2010
Хамгийн яруу дуугаа дуул
2010 оны Зургадугаар сар


Хүүхдэд зориулав

Хамгийн яруу дуугаа дуул

Ерөнхийлөгч Монсон МкКий эгчийн гурван канар шувууны тухай ярьсан. Хоёр нь бүхэлдээ шар зүстэй. Тэд төгс харагдаж байлаа! Гурав дахь нь далавчин дээрээ саарал бөрттэй тул төгс сайхан харагдахгүй байлаа. Гэвч МкКий эгч түүнд хайртай байлаа. Учир нь тэр маш сайхан жиргэдэг байв.

Зарим хүмүүс өөрсдийгөө бусдын адил хөөрхөн эсвэл ухаантай биш гэж боддог. Гэвч Их Эзэний хувьд хүн бүр үнэтэй. Бид итгэлтэй, зоригтой мөн авьяасаа бусдад үйлчлэхэд зориулж болно. Тэгвэл бид далавчин дээрээ бөрттэй шар канар шувуу шиг болно. Бид төгс биш ч хамгийн яруу дуугаа дуулж байна!

МкКий эгч ба түүний онцгой канар шувууны зургийг өнгөөр ялган буд. Тэгээд Их Эзэнд зориулан өөрийнхөө хамгийн яруу дуугаа дуулж болох гурван арга замыг бич.

Би Их Эзэнд зориулан хамгийн яруу дуугаа ийм арга замаар хүргэж чадна:

1.

2.

3.