2017
Гэрэл нь бай
April 2017


Гэрэл нь бай

“Дэлхийд туяарч болохын тулд гэрлээ өргөгтүн. Болгоогтун би бол та нарын өргөх тэрхүү гэрэл билээ” (3 Нифай 18:24).

Зураг
Be a light

Бид жинхэнэ найз нөхөд байснаар бусдад гэрэл нь байж чадна. Доорх санаануудыг уншаад, өөрийнхөө санааг нэм. Хайраа үзүүлэхийг хүссэн хүнийхээ нэрийг бичих бүрдээ нарыг буд.

  1. Бусдыг хайрла. Та тэдний амьдралд том өөрчлөлт гаргаж чадна! Христ тэднийг хайрладаг учраас тэдэнд тэрхүү хайрыг харуулахыг хичээ.

    Хэн: __________________________

  2. Уучил. Хэрэв хэн нэгэн таныг гомдоовол тэдний байр сууринаас харахыг хичээ. Хэрэв та тэднийг уучилбал зүрх сэтгэлийг нь зөөлрүүлж чадна.

    Хэн: __________________________

  3. Урамшуулан дэмж. Найз нөхдийнхөө давуу талыг сайшаа. Хэдийгээр тэдэнд засаж сайжруулах зүйл байгаа ч гэлээ, сайн талыг нь олж хар. Та хамгийн сайнаараа байх нь тэдэнд бас тус болдог!

    Хэн: __________________________

  4. Ариун Сүнсийг сонс. Таны үгс муу нөхцөл байдлыг ч сайн болгон өөрчлөх боломжтой. Ариун Сүнс танд ямар үг хэлэхийг мөн хэрхэн сайхан сэтгэлээ харуулахыг олж мэдэхэд тань тусалж чадна.

    Хэн: __________________________

  5. Хэзээ ч хов жив ярьж болохгүй. Муу үг хүнийг гомдоодог. Хүмүүс сайн гэдэгт эргэлзэхгүй байж, сөрөг муу бодлоос татгалз.

    Хэн: __________________________

  6. Найз нөхдөө дэмж. Найзынхаа спортын арга хэмжээнд эсвэл сургуулийнх нь тоглолтод очих нь тэдэнд таны хайрыг мэдрэхэд тусална.

    Хэн: __________________________

  7. Сайн мэдээнээс суралцахад бусдыг урь. Хэдийгээр тэд таны хэлснийг хүлээн авахгүй ч та түүнд анхаарал халамж тавьдаг гэдгээ харуулсан.

    Хэн: __________________________

  8. Янз бүрийн хүмүүстэй найзал. Бусдад хуваалцах олон сайн сайхан зүйл байдаг. Христ юу ч болсон бай бүх хүнд тусалж, тэднийг хайрласан.

    Хэн: __________________________