2010
Миний эрхэмлэх Мормоны Ном
Бич 2010


Залуучуудад зориулав

Миний эрхэмлэх Мормоны Ном

2005 оны 8-р сард, Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) Сүмийн гишүүдийг Мормоны Номоо он дуусахаас өмнө уншиж дуусгахыг уриалсан тэр үед би номоо бүхэлд нь уншина гэж өөртөө амласан юм. Би хэдийгээр Мормоны Номон дахь түүхүүдийг мэддэг байсан ч номыг бүхэлд нь хэзээ ч уншиж байсангүй. Одоо би амлалтаа биелүүлэх хэрэгтэй.

Би судруудыг амьдралдаа хэрэгжүүлж, тэдгээрийг өөрийн болгох тухай заалгасан байлаа. Тиймээс би уншиж байхдаа хуудасны хажуугийн зайнд уг хэсгийн гол санааг бичиж байв. Би мөн чухал газрыг үзүүлэхийн тулд давтагдсан үг, хэллэгүүдийн доогуур зурж, тэмдэглэж байв.

Би Бурханы бусдад хэлсэн үг мөн надад хэлсэн үг гэдгийг санаж байхын тулд судар дээрх нэрсийн хажууд өөрийн нэрийг бичив. Жишээ нь, 2 Нифай 2:28-д би өөрийн нэрийг: “Мөн эдүгээ, [Хиллари] минь, агуу их Зуучид найдан, мөн түүний агуу зарлигуудыг анхаараасай хэмээнэ би” гэж бичив. Мормоны Номыг өөрийн болгох тусам би өдөр бүр илүү ихээр сэтгэл догдлон уншдаг болов.

Өдөр бүр уншихын хэрээр, залбирлууд маань чин сэтгэлийн, амин хувийн болов. Мөн би хичээлдээ илүү анхаарч, бусадтай нөхөрлөх Сүнсний өдөөлтийг дагадаг байв. Жилийн хамгийн сүүлийн орой би Мормоны Номыг уншиж дуусгалаа.

Би дараа нь Мормоны Ном болон бусад судруудыг уншихын чухлыг ойлгосон бөгөөд амьдралдаа илүү олон удаа уншихыг хүссэн.