Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Шавь байх нь: Юуг, хэрхэн
2024 оны 1-р сар


“Шавь байх нь: Юуг, хэрхэн” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 1-р сар.

Шавь байх нь: Юуг хэрхэн

Өөрийгөө үнэхээр хэн гэдгээ мөн хэн болж чадахаа мэдэхийн тулд Есүс Христийн шавь нар юуг хэрхэн хийдгийг олж мэдээрэй.

Зураг
alt text

PDF татаж авах

“Би хэн бэ?”

Олон залуу энэ асуултын хариуг хайдаг. Чи өөрийн гэсэн арга замаар өсөж хөгжин, суралцах явцдаа чамайг юу тодорхойлдог, чиний мөн чанарыг юу бий болгож байгаа талаар эргэлзэх нь байгалийн жам юм. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон энэ асуултад хэрэгтэй зарим удирдамжийг өгсөн билээ.

“Чи хэн бэ? Юуны түрүүнд чи бол Бурханы хүүхэд, гэрээний хүүхэд, Есүс Христийн шавь. Та нарыг эдгээр үнэнийг нандигнах үед бидний Тэнгэрлэг Эцэг та нарт Өөрийнх нь ариун оршихуйд мөнхөд амьдрах туйлын зорилгод хүрэхэд чинь туслах болно” (“Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” [залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2022 оны 5-р сарын 22], broadcasts.ChurchofjesusChrist.org).

Ерөнхийлөгч Нэлсон түүнчлэн ямар ч зүйл та нарын (1) Бурханы хүүхэд, (2) гэрээний хүүхэд, (3) Есүс Христийн шавь гэж тодорхойлох нэр, цолоос чухал байх учиргүй гэж заасан.

Шавь хүний мөн чанар

Гурав дахь нь буюу Есүс Христийн шавь байх тухай бага зэрэг ярилцъя. Чи хэрхэн энэхүү мөн чанарыг өөртөө авч шавь болдог вэ?

Аврагчийг дагаж Түүний шавь байхын тулд чи юуг хэрхэн хийхэд анхаарах хэрэгтэй.

Жишээлбэл: Аврагч биднийг бусдад өгч, үйлчлэхийг хүсдэг. Гэвч Тэр биднийг үүнийг дуртай дургүй хийх биш харин өөрийн хүслээр баяр хөөртэйгөөр хийхэд урьдаг. Бусдад өгч, үйлчлэхийг хүсэх үед бид үнэн шавь байхын агуу шагналыг хүлээн авдаг. (2 Коринт 9:7; Моронай 7:8-ыг үзнэ үү.)

Тэгэхээр шавь нар юуг хэрхэн хийдгийг хамтдаа харцгаая.

Шавь юу хийдэг вэ

Аврагчийг дагахын тулд Христийн шавийн хийж чадах олон зүйлийн заримыг энд дурдлаа.

  • Шавь нар итгэлээ үйлдэл болгодгийн адил итгэлээ үйлдэл болгох

  • Шавь нар үйлчилдгийн адил үйлчлэх

  • Шавь нар залбирдгийн адил залбирах

  • Шавь нар сурдгийн адил сурах

  • Шавь нар наманчилдгийн адил наманчлах

  • Шавь нар боддогийн адил бодох

  • Шавь нар Бурханыг хайрладгийн адил Бурханыг хайрлах

  • Шавь нар бусдыг хайрладгийн адил бусдыг хайрлах

  • Шавь нар заадгийн адил заах

  • Шавь нар тэвчдэгийн адил тэвчих

Шавь нар үүнийг хэрхэн хийдэг вэ

Шавь эдгээр зүйлийг хэрхэн хийж болох тухай заримыг энд дүрсэллээ. Эдгээрийн ихэнх нь зарим зүйлд тохирно. Зарим нь бүгдэд нь тохирно.

  • Есүс Христэд төвлөрсөн зүрх сэтгэл, оюун ухаанаар

  • Дуртайяа

  • Даруухнаар

  • Хайраар

  • Хичээж чармайн

  • Тогтмол

  • Бүх зүрх сэтгэлээрээ

  • Жинхэнээсээ

  • Үнэн сэтгэлээсээ

  • Ялгаварлан гадуурхалгүйгээр

  • Тэвчээртэйгээр

  • Зоригтойгоор

  • Эрэмгийгээр

  • Бусдын хэрэгцээг анхаарч

  • Сударт төвлөрч

  • Гуйвшгүй

  • Ариун журмаар

  • Найдвар дүүрэн

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр шиг болох хүсэлтэйгээр

  • Аливаад сатааралгүйгээр

Аврагчийг дагахын тулд юуг хэрхэн хийж буйгаа бодох нь чамд тустай. Аль нэгд нь тодорхой өөрчлөлт хийх хэрэгтэй гэж мэдэрч байвал сайн байна. Энэ нь Сүнс чамд илүү сайн шавь байхыг сануулж байж болох юм.

Мөн чанараа эрхэмлэн дээдлэх нь

Ерөнхийлөгч Нэлсоны хэлснээр Есүс Христийн шавь байх нь бидний мөн чанарын салшгүй нэг хэсэг юм. Энэхүү мөн чанараа нандигнан хайрлавал Тэнгэрлэг Эцэг чиний болохыг үнэхээр хүсдэг тэр хүн буюу чиний болж чадах тэр хүн болоход чинь тусална.