2012
Ариун сүмд үйлчлэх нь
Хонь 2012


Залуучуудад зориулав

Ариун сүмд үйлчлэх нь

Би 17 нас хүрээд ирээдүйнхээ талаар нухацтайгаар бодож эхэлсэн. Тэгээд би Тэнгэрлэг Эцэгтээ хандан номлолд явах болон мелкизедек санваар авахын тулд хэрхэн бэлтгэж болох талаар залбирсан юм. Ариун сүм бол Их Эзэний өргөө мөн тэнд Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү ойр мэт мэдрэх учраас ойр ойрхон ариун сүмд орох ёстой гэдгээ би мэдэрсэн.

Би жилд 1000 баптисм хийх зорилт өөртөө тавьсан. Энэ бол миний тавих ёстой зорилт гэж би үнэхээр мэдэрсэн бөгөөд энэ нь миний хийх ёстой зүйл мөн эсэхийг мэдэхээр мацаг барьсан юм. Тэнгэрлэг Эцэг маань надад хариулж, би бямба гараг бүр Тампико Мексико ариун сүм рүү явж эхэлсэн.

500 баптисм хийснийхээ дараа би өвөг дээдсээ олохын тулд гэр бүлийн түүхээ судлах зорилт тавьсан. Би үүнийг хийх үнэхээр дуртай болсон тул тэдний нэрсийг хайгаад унтаж ч чаддаггүй байв. Би өвөг дээдсийнхээ найман үеийн 50 нэрийг олсон бөгөөд тэдэнд зориулж ариун сүмийн ажил хийхэд тусалсан.

Би нийтдээ 1300 гаруй баптисм хийж, семинараа дүүргэж мөн мелкизедек санваар хүртсэн бөгөөд одоо амьдралын маань хамгийн чухал зорилго болсон бүрэн цагийн номлолдоо үйлчилж байна.