2010–2019
Сүмийн албан тушаалтнуудыг дэмжүүлэн батлах нь
Аравдугаар сар 2015


Сүмийн албан тушаалтнуудыг дэмжүүлэн батлах нь

Ах, эгч нар аа, ерөнхийлөгч Монсон надаас Сүмийн ерөнхий эрх мэдэлтэн, Бүсийн далууд болон туслах бүлгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийг та бүхэнд танилцуулж, дэмжүүлэн батлахыг хүссэн юм.

Томас Спэнсэр Монсонг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бошиглогч, үзмэрч, илчлэгч, ерөнхийлөгчөөр; Хэнри Бэннион Айрингийг Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр, Дийтр Фрийдрих Угдорфыг Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр тус тус дэмжүүлэн батлах санал оруулж байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байгаа хүмүүс адил тэмдэг үзүүлж болно.

Санал хурааж дууслаа.

Рассэлл М.Нэлсонг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчөөр, мөн Рассэлл М.Нэлсон, Даллин Х.Өүкс, M. Рассэлл Баллард, Робэрт Д.Хэйлс, Жэффри Р.Холланд, Дэвид А.Бэднар, Квинтин Л.Күк, Д. Тодд Кристоффэрсон, Нийл Л.Андэрсэн болон Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын шинэ гишүүдээр Роналд A.Расбанд, Гэри И.Стивэнсон, Дэйл Г.Рэнланд нарыг тус чуулгын гишүүдээр дэмжүүлэн батлах санал оруулж байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байгаа хүмүүс адил тэмдэг үзүүлж болно.

Санал хурааж дууслаа.

Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийг бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэмээн дэмжүүлэн батлах санал оруулж байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байвал мөн адил тэмдэг үзүүлнэ үү.

Санал хурааж дууслаа.

Бид Арванхоёрын чуулгын гишүүнээр үйлчлэхээр болсон Роналд А.Расбандыг Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнээс, ахлагч Расбанд болон ахлагч Дэйл Г.Рэнланд нарыг Далын нэгдүгээр чуулгын гишүүнээс чөлөөлж байна.

Талархлаа илэрхийлэхийг хүсэж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Бид ахлагч Дон Р.Кларкийг Далын нэгдүгээр чуулгын гишүүнээс; ахлагч Койчи Аояаги, Брюс А.Карлсон нарыг Далын хоёрдугаар чуулгын гишүүнээс чин сэтгэлээсээ талархан чөлөөлж, тэднийг чөлөөнд гарсан ерөнхий эрх мэдэлтнээр томилох санал оруулж байна.

Тэдний хийсэн онцгой үйлчлэлд бидэнтэй хамт талархлаа илэрхийлэхийг хүсэж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Бид үүний нэгэн адилаар Сэрхий A.Коваловыг Бүсийн далын гишүүнээс чөлөөлж байна.

Түүний үйлчлэлд талархаж буй хүмүүс гараа өргөнө үү.

Энэ удаа бид Жон С.Таннэр ахыг Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчийн нэгдүгээр зөвлөхөөс, Дэвин Г.Дюррант ахыг Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчийн хоёрдугаар зөвлөхөөс чөлөөлж байгааг мэдэгдэж байна. Урьд нь мэдэгдсэний дагуу Таннэр ах Хавай дахь БЯИС-ийн ерөнхийлөгчөөр үйлчлэхээр томилогдсон юм.

Бидэнтэй хамт тэдний үйлчлэл ба хичээл зүтгэлд талархлаа илэрхийлэхийг хүсэж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Дэвин Г.Дюррант Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчийн нэгдүгээр зөвлөхөөр, Брайн К.Аштон Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчлэхээр дуудагдсан.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байвал адил тэмдэг үзүүлж болно.

Бусад ерөнхий эрх мэдэлтэн, Бүсийн дал, туслах бүлгүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийг хэвээр батлах санал оруулж байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байвал адил тэмдэг үзүүлж болно.

Санал хурааж дууслаа. Бид аливаа саналыг дэмжихгүй байгаа хүмүүсийг гадасны ерөнхийлөгчтэйгөө уулзахад урьж байна.

Ах, эгч нар аа, Сүмийн удирдагчдад итгэж, тэдний төлөө залбирдагт тань баярлалаа.

Бид одоо Арванхоёр Төлөөлөгчийн шинэ гишүүдийг индэр дээр гарч суудлаа эзэлнэ үү хэмээн урьж байна. Тэд маргааш өглөө бидэнд хандан үг хэлэх болно.