Эх сурвалж
Сургалтын төлбөрөө төлөх нь
Дүрүүдийг сонгоод, дараах үйл явдлыг жүжигчлэн үзүүл.
МЭКАЛА: Ямар гоё байсан гээч. Энэ долоо хоногт би олон сургуулийн талаар их зүйл сурч авлаа.
КОНСУЭЛО: Та нар түүнийг харах байсан юм. Тэр шууд явж очин, энэ бүх хүнтэй ярьсан гээч. Би ч түүнийг гүйцэхгүй байсан шүү.
РОБЭРТ: Эцсийн сонголтоо хийсэн үү?
МЭКАЛА: Үгүй, гэхдээ хоёр сонголт болгож цөөрүүлсэн.
КОНСУЭЛО: Би ч гэсэн гурван сайн сонголт болгон багасгасан байгаа.
КВАМЭ: Залуус аа, сайн байна. Би харин ямар ч сонголт хийж чадаагүй.
РОБЭРТ: Юу гэсэн үг вэ?
КВАМЭ: Аан, би бага зэрэг будилсан хэвээр. Эсвэл айсан ч байж магадгүй. Манай гэр бүлээс хэн ч дунд боловсролоос дээш, их дээд сургуульд орж сурч байгаагүй. Би таван өөр сургуультай уулзаж ярилцсан бөгөөд надад давж гарахгүй мэт мэдрэмж төрсөн. Шаардлагууд нь хэцүү, бас үнийн хувьд ч гэсэн… Би лав хаанаас ч тийм их мөнгө олж чадахгүй юм байна лээ.
РОБЭРТ: Номлолд явахын өмнө чамд бас яг тийм мэдрэмж төрж байсан биз дээ?
КВАМЭ: Эргэж харахад тийм ч юм уу даа. Надад төрж байсан юм байна.
КОНСУЭЛО: Гэхдээ чи маш амжилттай байсан шүү дээ.
КВАМЭ: Нэг хэсэг хэцүү байсан л даа, гэхдээ би үнэхээр их адислагдсан шүү. Би өөрчлөгдөж чадсан.
МЭКАЛА: Би ч гэсэн айж л байна. Санхүүгийн хувьд боломжгүй юм шиг санагдсан. Гэхдээ би өөрийн талаас чадах бүхнээ хийчихээд, үлдсэн төлбөрөө зээл авч төлсөн тойргийнхоо нэг эгчтэй ярьсан. Тэр зээл нь ТБС-ийн зээл байсан юм байна лээ. Бид нэг нэгнээ үргэлжлүүлэн дэмжиж байхад бүх юмны учир олдох байлгүй дээ.
РОБЭРТ: Манай тойрогт эхний жилийнхээ төлбөрийг өөрөө төлөөд, хоёр дахь жилээсээ тэтгэлэгт хамрагдаж чадсан нэг ах байдаг.
КОНСУЭЛО: Нөхөр бид хоёр мөнгө хуримтлуулах гэж хичээж байгаа, бас авга ах маань ч гэсэн тусалж магадгүй.
КВАМЭ: За даа, манай гэр бүлд ч баян авга ах нар байхгүй л дээ. Гэхдээ бид ямар ч байсан энд ирчихлээ. Би ч мөрөөдлөө орхихгүй ээ. Мэкала, чиний зөв байж магадгүй. Хэрэв та нар намайг үргэлжлүүлэн урамшуулан дэмжих юм бол би дахиад хэдэн долоо хоног үзээд алдъя гэж бодож байна.
45-р хуудас руу буцаж оч