Сүмийн түүх
Иосеф Смит ба олон эхнэртэй гэрлэлт


“Иосеф Смит ба олон эхнэртэй гэрлэлт,” Сүмийн түүхийн сэдвүүд

“Иосеф Смит ба олон эхнэртэй гэрлэлт”

Иосеф Смит ба олон эхнэртэй гэрлэлт

Хожмын Үеийн Гэгээнтнүүд нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүний хоорондын гэрлэлт нь Их Эзэний гэрлэлтийн тухай хүчинтэй хууль гэдэгт итгэдэг.1 Библийн цаг үед Их Эзэн зарим хүнд олон эхнэртэй байхыг буюу нэг эрэгтэй хүн олон эмэгтэйтэй гэрлэхийг зарлигласан байдаг.2 Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн эхэн үеийн зарим гишүүн мөн Бурханы бошиглогчдоор дамжуулан өгөгдсөн энэхүү зарлигийг хүлээн авч, дагаж мөрддөг байв.

Иосеф Смит олон эхнэртэй байхыг тушаасан илчлэлт хүлээн авсныхаа дараа олон эхнэр авч, ойр дотны хамтран зүтгэгчдэдээ энэхүү заншлыг танилцуулав. Энэхүү зарчим нь Иосеф болон Сүмийн бусад гишүүний хувьд Сэргээлтийн хамгийн хэцүү хэсгийн нэг байсан юм. Олон эхнэртэй гэрлэлт нь итгэлийг шалгаж, маргаан, эсэргүүцлийг өдөөсөн. Цөөн хэдэн Хожмын Үеийн Гэгээнтэн библийн үеийн заншлын сэргээлтийг хүлээн авсан бөгөөд энэ нь тэдний ухамсарт харь зүйл байв. Гэхдээ олон хүн хүчирхэг сүнслэг туршлагууд нь тэдэнд эргэлзээгээ даван туулж, энэхүү заншлыг хүлээн авах зоригийг өгсөн хэмээн хожим нь гэрчилсэн.

Олон эхнэр авах ёсыг хүлээн авсан хүмүүсээс энэхүү үйлдлээ нууц байдлаар хадгалахыг хүссэн учраас эртний энэ заншлын нарийн мэдээллүүд нь тодорхой биш байдаг. Тиймээс олон эхнэр авах эхэн үеийн ёсны түүхэн бичвэр нь цөөн байдаг ба тухайн үеийн хэдхэн бичвэрээс мэдээлэл авдаг бөгөөд хожмын дуртгал нь тийм ч найдвартай биш юм. . Гэгээнтнүүд Иосеф Смит болон бусад эхэн үеийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн олон эхнэртэй гэрлэлтээр амьдарч байсантай холбоотой хэд хэдэн чухал түүхийг өгүүлдэг. Эхэн үеийн олон эхнэртэй гэрлэлтийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Plural Marriage in The Church of Jesus Christ of Latter-day Saints,” Gospel Topics Essays, topics.lds.org-оос үзнэ үү.

Холбоотой сэдвүүд: Joseph Smith Jr., Emma Hale Smith, Fanny Alger, Nauvoo Expositor