2013
Бидэнд зориулсан сургаал
Нохой 2013


Бидэнд зориулсан сургаал

“Бидэнд зориулсан сургаал”-ыг Санваарын анги болон Халамжийн Нийгэмлэгийн хичээлүүдэд сарын дөрөв дэх ням гарагт заана. Хичээл бүрийг хамгийн сүүлийн ерөнхий чуулган дээр хэлсэн үгсээр бэлтгэж болно (доорх хүснэгтийг үзнэ үү). Гадас болон дүүргийн ерөнхийлөгчид ашиглах материалаа сонгох буюу бишоп болон салбарын ерөнхийлөгчдөд сонгохыг даалгаж болно. Удирдагчид, Мелкизедек санваартан ах нар болон Халамжийн Нийгэмлэгийн эгч нар ням гарагт ижил хичээл үзэхэд анхаарах хэрэгтэй.

Дөрөв дэх ням гарагийн хичээлд ирж буй хүмүүсийг сүүлд гарсан ерөнхий чуулганы сэтгүүлийг авчирч судлахыг урамшуулна.

Хэлсэн үгсээс хичээлд бэлтгэх зөвлөмжүүд

Хичээлийг судалж, заахад Ариун Сүнс тантай хамт байж болохын тулд залбир. Та өөр материал ашиглан. хичээлээ бэлдэхийг хүсч болох ч чуулган дээр хэлсэн үгс нь батлагдсан хөтөлбөр юм. Таны үүрэг бол Сүмийн хамгийн сүүлийн ерөнхий чуулган дээр заагдсан сайн мэдээг сурч, түүний дагуу амьдрахад нь бусдад туслах явдал юм.

Материалаа давтан уншиж, ангийн гишүүдийн хэрэгцээнд тохирох зарчмууд болон сургаалыг эрж хай. Түүнчлэн эдгээр үнэнийг заахад тань туслах түүхүүд, судрын эшлэлүүд болон өгүүлэмжийг хэлсэн үгсээс хай.

Зарчмууд болон сургаалыг яаж заахаа тоймло. Ангийн гишүүдээс туслах асуултуудыг асуу:

  • Хэлсэн үгсээс зарчим болон сургаалыг хай.

  • Тэдгээрийн утгыг тунгаан бод.

  • Ойлголт, санаа бодол, туршлага болон гэрчлэлээ хуваалц.

  • Эдгээр зарчмууд болон сургаалыг тэдний амьдралтай холбо.

Хичээлүүдийг заах ёстой сарууд

Дөрөв дэх ням гарагийн хичээлийн материалууд

2013 оны 10-р сар–2014 оны 4-р сар

2013 оны 10-р сарын ерөнхий чуулган дээр хэлсэн үгс*

2014 оны 4-р сар–2014 оны 10-р сар

2014 оны 4-р сарын ерөнхий чуулган дээр хэлсэн үгс*