“Сайшаалын тойрог,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2026 оны 12-р сар
Сар тутмын Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн захиас, 2026 оны 12-р сар
Өсвөр үеийнхний үйл ажиллагааны санаа
Сайшаалын тойрог
Зорилго
Жинхэнэ сайшаалаар баяр баясгаланг түгээж, бие биедээ урам өг.
Заавар
-
Өсвөр үеийнхэн тойрч суугаад, тус бүр цаас, үзэг эсвэл харандаа авна.
-
Тэд цаасны дээд талд нэрээ бичнэ. Дараа нь тэд цаасаа урагш, хойш ээлжлэн нугалж, ижил өргөнтэй хэд хэдэн нугалаа үүсгэнэ (энэ нь хумигддаг эсвэл тахир загвар үүсгэх ёстой).
-
Хүн бүр цаасаа баруун талд байгаа хүндээ дамжуулна. Бусдаас цаас хүлээн авсны дараа өсвөр үеийнхэн нэг нугалаа дотор нь тэр хүнд зориулж сайшаал буюу тэдэнд баяр баясгалан мэдрүүлэх зүйлийг бичнэ. Дараа нь тэд цааснуудыг дахин дамжуулж, дараагийн (бусдын бичсэн сайшаалыг уншилгүйгээр) сайшаалын үгээ бичнэ. Бүх хүний цаасан дээр бүгд ямар нэгэн зүйл бичих хүртэл үргэлжлүүл.
-
Цаг дуусах болоогүй бол цааснуудыг хэд хэдэн удаа тойруулан дамжуулж болно. Дараах асуултууд сайшаал бичих санааг өгөх болно:
-
Энэ хүн юундаа үнэхээр сайн бэ? Түүний “супер хүч” юу вэ?
-
Энэ хүнийг нэг үгээр тодорхойл.
-
Та энэ хүний юуг биширдэг вэ?
-
Дараах зүйлсийг ярилц
Таны тухай бусдын бичсэн зүйлийг уншихад ямар мэдрэмж төрсөн вэ? Ийм арга замаар бусдад баяр баясгалан мэдрүүлэх нь ямар санагдсан вэ?
Аврагч цаасан дээр чинь юу бичих байсан гэж та бодож байна вэ?
Яагаад Аврагч биднийг үгээрээ бие биедээ баяр баясгалан мэдрүүлээсэй гэж хүсдэг вэ?
© 2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly For the Strength of Youth Message, December 2026-ын орчуулга. Mongolian. 20043 363