2013
Бие даасан байдал
Бич 2013


Айлчлагч багшийн захиас бичиг, 2013 оны есдүгээр сар

Бие даасан байдал

Энэ материалыг залбирч судлан гэрт нь очиж заадаг эгч нартайгаа аль болох тохиромжтой хэсгийн талаар ярилц. Эгч нарыг хүчирхэгжүүлэх болон Нийгмийн Халамжийн бүлэг өөрийн тань амьдралд идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд туслах асуултуудыг асуу. Нэмэлт мэдээллийг reliefsociety.lds.org-аас үзнэ үү.

Зураг
Нийгмийн Халамжийн бүлгийн лац тэмдэг

Итгэл, Гэр бүл, Халамж

Бие даасан байдал нь чадвар, үүрэг хүлээх байдал мөн өөрсдийн болон гэр бүлийнхээ сүнслэг бөгөөд материаллаг аж байдлыг хангах хүчин чармайлт юм.1

Бид өөрсдийн гэр оронд мөн нийгэмд бие даасан байдлын зарчмыг сурч, хэрэглэснээр бид ядуу зүдүү болон тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг харж хамгаалан, бусдад бие даах чадвартай болоход нь тусалснаар тэд бэрхшээлтэй мөчүүдийг тэвчиж чадах болно.

Бид сүнслэг болон материаллаг байдлын хувьд бие даасан байхын тулд өөрсдийн сонгох эрх чөлөөг ашиглах давуу эрх мөн үүрэг хариуцлагатай. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д. Хэйлс сүнслэг бие даасан байдал болон Тэнгэрлэг Эцэгт хамааралтай байх талаар:” Бид ариун ёслолоос зөв зохистойгоор хүртэн, ариун сүмийн эрхийн бичиг авахуйц зохистой байж, бусдад үйлчлэхийн тулд золиослол хийн, гэрээндээ залбиралтайгаар амьдарснаар сүнслэг байдлын хувьд бие даасан байдалтай болж, хөрвүүлэгддэг билээ” хэмээн заасан байдаг.2

Ахлагч Хэйлс бидэнд “энэ нь дээд боловсрол эсвэл тусгай мэргэжлийн боловсролтой болох, ажил хийж сурах мөн олсныхоо хэмжээнд зарцуулан амьдрах” зэргээр материаллаг байдлаараа бие даасан байдалтай болохыг зөвлөсөн. Өрөнд орохоос зайлсхийж, мөнгөө хадгалснаар бид ирээдүйд Сүмийн бүрэн цагийн үйлчлэлд бэлэн байх болно. Бие махбодын болон сүнслэг бие даасан байхын зорилго нь биднийг аюулгүй найдвартай байлган бид тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тусалж чадахад оршино.3

Судруудаас

Матай 25:1-13; 1 Тимот 5:8; Алма 34:27–28; Сургаал ба Гэрээ 44:6, 58:26–29, 88:118

Бидний түүхээс

Хожмын Үеийн Гэгээнтнүүд алс бөглүү цөл газар байсан Солт Лэйкийн хөндийд цугларсны дараа Ерөнхийлөгч Бригам Янг тэднээс тогтвортой амьдрах орон гэрээ босгон, хөгжиж дэвшихийг хүссэн. Үүнийг хийхийн тулд Гэгээнтнүүд бие даахад тус болох чадвар, дадлыг сурах хэрэгтэй болсон. Энэхүү хичээл зүтгэлд, Ерөнхийлөгч Бригам Янг эмэгтэйчүүдийн хүчин чадал, авьяас билэг, итгэлтэй байдал мөн бэлэн байдалд нь агуу ихээр найдаж байсан бөгөөд тэрбээр тэдэнд түр хугацааны тодорхой үүрэг хариуцлагуудыг даалгасан юм. Хэдийгээр өнөө үед Нийгмийн Халамжийн бүлгийн эгч нарын хүлээсэн тодорхой үүрэг хариуцлага нь өөр ч гэсэн зарчмууд нь адилхан байдаг билээ:

  1. Ажил хөдөлмөрт дурла. Дэмий суухаас зайлсхий.

  2. Өөрийгөө золиослох байдлын мөн чанарыг эзэмш.

  3. Сүнслэг хүч чадал, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, санхүү, хоол хүнс болон бусдын амьдралыг тэтгэх хэрэгцээтэй зүйлүүдийг олох өөрийн хувийн үүрэг хариуцлагыг хүлээн зөвшөөр.

  4. Сорилтуудыг даван туулах итгэл мөн урам зоригийн төлөө залбир.

  5. Тусламж хэрэгтэй байгаа тэдгээр хүмүүсийг хүчирхэгжүүл.4

Эшлэл

  1. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 6.1.1.-ийг үзнэ үү.

  2. Робэрт Д.Хэйлс “Өөрсдийгөө таньж мэдэх нь: Ариун ёслол, Ариун сүм, Үйлчлэлийн золиослол” Лиахона ба Ensign 2012 оны 5-р сар, 34.

  3. Робэрт Д. Хэйлс, “ Өөрсдийгөө таньж мэдэх нь,” 36.

  4. Миний хаант улсын охид: Нийгмийн Халамжийн бүлгийн түүх болон үйл ажиллагаа (2011), 51-ийг үзнэ үү.

Би юу хийж чадах вэ?

  1. Би харж хамгаалдаг эгч нартаа материаллаг болон сүнслэг хэрэгцээний талаар шийдвэр гаргахад нь хэрхэн тусалж байна вэ?

  2. Ариун ёслолд бэлтгэж мөн үйлчлэлд өөрийгөө золиосолсноор би өөрийн хүчинд тулгуурлах сүнслэг байдлаа өсгөж байна уу?