Өсвөр үеийнхэнд зориулсан дуу хөгжим
Хайрлагдсан


7

Хайрлагдсан

1. Надаас илүү хөөрхөн

Илүү аз жаргалтай охид

Дэлгэцэн дээр дүүрэн

Тэдний амьдрал төгс харагдана.

Харин би орь ганцаар

Өөртөө үргэлж сэтгэл дундуур сууна.

Энэ бүхэн нойр хулжаана.

Энэ олон шаардлагуудыг

Биелүүлэх үнэхээр хэцүү.

Бодит үнэнийг олохыг хичээнэ.

Даанч үүнийг олоход бэрх,

Далайн гүнээс ганц дусал ус хайх мэт. Хм.

Ганцаардсан үедээ Таныг би сонсоно.

Өршөөлийн дуу Тань

Өөрөөс минь аварна.

Шархыг эдгээж

Шаналлыг минь авч одно.

[Chorus]

Тийм, би хайрлагдсан. Би бурханлаг

Тэнгэрлэг байхаар бүтээгдсэн.

Хаягдсан мэт санагдахад

Хайрандаа өлгийдөн

Тайвшруулсан—

Би хайрлагдсан. Би бурханлаг

Тэнгэрлэг байхаар бүтээгдсэн.

Хаягдсан мэт санагдахад

Хайрандаа өлгийдөн

Та намайг хайрласан. Хайрласан.

2. Үнэнийг би ойлгосон.

Эгэл биднийг Та аминаасаа

Илүүтэй хайрласан.

Асгаруулсан цус, гар дахь сорви

Тань үүнийг илтгэнэ.

Энэ хайранд Тань бид найдна.

Ганцаардсан үедээ Таныг би сонсоно.

Өршөөлийн дуу Тань

Өөрөөс минь аварна.

Хэзээ ч хаана байсан

Би хэн гэдгээ санана.

[Chorus]

Би хайрлагдсан. Би бурханлаг

Тэнгэрлэг байхаар бүтээгдсэн.

Хаягдсан мэт санагдахад

Хайрандаа өлгийдөн

Тайвшруулсан—

Би хайрлагдсан. Би бурханлаг

Тэнгэрлэг байхаар бүтээгдсэн.

Хаягдсан мэт санагдахад

Хайрандаа өлгийдөн

Та намайг хайрласан. Хайрласан.

Шарх сорвинууд минь намайг

Юу туулж ирснийг харуулна.

Өө сэв минь арилж замхарна.

Өөрийн гоо сайхныг олж харна.

Шарх сорвинууд минь намайг

Юу туулж ирснийг харуулна.

Өө сэв минь арилж замхарна,

Замхарна.

[Chorus]

Тийм, би хайрлагдсан. Би бурханлаг

Тэнгэрлэг байхаар бүтээгдсэн.

Хаягдсан мэт санагдахад

Хайрандаа өлгийдөн

Тайвшруулсан—

Би хайрлагдсан. Би бурханлаг

Тэнгэрлэг байхаар бүтээгдсэн.

Хаягдсан мэт санагдахад

Хайрандаа өлгийдөн

Та намайг хайрласан. Хайрласан.

Үг, аяыг Коннор Остин, Изабэлл Кувас, Ник Дэй

Arranged and Produced by Landon Alley and Mitch Davis

Artist: Сийлэгмаа Баялаг (Siilegmaa Bayalag)

© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Энэ дууг ашгийн бус зорилгоор сүмд болон гэртээ ашиглахаар хуулбарлан олшруулж болно. Хэвлэсэн хуулбар бүрд энэ мэдэгдлийг хавсаргах ёстой. 

Төгөлдөр хуурын хөгжимд зориулсан

Гитар хөгжимд зориулсан

Укулеле хөгжмийн хувьд