2021
Түүний Сүмийн нэр
2021 оны 10-р сар


“Түүний Сүмийн нэр,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 10-р сар.

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сар тутмын захиас, 2021 оны 10-р сар

Түүний Сүмийн нэр

Есүс Христийн Өөрийн Сүмд өгсөн нэр утга учиртай.

Зураг
Сайн Хоньчин Есүс Христ

Миний сүм

Сүм—Ижил зүйлд хамтдаа итгэж, шүтэн биширдэг хүмүүсийн бүлэг юм. Энэ сүм бол Есүс Христийнх. Тэр эхлүүлсэн. Тэр удирддаг. Энэ бол Түүний Сүм.

нэрлэгдэх

Есүс Христ Өөрийнхөө Сүмийг юу гэж нэрлэхийг хүсэж байгаагаа бидэнд хэлсэн. Тиймээс бид Сүмийг Түүний хэлснээр дуудах ёстой бөгөөд бусдаас мөн ийн дуудахыг эелдгээр хүсэх хэрэгтэй. Энэ нэр Есүс Христээс ирсэн.

Эцсийн өдрүүд

Эцсийн өдрүүд—Бидний амьдарч байгаа цаг үе; Есүс Христийн Хоёр дахь ирэлтээс өмнөх цаг үе. Есүс Христ энэ сүүлчийн өдрүүдэд бэлтгэхээр Өөрийн Сүмийг дэлхийд эргүүлэн авчирсан. Энэ нь дэлхийг Түүний Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд туслах болно.

Есүс Христийн Сүм

(“Миний сүм”-ийг үзнэ үү.) Энэ бол Аврагчийн Өөрийн Сүмд өгсөн нэрийн эхний хэсэг юм. Тэр үүнийг зохион байгуулсан учраас “Сүм” гэж нэрлэж, Өөрийн нэрийг өгсөн.

Хожмын үе

(“Эцсийн өдрүүд”-ийг үзнэ үү.) Энэ нь Сүмийн нэрийн дараагийн хэсэг юм. Энэ бол түүний эрт үед эхлүүлсэн сүм биш, харин энэ өдрүүдэд Түүний буцааж авчирсан Сүм гэдгийг энгийнээр харуулж байна.

Гэгээнтнүүд

Гэгээнтнүүд—“Цэвэр ариун хүмүүс” гэсэн утгатай. Энэ нь Сүмийн нэрийн хамгийн сүүлийн хэсэг. Энд Сүмийн гишүүдийн талаар өгүүлж байна. Есүс Христ биднийг цэвэр, ариун болгож чадна. Түүнчлэн биднийг Түүний зарлигласан зүйлүүдийг хийхээр хичээх үед Тэр биднийг хүчирхэгжүүлэхээр Ариун Сүнсийг өгдөг. Биднийг Түүнд итгэж, үргэлжлүүлэн хичээх үед Тэр биднийг ариун болгодог. Тэр биднийг гэгээнтнүүд болгодог.