Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Холбогд
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2026 оны 1-р сар


Холбогд

Анавай Х.

Францын Полинези, Тахити арал, 17

залуу эмэгтэй

Гэрэл зургийг Стэфани Сайэб

Эцэг эх маань салсан явдал бяцхан зүрхийг минь шархлуулсан үйл явдал байсан юм. Тэднийг салж сарнихыг хүсээгүй учир надад маш хэцүү байсан. Гэвч би Христээс өөрт хэрэгтэй тайвшралыг олсон билээ. Энэ нь жинхэнэ сүнслэг тусламж байсан!

Тэр хэцүү цаг үед би Христийн үгсээс хүч чадал олж авч байлаа. Эцэг эх, удирдагчдаасаа сурсан зүйлс маань надад Түүний сургаал дээр анхаарлаа төвлөрүүлэхэд тусалсан. Гэр бүлийн минь амьдрал тогтворгүй байсан ч сайн мэдээ миний хувьд итгэлээ авч үлдэхэд хэрэгтэй хүчийг өгөгч бат цайз минь болсон билээ.

Өнөөдөр би сайн мэдээ болон ариун сүмийн туршлагаар дамжуулан баяр баясгаланг олсоор байна. Би Христийн тухай бүр илүү ихийг мэдэхийг хүсдэг. Би Түүнийг илүү сайн танин мэдэж, хамгийн чухал нь Түүний замналаар явахыг хүсдэг. Христ бидний замыг чиглүүлж, бэрхшээл тулгарсан ч Түүн дээр төвлөрөхөд бидэнд тусална гэсэн гэрчлэл надад бий.