2022
Бидний хөл дэх дэнлүү
2022 оны 8-р сар


“Бидний хөл дэх дэнлүү,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 8-р сар.

Сар тутмын Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө захиас, 2022 оны 8-р сар

Бидний хөл дэх дэнлүү

Эрт цагийн израилчуудын нийтлэг хэрэглэдэг байсан зүйл Их Эзэн биднийг хэрхэн чиглүүлдэг тухай заадаг.

Зураг
тосон дэнлүү

Баримт

Хуучин гэрээний үед хүмүүс харанхуйд гэрэл гаргахын тулд тосон дэнлүү хэрэглэдэг байжээ. Эдгээр дэнлүүний ихэнх нь 3 үндсэн хэсгээс бүрддэг байв. Тухайлбал:

  1. Хүний гарын алганд хангалттай багтахуйц жижиг хэмжээтэй, тос агуулах шавар бортого

  2. Тос шингэсний дараа асаах маалинган утас

  3. Утсыг тогтоон барих амсар буюу хошуу

Ганц утастай энгийн дэнлүүнүүд эргэн тойрныхоо хэдхэн алхам газрыг гэрэлтүүлдэг байсан. Алхахдаа дэнлүү бариад явбал зөвхөн урдах алхмаа харахуйц гэрэлтэй байх учраас харанхуйд анхаарал болгоомжтой явах боломжтой.

Бидний үүнээс суралцаж болох зүйл

Зураг
Тосон дэнлүү барьж буй Есүс Христ

Зөвшөөрөлтэй ашиглав. Хөтлөөч, намайг, Саймон Дюви. altusfineart.com © 2022-ын хуулбар.

Их Эзэний үг дэлхий дээрх бидний хүрээлэн буй эргэлзээ, харанхуй дундуурх замыг гэрэлтүүлж чадна.

Их Эзэн биднээс сайн мэдээний гэрлийг бусад хүнд харуулахын тулд гэрлээ нуулгүйгээр үргэлж авч явахыг хүссэн (Матай 5:14–16-г үзнэ үү).

Дэнлүүгээ тосоор дүүрэн байлгах эсэх нь биднээс шалтгаална (Матай 25:1–13). Бид залбирч, судраас судалж, үйлчилж, бошиглогчийг дагаснаар мөн итгэлийн болон үнэнч шударга бусад үйлээрээ дамжуулан дэнлүүгээ тосоор дүүргэдэг (see Spencer W. Kimball, Faith Precedes the Miracle [1972], 256).

Хэрэв бид итгэлээр үйлдвэл, Их Эзэн заримдаа бидний дахин нэг алхам урагш алхах замыг хангалттай гэрэлтүүлдэг (see Boyd K. Packer, “The Candle of the Lord,” Ensign, Jan. 1983, 54).