2011
Сүнслэг байдлыг өсгөснөөр гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх нь
Бич 2011


Айлчлагч багшийн захиас бичиг, 2010 оны ЕСДүгээр сар

Сүнслэг байдлыг өсгөснөөр гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх нь

Энэ материалыг судлаад, гэрээр нь очиж заадаг эгч нартайгаа энэ талаар харилцан ярилц.. Эгч нарыг хүчирхэгжүүлж, Нийгмийн Халамжийн Бүлгийг амьдралынхаа идэвхтэй хэсэг болгоход туслах асуултуудыг асуу.

Итгэл • Гэр бүл • Халамж

Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий ерөнхийлөгч Жюли Б.Бек хэлэхдээ: “Бурханы охидын үнэ цэнийн тухай миний гэрчлэл асар их өссөн. … Хувийн зөв шударга байдал болон итгэлээ өсгөх, хүчирхэг гэр бүл, гэр орныг бий болгохоос илүү чухал хэрэгцээ хэзээ ч байгаагүй, байх ч үгүй” гэв.

Эгч нар хувийн илчлэлтээ үйлдэл болговол бат бөх гэр бүлийг бий болгож чадна. “Хувийн илчлэлт хүлээн авч, үүнийг үйлдэл болгох чадварыг сайжруулах нь энэ амьдралд эзэмшиж болох цорын ганц хамгийн чухал чадвар юм” хэмээн Бек эгч цааш нь хэлжээ. “Их Эзэний Сүнсийг олж авах үйл явц Сүнсийг байлгах хүслээс эхэлдэг бөгөөд зохистой байдлын тодорхой төвшинг шаарддаг. Зарлигуудыг сахьж, наманчлан, баптисмын гэрээнүүдээ шинэчлэх нь Их Эзэний Сүнсийг өөрсөдтэйгөө байнга байлгах адислал өөд хөтөлдөг. Ариун сүмд гэрээнүүдийг хийж, сахих нь эмэгтэйчүүдийн амьдралд сүнслэг хүч чадлыг нэмдэг. Судрууд нь илчлэлтийг хүлээн авахад тусалдаг учраас хүндхэн асуултуудын олон хариулт судруудыг уншихад ирдэг. … Өдөр тутмын залбирал нь Их Эзэний Сүнсийг өөрсөдтэйгөө байлгахад онцгой чухал юм.”1

Бид мөн гэр бүлийнхэндээ Тэнгэрлэг Эцэгийн мөнхийн төлөвлөгөөг ойлгоход нь тусалснаар тэдний сүнслэг байдлыг бэхжүүлдэг. “Хүүхдүүдийнхээ мөнхийн үүрэг хариуцлагад тэднийг сүнслэгээр илүү сайн бэлтгэхийн тулд бид юу хийж чадах вэ?” гэж Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч M.Расселл Баллард асуужээ. “Хамгийн оновчтой хариулт нь: Тэдэнд сайн мэдээний зарчмуудын дагуу хэрхэн амьдрахыг заах явдал болов уу.” Ийнхүү тэдэнд заах нь өдөр тутмын залбирал, судруудыг судлах, гэр бүлийн хоолны цаг болон долоо хоног бүрийн гэр бүлийн үдэш, Сүмдээ явахаар дамжин хэрэгждэг юм. Ахлагч Баллард: “Бид өдөр бүр, яг одоо мөнх амьдралдаа бэлтгэдэг. Хэрэв бид мөнх амьдралд бэлтгээгүй бол ямар нэгэн дулимаг, магадгүй бүр дэндүү дулимаг зүйлд бэлтгэж байна гэсэн үг” гэж тайлбарлав.2

Судруудаас

Сургаалт Үгс 22:6; 1 Иохан 3:22; Сургаал ба Гэрээ 11:13–14; 19:38; 68:25

Бидний түүхээс

Бошиглогч Иосеф Смит 1842 оны дөрөвдүгээр сард Нийгмийн Халамжийн Бүлгийн цуглаан дээр эгч нар өөрсдийнхөө авралыг эрэлхийлэх чухал үүрэгтэйг тэдэнд заажээ. Тэрбээр хэлэхдээ “[Миний] зааврын дараа та нар нүглийнхээ төлөө хариуцлага хүлээх болно. Өөрсдийгөө аврахын тулд Тэнгэрлэг Эцэгийн өмнө алхана гэдэг хүсүүштэй бөгөөд нэр төрийн асуудал юм. Бид Бурханы өмнө өөрсдийгөө аврах боломжийг бидэнд олгогч Их Эзэний өгсөн гэрэл ба мэргэн ухааныг өөртөө хөгжүүлэх үүрэгтэй.”3 Тэрээр тэдэнд зөв шударга, ариун хүмүүс болж, ариун сүмийн ёслол болон гэрээнүүдэд бэлтгэхийг заасан юм.

Эшлэл

  1. Жюли Б.Бек, “And upon the Handmaids in Those Days Will I Pour Out My Spirit,” Лиахона, 2010 оны 5-р сар, 10, 11

  2. M. Расселл Баллард, “Spiritual Development,” Ensign, 1978 оны 11-р сар, 65, 66

  3. Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 355.

Би юу хийж чадах вэ?

  1. Би сүнслэг байдал болон бие даах чадварыг хөгжүүлэхэд нь эгч нартаа хэрхэн тусалж чадах вэ?

  2. Ариун Сүнсийг таньж, түүнд хариулах чадвараа би хэрхэн хөгжүүлэх вэ?

Гэрэл зураг чимэглэлийг Велден К.Андерсен