2012
Эрхэм хүндэт Амига
2012 оны аравдугаар сар


Эрхэм хүндэт Амига

Сайн байна уу? Мексикээс мэндчилж байна! Би чиний захидлыг хүлээж аваад бас төрсөн өдөр чинь ойртож байгааг сонсоод сэтгэл их хөдөллөө. Хүүхдийн Хэсгээс шилжих гэж байгаадаа сэтгэл чинь бага зэрэг гонсгор байгаа юм шиг санагдлаа. Би Залуу Эмэгтэйчүүдийн ангид шилжин ирсэн тухайгаа чамд дурдаж болох уу?

Би ч бас Хүүхдийн Хэсгээс шилжихдээ сандарч байсан. Олон найзтай болж чадахгүй байх гэж би санаа зовж байлаа. Хамгийн ахмад охидын нэг биш, харин хамгийн балчир охидын нэг байх болсондоо би эмээж байлаа.

Гэтэл бүх юм сайхан болсон. Миний төрсөн өдрийн өмнө бишоп надтай ярилцлага хийж, өөрчлөлт нь сайн зүйл байх болно гэж хэлсэн. Ням гараг болоход би ичиж, Хүүхдийн Хэсгийн өрөөндөө байж байлаа. Аз болоход Залуу Эмэгтэйчүүдийн удирдагчдын нэг нь намайг тэндээс олсон. “Чамайг энд байгаа гэж би бодсон нь үнэн байна! Нааш ир, хичээлдээ орох цаг боллоо” гэж тэр хэлж билээ.

Диаз эгч нээлтийн үйл ажиллагаан дээр надад баяр хүргэж, Залуучуудын бат бөх байдлын төлөө, Залуу Эмэгтэйчүүдийн Хөгжил Дэвшил товхимлууд, өдрийн тэмдэглэл гэсэн гурван номыг надад өгсөн. Би энэ номнуудад дуртай болсон. Би өрөөг тойруулж хараад, Хүүхдийн Хэсэгт байсан зарим охид энд байхыг харлаа. Миний танихгүй охид сайн байна уу гэж надтай мэндлэв. Удалгүй би айж эмээхийн оронд амар амгаланг мэдэрлээ.

Үүний дараа бүх зүйл хэвийн боллоо. Мючелийн үйл ажиллагаа сайн мэдээгээр хэрхэн амьдрах болон гэр бүл, найз нөхдөдөө хэрхэн туслахыг заасан учраас надад маш их хэрэгтэй байлаа. Мөн жил бүр аяллаар явах нь хэчнээн хөгжилтэй байдаг гээч! Одоо би Лаурел ангид байгаа. Хувийн Хөгжил Дэвшлээ удахгүй дуусгана гэдэгт итгэлтэй байна. Би Залуу Эмэгтэйчүүдийн медалиа зүүхийг тэсч ядан хүлээж байна. Энэ медаль өнгөрсөн жилүүдэд би Тэнгэрлэг Эцэгтээ хэр зэрэг ойртон өсч хөгжсөнийг надад сануулах болно.

Иймд миний найз битгий айгаарай. Цоглог жавхаатай байж Залуу Эмэгтэйчүүдэд оч. Тэнд очсондоо харамсахгүй гэдгийг би чамд амлаж байна.

Хайртай шүү,

Марибел

Зураг чимэглэлийг Брад Кларк