2017
Байныхаа гол руу онилох нь
January 2017


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Байныхаа гол руу онилох нь

Зураг
Woman shooting bow and arrow

© Serg Myshkovsky/Getty Images-ийн гэрэл зураг

Би саяхан сур харвах сургуулилт хийж байсан хэдэн хүнийг ажигласан юм. Тэднийг ажиглаж байхад нум сумаар гарамгай харвадаг болохыг үнэхээр хүсэж байвал цаг хугацаа, дадлага хэрэгтэй болох нь ойлгомжтой байв.

Хоосон хана руу харваад, сумаа тойруулан бай зурснаар мэргэн харваач гэсэн нэр хүндийг авч чадахгүй. Та байны голыг олж, онч мэргэн онох урлагт суралцах хэрэгтэй болно.

Байгаа зурах нь

Эхлээд харвачихаад, дараа нь байгаа тойруулж зурна гэдэг нь бага зэрэг утгагүй санагдаж магадгүй. Гэхдээ бид заримдаа яг ийм дүр төрхийг амьдралынхаа бусад нөхцөл байдалд олж хардаг.

Сүмийн гишүүд бид заримдаа өөрсдийгөө сайн мэдээний хөтөлбөр, асуудал, тэр ч байтугай сонирхолтой, чухал эсвэл зугаатай санагдах сургаалд хүртэл дасгах хандлагатай байдаг. Бид тэдгээрийг тойруулан байгаа зурахдаа өөрсдийгөө сайн мэдээний төв рүү онилж байгаа гэдэгт итгүүлэхээр соригддог.

Үүнийг хийхэд хялбар л даа.

Эрин зууны туршид бид Бурханы бошиглогчдоос онцгой зөвлөгөө, сүнслэг илчлэлт хүлээн авсаар ирсэн. Түүнчлэн бид янз бүрийн хэвлэмэл бүтээл, удирдамж, Сүмийн гарын авлагуудаас удирдамж, тодруулга хүлээн авдаг. Бид сайн мэдээний дуртай сэдвээ хялбархан сонгож, түүнийгээ тойруулан бай зурчихаад, сайн мэдээний гол цөмийг таньж мэдсэн гэдгээ зөв гэж нотолдог.

Аврагч тодруулга өгдөг

Энэ бол бидний үед л тохиолдож байгаа асуудал биш юм. Эрт цагт шашны удирдагчид жагсаалт гаргах, зэрэг дэвийг тодорхойлох, аль тушаал нь хамгийн чухал болох талаар маргалдах, цэц булаалдах зэрэгт их цаг зарцуулдаг байжээ.

Нэгэн өдөр шашны хэсэг эрдэмтэн Аврагчийг мэтгэлцээндээ оролцуулахыг оролдов. Тэд цөөхөн хүний санал нийлсэн асуудлаар Түүнтэй мэтгэлцэхийг хүссэн байна.

Тэд “-Багш аа, Хууль дахь агуу тушаал нь аль вэ?” гэж асуув.

Есүсийн “Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла.

Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн.

Удаах нь, Чи хөршөө өөрийн адил хайрла.

Энэ хоёр тушаал дээр бүх Хууль болоод Эш үзүүлэгчид тулгуурладаг юм гэлээ”1 хэмээн хариулсныг бид бүгд мэддэг.

“Энэ хоёр тушаал дээр бүх хууль болоод Эш үзүүлэгчид тулгуурладаг” хэмээх сүүлийн өгүүлбэрийг анхаарна уу.

Аврагч бидэнд зөвхөн байг харуулаад зогсохгүй бас байны төв хэсгийг тодорхойлж өгсөн.

Байг онох нь

Сүмийн гишүүд бид өөрсөд дээрээ Есүс Христийн нэрийг авахаар гэрээнд ордог. Тэрхүү гэрээний далд утга нь Бурханы тухай судлах, Түүнийг хайрлаж, эрхэмлэн хүндэтгэх мөн Түүнд итгэх итгэлээ нэмэгдүүлэн, замаар нь замнаж, гэрч нь болон тууштай зогсохыг хичээн чармайх болно гэсэн ойлголт юм.

Бид Бурханы талаар судалж, биднийг хайрладаг хайрыг нь мэдрэх тусмаа Есүс Христийн хэмжээлшгүй золиослол бол Бурханы тэнгэрлэг бэлэг гэдгийг улам илүү ухаардаг. Бурханы бэлэг өршөөлийн гайхамшигт хүргэх чин сэтгэлийн наманчлалын замаар алхахад бидэнд сүнслэгээр нөлөөлж байдаг. Энэ үйл явц биднийг өөрсдийнхөө эргэн тойронд байгаа хүмүүсийг илүү агуу хайр, энэрлээр хайрлах боломжтой болгодог. Бид хаяг шошгоны цаадхыг харахад суралцах болно. Бид хүмүүсийг хийсэн гэм нүгэл, алдаа дутагдал, сул тал, улс төрийн чиг хандлага, шашны итгэл үнэмшил, үндэс угсаа эсвэл арьсны өнгөөр буруутгах юм уу шүүхээр уруу татагдахгүй байх болно.

Бид хүн нэг бүрийг Тэнгэрлэг Эцэгийн маань хүүхэд, бидний ах, эгч хэмээн хардаг болно.

Бусдыг онцгойлон хайрлахад тийм ч амар хялбар биш нэгнийг хүртэл ойлгож, хайрлан, тэдэнд хүрч дэмжих болно. Бид гашуудах тэдний хамт гашуудаж, тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулах болно.2

Мөн бид сайн мэдээний зөв байны талаар зовж шаналах шаардлагагүй гэдгийг ухаарах болно.

Хоёр агуу зарлиг бол бай нь юм. Эдгээр хоёр тушаал дээр бүх Хууль болоод Эш үзүүлэгчид тулгуурладаг.3 Үүнийг бид хүлээн авах л юм бол бусад бүх сайн зүйл утга учир, авцалдаатай болно.

Хэрэв бид юуны өмнө бодол санаа, хүчин чармайлтаа Бүхнийг Чадагч Бурханыг хайрлах хайраа нэмэгдүүлэх, зүрх сэтгэлээ бусдад зориулахад төвлөрүүлбэл байгаа зөв олж, байныхаа гол руу онилох буюу Есүс Христийн жинхэнэ дагалдагчид болно.

Хэвлэх