2021
Гэр бүлийн түүх бидний өвөг дээдэст тусалдаг
2021 оны 12-р сар


“Гэр бүлийн түүх бидний өвөг дээдэст тусалдаг” Лиахона, 2021 оны 12-р сар

Сар тутмын Лиахона сэтгүүлийн захиас, 2021 оны 12-р сар

Гэр бүлийн түүх бидний өвөг дээдэст тусалдаг

Гэр бүлийн түүх гэдэг нь гэр бүлийн гишүүдийнхээ талаар суралцах, олж мэдэхийг хэлнэ. Бид түүнчлэн өвөг дээдсийнхээ талаар мэдээлэл цуглуулснаар тэдний төлөө ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэх боломжтой болдог.

Зураг
alt text

Гэр бүлүүд Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний төвд байдаг. Тэрээр гэр бүлүүдэд үүрд хамт амьдрах замыг бэлдсэн. Бид гэр бүлийн түүх, ариун сүмийн ажлыг хийснээр амьд болон нас барсан гэр бүлийн гишүүдээ нэгтгэн холбоход тусалдаг. (“Ариун сүмийн ажил” гэдэг нь эхнэр нөхөртэйгөө лацдан холбогдох зэрэг ариун сүмийн ёслолуудыг өөрсдөө хүлээж авахаас гадна өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмд ёслолуудыг хийлгэх гэсэн утгатай.)

Гэр бүлийн түүх ба Ариун сүмийн ажил

Дэлхий дээр амьдарч байсан болон амьдрах хүн бүрд сайн мэдээний ёслолууд хэрэгтэй. Өвөг дээдэст маань ёслолуудыг хийлгэх боломж байгаагүй бол бид тэдний өмнөөс ёслолуудыг гүйцэтгэж чадна. Тэдгээр ёслолын нэг нь гэр бүлийн гишүүдтэйгээ лацдан холбогдох юм. “Лацдан холбогдох” гэдэг нь хэрвээ бид зөв шударга байвал гэр бүлтэйгээ үүрд хамт амьдрах боломжтой гэсэн утгатай. Бид гэр бүлтэйгээ зөвхөн ариун сүмд лацдан холбогдох боломжтой.

Гэр бүлийн түүхийн ажлын адислалууд

Зураг
гэр бүл

Гэр бүлийн түүх бидэнд амьд буй гэр бүлийнхэнтэйгээ харилцаагаа бэхжүүлэхэд тусалдаг. Бид түүх, гэрэл зураг болон бусад дурсамжаа бие биетэйгээ хуваалцсанаар гэр бүлийн дотно харилцааг бий болгодог. Бид түүнчлэн бие биенээ хайрлах хайраа бэхжүүлдэг. Бошиглогчид бидэнд гэр бүлийн түүхийн ажлыг хийснээр бид Есүс Христэд илүү ойртох болно гэж амласан.

Өвөг дээдсээ олох нь

Зураг
Хятад хэл дээрх бүртгэлүүд

Тэнгэрлэг Эцэг биднийг одоо байгаа гэр бүл болон өвөг дээдэстэйгээ лацдан холбогдоосой гэж хүсдэг. Бид өвөг дээдэстэйгээ лацдан холбогдохоос өмнө тэдний талаарх мэдээллүүдийг олж, хадгалах хэрэгтэй. Гэр бүлийн түүхийн ажил нь зөвхөн нэрс, огноо, газруудыг судлах төдий зүйл биш юм. Бид өвөг дээдсийнхээ тухай суралцах үедээ тэдэнтэй илүү холбоотой гэдгээ мэдрэх болно.