Шинэ Гэрээ 2023
2-р сарын 6–12. Иохан 2–4: “Та нар дээрээс төрөх ёстой”


“2-р сарын 6–12. Иохан 2–4: ‘Та нар дээрээс төрөх ёстой,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“2-р сарын 6–12. Иохан 2–4,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Зураг
Никодемтай ярилцаж буй Есүс Христ

2-р сарын 6–12

Иохан 2–4

“Та нар дээрээс төрөх ёстой”

Иохан 2–4-ийг унших үед Сүнс танд өөрийн тань хөрвөлтийн тухай зүйлсийг заах болно. Түүний өдөөлтийг тэмдэглэж аваарай. Та энэхүү тоймд өгсөн судлах санаануудаас нэмэлт сүнслэг ойлголтыг олж авч болох юм.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Кана дахь хуриман дээр Христ усыг дарс болгож өөрчилсөн юм. Энэхүү үйл явдлыг Иохан “тэмдгүүдийн эхлэл” (Иохан 2:11) хэмээн нэрлэсэн. Энэ нь нэгээс олон утгатай. Энэ бол Есүсийн олны нүдэн дээр үйлдсэн анхны тэмдэг байсан бөгөөд биднийг Аврагчтайгаа илүү адил болох үеийн зүрх сэтгэлийн өөрчлөлтийн үйл явцыг буюу өөр нэгэн тэмдгийн эхлэлийг бэлгэдэж болно. Амьдралын туршид үргэлжлэх энэхүү тэмдэг нь Есүс Христийг дагах шийдвэр, Түүгээр дамжуулан амьдралаа өөрчилж, сайжруулахаас эхэлдэг. Энэхүү гайхамшиг амьдралыг өөрчлөхүйц бөгөөд үүнийг “дахин төрөх” (Иохан 3:7) хэмээн тайлбарлах нь хамгийн тохиромжтой. Гэвч дахин төрөх нь шавь байхын зөвхөн эхлэл юм. Худаг дээрх самари эмэгтэйд хэлсэн Христийн үгс бидэнд хэрэв энэ замаар үргэлжлүүлэн явбал яваандаа сайн мэдээ бидний доторх “мөнх аминд хүртэл оргилох” “булаг” (Иохан 4:14) болох болно гэдгийг сануулдаг.

Зураг
хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

Иохан 2:1–11

Есүс Христийн гайхамшгууд “[түүний] алдрыг илчилсэн”

Иохан 2:1–11 дээр Аврагч усыг дарс болгон хувиргасныг уншихдаа, тэнд байсан Мариа, шавь нар, бусад хүн гээд янз бүрийн хүмүүсийн үзэл бодлоос та шинэ ойлголт авч болох юм. Хэрэв энд дүрсэлсэн үйл явдлуудыг нүдээр харсан бол танд Есүсийн талаар ямар сэтгэгдэл төрөх байсан бэ? Энэ гайхамшиг Түүний талаар юу зааж байна вэ?

Иохан 3:1–21

Би Бурханы хаант улсад орохын тулд дахин төрөх ёстой.

Никодем нууцаар Есүс дээр ирэхдээ хянамгай ажиглагч байсан. Харин дараа нь тэр олны өмнө Есүсийг өмөөрч хамгаалсан (Иохан 7:45–52-ыг үзнэ үү) бөгөөд итгэгчдийн хамт Аврагчийн оршуулгад оролцсон (Иохан 19:38–40-ийг үзнэ үү). Та Иохан 3:1–21-ээс Никодемд Есүсийг дагаж, дахин төрөхөд нь нөлөөлсөн байж болох ямар сургаалыг олсон бэ?

Бошиглогч Иосеф Смит “Дахин төрөх нь ёслолуудаар дамжин Бурханы Сүнсээр ирдэг” гэж заасан (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 111). Таны баптисм ба гишүүний баталгаа—“ус болон Сүнснээс төрөх” (Иохан 3: 5) үйл явц дахин төрөхөд тань ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Та өөрчлөлтийн энэ үйл явцыг үргэлжлүүлж юу хийж байгаа вэ? (Алма 5:11–14-ийг үзнэ үү).

Түүнчлэн Moзая 5:7; 27:25–26; David A. Bednar, “Ye Must Be Born Again,” Liahona, May 2007, 19–22-ыг үзнэ үү).

Иохан 3:16–17

Тэнгэрлэг Эцэг Есүс Христээр дамжуулан намайг гэсэн хайраа харуулдаг.

Ахлагч Жэффри Р.Холланд “мөнх оршихуйн хамгийн эхний агуу үнэн бол Бурхан биднийг бүх зүрх сэтгэлээрээ, Өөрийн бүх хүчин чадал, оюун хийгээд чадлаар хайрладаг явдал юм” хэмээн заасан (“Маргааш ЭЗЭН та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 116). Та Бурханы хайрыг Түүний Хүүгийн бэлгээр дамжуулан хэрхэн мэдэрсэн бэ?

Ариун ёслол нь Бурханы хайрыг болон Түүний Хүүгийн бэлгийн талаар тунгаан бодох цаг олгодог. Ариун ёслолын ямар ямар дуулал танд энэхүү хайрыг мэдрэхэд тусалдаг вэ? Та ариун ёслолыг илүү гүн гүнзгий утга учиртай болгохын тулд юу хийж болох вэ?

Та Аврагчийн сургаал, тохинууллын талаар үргэлжлүүлэн уншихдаа уншсан зүйл тань Бурханы хайрыг ойлгож, мэдрэхэд хэрхэн тусалдаг талаар өөрөөсөө асуугаарай.

Иохан 4:24

Бурхан сүнс мөн үү?

Есүсийн хэлсэн Бурхан бол сүнс гэсэн үгсэд зарим хүн будилдаг. Энэхүү шүлгийн Иосеф Смитийн Орчуулгад чухал тодруулга оруулсан байдаг. “Учир нь ийм хүмүүст Бурхан Өөрийн Сүнсийг амласан бөлгөө” (Иохан 4:26, зүүлт тайлбар а-д). Хожмын үеийн илчлэлт Бурхан мах, ясан биетэй гэдгийг заадаг (Сургаал ба Гэрээ 130:22–23; Эхлэл 5:1–3; Еврей 1:1–3-ыг үзнэ үү).

Иохан 4:5–26

Христ надад амийн усыг өгдөг.

Есүс самари эмэгтэйд Өөрийнх нь өгөх уснаас уугч хэн ч хэзээ ч цангахгүй хэмээн хэлсэн нь ямар утгатай вэ? Сайн мэдээ хэрхэн амийн устай адил байдаг вэ?

Зураг
Горхины ус

Христийн сайн мэдээ бол бидний бодгалийг тэтгэдэг амийн ус юм.

Самари эмэгтэйд хандан хэлсэн Аврагчийн нэгэн захиас бидний хэрхэн бишрэн шүтэх нь хаана бишрэн шүтэхээс илүү чухал хэмээх захиас билээ (Иохан 4:21–24-ийг үзнэ үү). Та “Сүнсээрээ, үнэнээр Эцэгт мөргөхийн” тулд юу хийж байгаа вэ? (Иохан 4:23).

Мөн Судруудын удирдамж дахь “Бишрэн шүтэх”-ийг scriptures.ChurchofJesusChrist.org-оос; Дийн M.Дэйвийсийн “Шүтлэг бишрэлийн адислал” хэлсэн үгийг 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 85–88-аас үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Иохан 2–4.Гэр бүлээрээ эдгээр бүлгийг уншихдаа, Аврагч сүнслэг үнэнийг заахдаа өдөр бүрийн зүйлс буюу төрөлт, салхи, ус, хоол хүнс зэргийг хэрхэн ашигласныг анхаараарай. Та гэртээ байгаа ямар ямар зүйлийг ашиглан сүнслэг үнэнүүдийг зааж болох вэ?

 

Иохан 2:13–17.Танай гэр бүл гэр орноо ариун сүм шиг ариун газар болгохын тулд ямар цэвэр бус нөлөөг гаргаж хаях хэрэгтэй вэ? Та эдгээр зүйлийг гэрээсээ гаргаж хаяхын тулд юу хийх вэ?

Иохан 3:1–6.Гэр бүлийнхэнтэйгээ амьд, оюун ухаантай хүнийг бүтээх үйл явц буюу жирэмслэлт, төрөлтийн гайхамшгийн тухай ярилц. Есүс биднийг Бурханы хаанчлалд орохоос өмнө дахин төрөх ёстой хэмээн заасан. Яагаад дахин төрөх нь Бурханы хаант улсад орохоос өмнө хийх шаардлагатай өөрчлөлтөд тохирсон сайн зүйрлэл болж байна вэ? Бид сүнсээр дахин төрөх үйл явцыг хэрхэн үзэж чадах вэ?

Иохан 3:16–17.Энэ шүлгийг найздаа тайлбарлаж байгаа мэт өөрийн үгээр хэлэхийг гэр бүлийнхнээсээ хүс. Есүс Христ бидэнд Бурханы хайрыг мэдрэхэд хэрхэн тусалсан бэ?

Иохан 4:5–15.Аврагч сайн мэдээгээ амийн устай зүйрлэхдээ бидэнд юу зааж байсан бэ? Магадгүй танай гэр бүл урсгал усыг хараад усны чанарыг тодорхойлж болох юм. Бид яагаад өдөр бүр ус уух шаардлагатай вэ? Есүс Христийн сайн мэдээ хэрхэн “мөнх амь өөд оргилох булгийн устай” адил байдаг вэ? (Иохан 4:14).

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: God’s Love,” Children’s Songbook, 97.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Тэмдгүүдийг эрж ол. Судруудад сүнслэг үнэнүүдийг төлөөлөх эд зүйл, үйл явдал, үйлдлийг олонтоо ашигладаг. Эдгээр тэмдэг нь заагдаж буй сургаалын талаарх таны ойлголтыг баяжуулах болно. Жишээлбэл, Аврагч хөрвөлтийг дахин төрөхтэй зүйрлэсэн.

Зураг
Худгийн дэргэд Есүс самари эмэгтэйн хамт

Амийн ус, Саймон Дюви