Ирээд, Намайг дага
Нэмэлт эх сурвалж


“Нэмэлт эх сурвалж,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“Нэмэлт эх сурвалж,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019

Зураг
Таблетаа харж буй гэр бүл

Нэмэлт эх сурвалж

Эдгээр бүх эх сурвалжийг Gospel Library аппликэйшн болон LDS.org вэбсайт дээрээс олж болно.

Сүмийн сэтгүүл

Лиахона сэтгүүлд гардаг түүх, үйл ажиллагаанууд нь Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагаас таны зааж буй зарчмуудад нэмэлт эх сурвалж болж чадна.

Сүмийн дуулал болон Children’s Songbook

Ариун нандин хөгжим Сүнсийг урьдаг бөгөөд сургаалыг мартагдашгүй арга замаар заадаг. Сүмийн дуулал болон Хүүхдийн дуу зэрэг номын хэвлэмэл хувилбараас гадна music.lds.org дээр зарим дуулал, хүүхдийн дуунуудыг аудио хувилбараар олж болно.

Шинэ Гэрээний түүхүүд

Шинэ Гэрээний түүхүүд (2005) нь хүүхдүүдэд Шинэ Гэрээн дээр байдаг сургаал, түүхүүдээс суралцахад тусална. Gospel Library аппликэйшн болон medialibrary.lds.org вэбсайтаас эдгээр түүхийн видео бичлэгийг үзэж болно.

Институт, семинарын гарын авлага

Институт, семинарын гарын авлагуудад судруудад гардаг зарчим, шастирын сургаалын тайлбар, түүхэн үндэслэл агуулагддаг.

Медиа сан

Уран зураг, видео бичлэг, бусад медиа нь танд болон танай гэр бүлд Шинэ Гэрээнд гардаг сургаал, түүхүүдийг төсөөлөн бодоход тусална. Шинэ Гэрээнд гардаг үйл явдлуудыг зураглан харуулдаг Ариун Библийн видео бичлэгүүдийг багтаасан Сүмийн мэдээллийн эх сурвалжийн цуглуулгыг үзэхийн тулд Medialibrary.lds.org руу орно уу.

Итгэлдээ үнэнч байх нь

Сайн мэдээний энгийн зарчмуудыг ойлгоход нэмэлт тусламж хэрэгтэй бол Итгэлдээ үнэнч байх нь (2004) товхимлыг үзнэ үү. Энэхүү эх сурвалж нь сайн мэдээний сэдвүүдийг үсгийн дарааллаар жагсаан, энгийн тайлбар өгдөг.