2012
Бидэнд зориулсан сургаал
Нохой 2012


Бидэнд зориулсан сургаал

“Бидэнд зориулсан сургаал”-ыг Санваартны анги болон Нийгмийн Халамжийн бүлэгт сарын дөрөвдэх бүтэн сайн өдөр заана. Хичээл бүрийг хамгийн сүүлийн ерөнхий чуулган дээр хэлсэн үгсээр бэлтгэж болно (доорх хүснэгтийг үз). Гадас болон дүүргийн ерөнхийлөгч нар ашиглах материалаа сонгох буюу бишоп болон салбарын ерөнхийлөгч нарт сонгохыг даалгаж болно. Удирдагч нар, Мелкизедек Санваартан ах нар болон Нийгмийн Халамжийн бүлгийн эгч нар ням гарагт ижил хичээл үзэхэд анхаарах хэрэгтэй.

Дөрөвдэх ням гарагийн хичээлд ирж буй хүмүүсийг сүүлд гарсан чуулганы сэтгүүлийг авчирч судлахыг урамшуулна.

Хэлсэн үгнээс хичээлд бэлтгэх зөвлөмж

Хичээлийг судалж, заахад Ариун Сүнс тантай хамт байж болохын тулд залбир. Та өөр материал ашиглан хичээлээ бэлдэхийг хүсч болох ч чуулган дээр хэлсэн үг нь батлагдсан хөтөлбөр юм. Таны үүрэг бол Сүмийн хамгийн сүүлийн ерөнхий чуулган дээр заагдсан сайн мэдээг сурч, түүний дагуу амьдрахад нь бусдад туслах явдал юм.

Материалаа давтан уншиж, ангийн гишүүдийн хэрэгцээнд тохирох зарчмууд болон сургаалыг эрж хай. Түүнчлэн эдгээр үнэнийг заахад тань туслах түүхүүд, судрын эшлэлүүд болон өгүүлэмжийг хэлсэн үгнүүдээс хай.

Зарчмууд болон сургаалыг яаж заахаа тоймло. Ангийн гишүүдэд туслах асуултуудыг асуу:

  • Хэлсэн үгнүүдээс зарчим болон сургаалыг хай.

  • Тэдгээрийн утгыг тунгаан бод.

  • Ойлголт, санаа бодол, туршлага болон гэрчлэлээ хуваалц.

  • Эдгээр зарчмууд болон сургаалыг тэдний амьдралтай холбо.

Сар бүрийн заах ёстой хичээлүүд

Дөрөвдэх ням гарагийн хичээлийн материалууд

2012 оны 10-р сар–2013 оны 4-р сар

2012 оны 10-р сарын ерөнхий чуулган дээр хэлсэн үгс*

2013 оны 4-р сар–2013 оны 10-р сар

2013 оны 4-р сарын ерөнхий чуулган дээр хэлсэн үгс*