2021
Сүмийн зүгээс тусламж, дэмжлэг үзүүлэв
2021 оны 11-р сар


Сүмийн зүгээс тусламж, дэмжлэг үзүүлэв

Хямралын үед болон дэлхийн хаана ч тусламж үзүүлэх хэрэгтэй үед Сүм нь өөр бусад халамжийн болон төрийн бус байгууллагуудтай олонтоо хамтарч ажиллан, тусламж, дэмжлэг үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийсээр байна. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Хожмын Үеийн Гэгээнтэн Энэрлийн байгууллага гэх Сүмийн хүмүүнлэгийн байгууллага дараах дэмжлэг тусламжийг үзүүлжээ. Үүнд:

  • Ашгийн бус байгууллагуудад АНУ-ын Нью Мексик, Аризона, Юта мужийн Навахо үндэстний алслагдсан газар нутагт байх айл өрхүүдэд халуун хүйтэн усны систем суурилуулах боломж олгосон.

  • 121 улс орон, нутаг дэвсгэрийн эрсдэлтэй хүн амд КОВИД-19-ийн вакцины ойролцоогоор 2 тэрбум тунг түгээсэн.

  • Суданы үерт автсан тосгодод болон Суданд амьдарч байгаа Этиопын дүрвэгчдэд шаардлагатай хангамжаар тусламж үзүүлсэн. Түүнчлэн уг тусламж нь тариачдад үерийн дараа хэвийн амьдралдаа эргэн орж, өөрсдийгөө болон бусдыг хоол хүнсээр хангахад туслахын зэрэгцээ хувийн бизнесээ хөгжүүлэх замаар биеэ даахад гэр бүлүүдэд тусалсан болно.

  • 9000 дүрвэгч, цагаачдад нийт 5 сая ам.долларын хэд хэдэн удаагийн мөнгөн тусламжийг Нэгдсэн Улсын ойролцоогоор 190 буяны байгууллагаар дамжуулан өгсөн.

  • Франц Полинезийн хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан сургалтыг үргэлжлүүлэн өгч, компьютероор хангав.

  • Өөр шашны болон олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллаж, АНУ-ын Техас мужийн шилжин суурьших төв дэх цагаач гэр бүлүүдэд тусалжээ.

  • Парагвайд цар тахалд туслах 20 төслийг хэрэгжүүлсэн.

  • Хаитид асар их сүйрлийг дагуулсан газар хөдлөлтийн дараа Сүмийн барилгуудыг хоргодох байр болгон ашиглаж, Сүмээс идэх хоол, уух ус болон өөр бусад бараа материалаар хангах замаар тусламж үзүүлэв.

  • Катар, Европ, Нэгдсэн Улсад амьдарч байгаа Афганистаны дүрвэгчдийн зайлшгүй хэрэгцээг хангаж тусалсан.

Сүм нь мөн Карибын Сэйнт Винсэнт, Грэнадин арлуудад галт уулын идэвхтэй хөдөлгөөний үеэр тусламж үзүүлж, АНУ-ын Мексикийн булан, Лүизианад болсон хар салхины дараах цэвэрлэгээ, сэргээн босголтод тусалж, Герман, Бельги, Голланд, Люксембург, Швейцарын зарим нутагт буусан үерийн улмаас учирсан сүйрэлд тусламж үзүүлсэн болно.