own Sentences
(10–15 minutes)
New Vocabulary
|
belt/belts |
бүс/бүснүүд |
|
sock/socks |
оймс/оймснууд |
|
suit/suits |
костюм/костюмнууд |
|
tie/ties |
зангиа/зангианууд |
Part 1
Хувцаслалтын талаар асууж, асуултад хариул. Ээлжлэн гүйцэтгэ. Хамтрагчаа солиод, дахин давт.
Example
-
A: What are you wearing?
-
B: I’m wearing blue pants, a white shirt, yellow socks, and red shoes.
Part 2
Зургуудыг хар. Хүн бүрийн хувцаслалтын талаар асууж, асуултад хариул. Аль болох олон дахин хэл. Ээлжлэн гүйцэтгэ. Хамтрагчаа солиод, дахин давт.
Example: Eliana
-
A: What is Eliana wearing?
-
B: She’s wearing a gray shirt and black pants.
Image 1: Nadia
Image 2: Obasi
Image 3: Mateo
Image 4: Hina
Activity 3: Create Your Own Conversations
(15–20 minutes)
Жүжигчлэн тогло. А хамтрагч хувцасны дэлгүүрт ажилладаг. Б хамтрагч хувцас, гутал авахаар дэлгүүрээр явж байна. Зураг тус бүр дэх юмсын талаар асууж, асуултад хариул. Дүрээ соль. Хамтрагчаа солиод, дахин давт.
Example
-
A: What are you looking for?
-
B: I’m looking for shoes.
-
A: Do you like these brown shoes?
-
B: No, I don’t like those brown shoes.
Image 1
Image 2
Image 3
Image 4
Image 5
Evaluate
(5–10 minutes)
Тухайн зорилгод хүрэхэд гаргасан ахиц, англи хэлээ өдөр тутам давтахад зориулсан хичээл зүтгэлээ үнэл.
Evaluate Your Progress
I can:
-
Talk about clothing and colors.
Хувцас болон өнгөний талаар ярь.
-
Say what I and others are wearing.
Өөрийнхөө болон бусдын юу өмссөн байгааг хэл.
Evaluate Your Efforts
Хичээл зүтгэлээ үнэлэхдээ:
-
Суралцах зарчмыг судал.
-
Үг цээжил.
-
Загваруудыг давт.
-
Өдөр бүр давт.
Зорилго тавь. “Бие даан судлах тэмдэглэл” дэх Судлах зөвлөмжийн талаар бодож үз.
Хамтрагчдаа зорилгоо хэлж хуваалц.
Act in Faith to Practice English Daily
“Бид Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирч, заавар, удирдамж хүлээн авч … гагцхүү өөрсдийн хийж чадахгүй зүйлсийг хийх чадвартай болдог. …
“Залбир. Тэгээд сонс! Оюундаа ирэх бодол санааг бичиж ав. Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглээд, хийхээр өдөөгдсөн үйл хэргүүдээ хийж дуусга” (Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115–120).